| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0668/э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Б.С/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Б Ст холбогдох эрүүгийн 1711003730090 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Б.С, 1988 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 13-118 тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 01 жил 3 сар 3 хоногийн ял эдлэх хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ХВ88022316.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Снь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Elegance plaza /Элеганс плаза/ зочид буудалд иргэн Т.Одонгуаг зодож эрүүл мэндэд нь хөнгөр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Одонгуа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Elegance plaza /Элеганс плаза/ зочид буудалд өдрийн 12 цаг 40 минутын үед хүнтэй танилцах зорилгоор ганцаараа очсон. Өмнөх өдөр нь надтай утсаар яриад хүрээд ир гээд байсан юм. Буудлын 702 тоотод байсан эрэгтэй хүмүүс орж гараад байсан. Ингээд байж байхад Цэкү гэж дуудаад байсан залуу намайг ариун цэврийн өрөөнд дагуулж орон 80.000 төгрөгөөр бэлгийн харьцаанд орно гэсэн, миний барьж байсан Нокиа загварын гар утсыг булааж аваад ариун цэврийн өрөөний хаалгыг нээгээд найзууд руугаа шидэж өгсөн. Тэгээд гэдэс рүү цохисон, шанаан тус газарт цохиж шүднээс цус гаргасан. Тэгээд орилж бахирсан чинь багалзуур шахаж заналхийлээд байсан. Миний хувьд зодуулсандаа гомдолтой байна...” /хх-25/.
Гэрч Э.Билгүүн мэдүүлэхдээ: “...00-д нөгөө охин ёо ёо гээд байхаар нь араас нь ороход алагдуулсан юм шиг байдалтай зогсож байсан. Яасан юу болсон гэхэд юу ч хэлээгүй. ...Серик Одонгуа хоёр ариун цэврийн өрөөнд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би орж тэр хоёрыг салгасан. Серик Одонгуаг зодож цохихыг хараагүй...” гэжээ /хх-33, 36/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 10045 дугаар дүгнэлтэд:
“1. Т.Одонгуагийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул, баруун бугуйд хэвлийн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 5 ба түүнээс дээш үйлчлэлээр.үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар, тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Т.Одонгуагийн үтрээнээс авсан арчдасанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй,
7. Т.Одонгуагийн охин хальс салбант бүтэцтэй байна.
8. Т.Одонгуагийн охин хальс шинэ болон хуучин урагдал үгүй, салбант бүтэцтэй буюу урагдалгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой охин хальс байна.
9. Т.Одонгуа нь бэлгийн замын халдварт өвчин үгүй байна.
10 Т.Одонгуа нь АВО системээр 0/I/ бүлгийн цустай байна.” гэжээ /хх-18/.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-13/,
Elegance plaza зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-22/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-65-66/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 124 дүгээр тогтоол /хх-144/, шүүгдэгч Б.Сн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-139/, хохирогч Т.Одонгуагийн “...Миний бие Б.Ст зодуулсан хэргийн асуудлаа хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна...” гэх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт /хх-138/, мөн тус цагдаагийн хэлтэст 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан “...нэхэмжлэх зүйл байхгүй, гол нь бие сэтгэл, эд эрхтнээрээ хохирсон тул зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Б.Снь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Elegance plaza /Элеганс плаза/ зочид буудалд иргэн Т.Одонгуаг зодож эрүүл мэндэд нь хөнгөр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Серикийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Б.С ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч Т.Одонгуа нь “...нэхэмжлэх зүйл байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий мөнгөлөг саарал өнгийн нэг ширхэг сидийг хэрэгт хавсаргав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Снь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН