| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0026/э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч С.Б/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,
шүүгдэгч Э.Э/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Эрдэнэбатын Эрдэнэбаяр, Боржигон овгийн Саранбямбаагийн Баатархүү нарт холбогдох эрүүгийн 1711014180360 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овгийн Э.Э, 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжны 346/б тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хяналтан өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, регистрийн дугаар .
2. Б овгийн С. Б, 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5 дугаар гудамжны 98/а тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамжны 124 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч С.Б, Э.Энар нь 2017 оны 11 дүгээр сарын 9-ний орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пүүл биллъярд, теннис нэртэй газарт биллъярд тоглож байгаад өөр хоорондоо маргалдсаны улмаас харилцан зодолдож, харилцан эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Шүүгдэгч С.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Х.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр манай биллъярдны газар манай найз Баатархүү, зүс таних Эрдэнэбаяр нар хоорондоо маргалдан улмаар Эрдэнэбаяр манай найз Баатархүүн толгойг биллъярдны шаргин бөмбөгөөр цохисон асуудал болсон...” гэжээ /хх-26/.
Гэрч М.Мөнх-Од мэдүүлэхдээ: “...Тэгээд тэр өрөөнд дотор үл таних /Баатархүү/ Эрдэнэбаяр маргалдаад үл таних ах /Баатархүү/ Эрдэнэбаярын нүүр рүү гараараа цохисон. Тэгсэн үл таних ахын /Баатархүү/ толгой руу биллъярдны шаргиар цохисон. Ингээд салгаж, цагдаад дуудлага өгч, удалгүй цагдаа нар ирээд аваад явсан...” гэжээ /хх-30/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14086 дугаар дүгнэлтэд:
“1, 2. С.Баатархүүгийн биед зулайн хууханд няцарсан шарх, тархи доргилт, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь шинэ байна.
4, 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр.үүсгэгдэнэ.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-32/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14085 дугаар дүгнэлтэд:
“1, 2. Э.Эрдэнэбаярын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь шинэ байна.
4, 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр.үүсгэгдэх боломжтой.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-37/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54, 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48, 55/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-49-56/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 06 дугаар тогтоол /хх-69/, шүүгдэгч С.Баатархүү, Э.Энарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-64, 66/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч С.Баатархүү, Э.Энар нь 2017 оны 11 дүгээр сарын 9-ний орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пүүл биллъярд, теннис нэртэй газарт биллъярд тоглож байгаад өөр хоорондоо маргалдсаны улмаас харилцан зодолдож, харилцан эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, С.Бнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, С.Бнарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч Э.Эрдэнэбаяр, С.Бнар нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Сайн дурын үндсэн дээр харилцан эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн биллъярдны шаргин бөмбөг 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчинтэй болмогц устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэбатын Эрдэнэбаяр, Боржигин овгийн Саранбямбаагийн Баатархүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, С.Бнар тус бүрт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, С.Бнар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, , эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн биллъярдны шаргин бөмбөг 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчинтэй болмогц устгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, С.Бнарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН