Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 310/ШШ2025/00115

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 310/ШШ2025/00115

Дундговь аймаг

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт******* // нь 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Мандал зочид буудалд тус тус тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ