Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 308/ШШ2025/00101

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч:  М ББСБ ХХК,

Хариуцагч: С,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,224,019 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.С гэрээний үндсэн дээр 2023 оны 07 сарын 25-ны өдөр 800,000 төгрөгийг сарын 2,5% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ...2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Д.Сын үндсэн зээлийн үлдэгдэл 800,000 төгрөг, 2023.07.25-2025.01.21-ний өдрийн хүртэл 515 хоногийн зээлийн хүү 358,722 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,297 төгрөг нийт 1,224,019 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч Д.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 1,224,019 төгрөг авсан нь үнэн бөгөөд маргах зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Зээл, зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ст холбогдох 1,224,019 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ст холбогдох 1,224,019 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,926 төгрөгөөс 16,963 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,963 төгрөгийг, 16,963 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ