Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 310/ШШ2025/00116

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 310/ШШ2025/00116

Дундговь аймаг

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт******* // нь 1981 оны 12 сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 сарын 10-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Нийтийн аж аухйн үйлчилгээний газарт слесарь, 1987 оны 07 сарын 13-ны өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт жолоочоор, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Мандалговь хотын хот тохижилт нийтийн аж ахуйн трестэд манаачаар, 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Ус суваг орон сууц ажиглалтын газарт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ