| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2130003250226 |
| Дугаар | 2023/ДШМ/15 |
| Огноо | 2023-07-05 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.4.2.2., 18.6.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/15
Б.Г, Э.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.О даргалж, шүүгч О.Б, Д.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:
прокурор Х.Н,
шүүгдэгч Б.Г,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
СБ дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Л.Б-ын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,*******, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох,*******, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.МУ-ын иргэн, 19... онд ...............аймгийн .................суманд төрсөн,*******,*******,,,, СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,,, ..... овогт Б.Г,
2.МУ-ын иргэн, 19... онд ........ аймгийн ..........суманд төрсөн,,,,,,, охины хамт .........аймгийн ..........сумын ......дугаар баг, ................. тоотод оршин суух,, Б овогт Э.Б,
3.Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч Л.Б-ын итгэмжлэн хариуцуулсан малыг СБ аймгийн СБ сумын ... дүгээр баг “..........” гэх газарт маллаж байхдаа 23 үхэр,, 73457050 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дахь заалтад,
мөн СБ аймгийн "..........." сумын нутагт иргэн Л.Б-ын малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Э.Б-тэй бүлэглэн хохирогч Л.Б-ын итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш хохирол буюу 1531350 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,,
4. Шүүгдэгч Э.Б нь СБ аймгийн .......... сумын нутагт иргэн Л.Б-ын малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Б.Г-тэй бүлэглэн хохирогч Л.Б-ын итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш 1531350 төгрөгийн хохирол учруулан*******т, мөн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Л.Б-ын улаан халзан зүсмийн үхрийг зарж борлуулсан мөнгө болох 450000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
5. СБ аймгийн П-ын газрын хяналтын прокурор Б.Э нь шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,*******, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн-т зааснаар тус тус, шүүгдэгч Э.Б-ийн үйлдлийг*******, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
6. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ийг бүлэглэн болон ганцаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дахь хэсэг, шүүгдэгч Э.Б-г бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 26 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 10 сар 26 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Э.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлж, шүүгдэгч Э.Батсүрэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар ............ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Г-ийн цагдан хоригдсон 320 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоныг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Батсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Г-ээс 63375000 төгрөг гаргуулж хохирогч Л.Б-т, 2200000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Ч-д, 2100000 төгрөгийг Ц.Э-д, 1000000 төгрөгийг Б.С-д, 300000 төгрөгийг М.Ц-т, 1800000 төгрөг гаргуулан Ц.Х-т нарт тус тус олгож, шүүгдэгч Э.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Г-ээс хохирогч Л.Б-т 2234325 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Ч-д 300000 төгрөг, Ц.Э-д 200000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгч Э.Б-ээс хохирогч Л.Б-т учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн ба тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
7. Хохирогч Л.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2020 оны 08 дугаар сард Б.Г, Б.Г нарт 74 үнээ, 73 тугал, 2 бухыг, адуунуудын хамт маллуулахаар гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш Б.Г нь миний үхэр малыг удаа дараа үхсэн гэж хэлж зургийг нь үзүүлдэг байсан. Ингээд би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн малыг тоолж, үхсэн малын тооцоог гаргахад 19 нь үхсэн гэж тооцоод үлдсэн 20 үхэр үхсэн гэдэг нь тодорхойгүй байсан. Г нь миний 23 үнээ, 44 бярууг хувьдаа завшсан болох нь тодорхой болсон. Уг малын үнэлгээг шинжээч 73457050 төгрөгөөр тогтоосон. Эхнэр Б нь миний нэг үхрийг бүлэглэн зарж борлуулан завшсан байсан, уг үхрийн үнэлгээг 1531350 төгрөгөөр тогтоосон. Ийнхүү Б.Г, Э.Б нар нь надад нийт 74988400 төгрөгийн хохирол учруулсан ба уг дүнгээс төлөгдсөнийг хасаж тооцож, анхан шатны шүүх хуралдааны үеэр учруулсан хохирлын хэмжээ 63375000 төгрөг гэж тооцогдсон. Эхнэр Э.Б нь хохирлоо төлсөн. Б.Г нь уг мөнгөн дүнгээс одоог хүртэл нэг төгрөг төлж барагдуулаагүй байна. Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.Г-д ял оногдуулахдаа 2-8 жил хорих ялтай хэрэгт 4 жил хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Э.Б-д ял оногдуулахдаа 3 хүртэлх жилийн хорих ялтай хөрөнгө завших гэмт хэрэгт 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 1 жил хүртэлх хорих ялтай мөнгө угаах гэмт хэрэгт 6 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Г, Э.Б нарын хувьд ял шийтгэл хөнгөрүүлэх ямар ч нөхцөл алга байна. Шүүгдэгч Б.Г нь дүүтэйгээ нийлж бусдын мал хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн. Энэ удаад миний итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох малыг завших гэмт хэргийг эхнэртэйгээ бүлэглэж санаатай үйлдсэн. Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийг мөн бүлэглэж үйлдсэн буюу эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг 2 удаа бүлэглэж үйлдсэн, хохирлоо төлж барагдуулаагүй байхад шүүхээс түүнд ял оногдуулахдаа хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуульд заасан ялыг хүндрүүлэх хоёр заалт байхад шүүх хуульд заасан дээд хэмжээг бус дундуур нь ял оногдуулсан нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн ялын бодлогын эсрэг шийдвэр бөгөөд хуульд ялын дээд, доод хэмжээг заасан нь прокурор, шүүгч нарыг өөрийн үзэмжээр санал болгох бус хуульд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол ялыг ялгамжтай оногдуулах эрхийг олгосон. Иймд санаатай гэмт хэрэг үйлдсэн учраас шүүгдэгч нарын ял шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, тухайн зүйлд заасан ялын хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэжээ.
8. Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч өөрийн биеэр орсон бол асууж, тодруулах зүйл байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
10. Прокурор Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн. Уг хуульд дээд хэмжээгээр ял шийтгэнэ гэсэн заалт байхгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж шүүхээс ял оногдуулсан. Анхан шатын шүүхээс Э.Б-д хорихоос өөр төрлийн 2 ял, Б.Г-д 4 жилийн хорих ял оногдуулсан байгаа. Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон. Эрүүгийн буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хязгаарлаагүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хохирогч Л.Б-ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Г, Э.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3.Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч Л.Б-ын итгэмжлэн хариуцуулсан малыг СБ аймгийн СБ сумын .... баг “............гэх газарт маллаж байхдаа 23 үхэр, 73457050 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дахь заалтад,
мөн СБ аймгийн .........сумын нутагт иргэн Л.Б-ын малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Э.Б-тэй бүлэглэн хохирогч Л.Б-ын итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш хохирол буюу 1531350 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,,
шүүгдэгч Э.Б нь СБ аймгийн ........сумын нутагт иргэн Л.Б-ын малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Б.Г-тэй бүлэглэн хохирогч Л.Б-ын итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш 1531350 төгрөгийн хохирол учруулан*******т,
мөн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Л.Б-ын улаан халзан зүсмийн үхрийг зарж борлуулсан мөнгө болох 450000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:
3.1. Яллагдагч Б.Г-ийн “2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Батжав ахаас үхэр маллахаар хүлээж авсан. Би 2021 оны 8 дугаар сард улаан халзан үнээ, мөн 2021 оны 6 дугаар сард улаан үнээ аймгийн бойнд зарсан. Ачигдахдаа гэмтээд ирэхээр нь ажиллаад зарсан юм. Мөн 2021 оны 8 дугаар сард ногоон зүсмийн үнээ муудчихсан юм. Тэр үхрийг үхэхээс нь өмнө хөдөө ажиллаад бойнд өгсөн. Мөнгийг нь Б ахын хадам аав өөрөө авсан. Бас Ц.Э гэдэг хүнд 1 тугалтай үнээ, 1 бяруу, Ц.Ч-д 1 тугалтай үнээ, Б.С-д 1 тугалтай үнээ, М.Ц-т 1 бяруу, Ц.Х-т 1 тугалтай үнээ өрөндөө өгсөн. Мөн 2021 оны 5 эсхүл 6 дугаар сард мал махны наймаа хийгээд явдаг хүнд 1 сувай үнээ өгсөн. Манай эхнэр нэг үхрийн махыг нь аймгийн төвд аваачиж зараад мөнгийг нь өөрийнхөө дансаар аваад хэрэглэсэн. 9 бяруу, 8 үхэр нийт 17 тооны үхрийг өөрийн дутаасан гэх үхрээс хасуулмаар байна. Мөн би эхнэр Э.Б-ийн хамт Б ахын малыг маллаж сар бүр 500000 төгрөгийн цалин, авахаар тохиролцсон боловч 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 1 сар хүртэл би өөрийн цалингаа огт аваагүй, Б ахад суутгуулж хуримтлал үүсгэсэн. Дээрх 1 жилийн цалин 6000000 төгрөгийг хохирол нөхөн төлсөнд тооцуулмаар байна. Мөн манай дүү Г нь цалингаасаа Б ахад 750000 төгрөг суутгуулсан. Энэ мөнгийг хохирол нөхөн төлсөнд тооцуулмаар байна.” гэх /1 хх 117-118, 128-129, 245-250, 2 хавтасны 2-3, 218-219, 235/
3.2. Яллагдагч Э.Б-ийн “Өр төлбөрт өгсөн мал гэвэл Р-т тугалтай үнээ, Э-д тугалтай үнээ, Д гэдэг хүний найзад тугалтай үнээ, Х-т тугалтай үнээ, Ж-д 1 үхэр, Ц-д бяруу, Ч ахад 2 тугалтай үнээ, 1 шүдлэн гунж өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 15-ны үед Б ахын нэг үхэр гэмтчихсэн юм. Тэгээд манай нөхөр тэр үхрийг нь ажиллаад махыг нь би аймгийн төвд Зүүн бүсийн худалдааны төвийн махны ченжид зарсан. Мөнгийг нь би өөрийнхөө дансаар аваад хэрэглэсэн. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр дүү Г-т хэлж, нэг үхэр заруулж, мөнгийг нь миний данс руу хийлгэсэн. Тэр үед Хэнтий аймагт айлын найрт явж байсан болохоор мөнгөний хэрэг гараад хэрэглэсэн.” гэх /1 хх 101-103, 130-132, 2 хх 14-15, 221, 230/,
3.3. Хохирогч Л.Б-ын “2020 оны 08 дугаар сард миний бие Б.Г, Б.Г нарт 74 үнээ, 73 тугал, 2 бух, адуу маллуулахаар гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш зуднаар, халуун зунаар ч гэсэн үнээ, тугал үхсэн гэж ярьдаг. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үхрээ тоолж, тугалаа тамгалсны дараа Б.Гнь дүү Г-ын хамт СБ аймгийн ".........." сумаас 29 тооны үхэр хулгайлж, уг хулгайлсан үхрээсээ заримыг нь надад тоолуулсан гэх мэдээлэл ирсэн. Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Г-тэй үхсэн гэх үхрийн зургийг өөрийн бүртгэлтэй тулгасан. Ингэхэд 11 бүдүүн үнээ, 8 бяруу зүс болон кодоороо үхсэн гэдэг нь тогтоогдсон. Харин үхсэн гэх 20 үхрийн зургууд нь бүтэн бие байхгүй, код байхгүй, зүс им нь танигдахгүй зургууд байна. Би хүлээлгэж өгсөн үхрээ нийт 3 удаа буюу 2021 оны 01, 06, 08 дугаар саруудад тоолж байсан. Иймд би Гансүхээс буцааж авсан 10, үхсэн нь тогтоогдож байгаа 19, нийт 29 үхрийн тоог хасаад, одоо 58 үхэр буюу 20 үнээ, 38 бяруу нэхэмжилж байна. Хуримтлуулсан 3 сарын 750000 төгрөг хасагдаж болно. 3авшсан 68 бодын үнийг үнэлгээчин 74988400 төгрөгөөр тогтоосон. Завшсан 68 бодоос буцааж авсан 4 үнээ, 2 бярууг хасаад 62 тооны бод мал үлдэнэ. 4 тугалын хувьд завших үеийн тоонд орохгүй, оны дараа төрсөн учраас уг малын үр төлөөр тооцогдоно, хохиролд хамаарал байхгүй. Тиймээс 4 үнээ, 2 бярууны үнэ нийт 7863400 төгрөг дээр 750000 төгрөгийн хуримтлал, сүүлд дансаар шилжүүлсэн 3 сая төгрөгийг нэмж нийт хохирлоос хасахад 63375000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлнэ.” гэх /1 хх 30-37, 2 хх 214-215/
3.4. Иргэний нэхэмжлэгч Ц.Э-ны “2021 оны 09 дүгээр сарын эхээр Б.Г утсаар ярихдаа “Би чамд тугалтай үнээ өгье. 1000000 төгрөг өгчих” гэхээр нь эхнэр М-руу яриад рүү нэг сая төгрөг шилжүүлж, хэд хоногийн дараа Г-ийн гэрт очиж, эр улаан тугалтай хүрэн үнээ авсан. Би Б.Г-ээс 1000000 төгрөг нэхэмжилж байна.” гэх /1 хх 42, 92-94/,
3.5. Иргэний нэхэмжлэгч Ц.Чийн “Г-аас 2021 оны 07 дугаар сард нэг тугалтай үнээ авсан. Тэр үхрийн чихэнд нь Л. гэсэн нэртэй шар өнгийн ээмэгтэй байсан. Би Б.Г-ээс 3 үхрийн мөнгө болох 2500000 төгрөг нэхэмжилнэ.” гэх /1 хх 46-47, 63-64/,
3.6. Иргэний нэхэмжлэгч Б.С-ын “Би 2021 оны 06 дугаар сард Б.Г-ээс сүүний чиглэлийн тугалтай үнээг 1000000 төгрөгөөр худалдаж авсан. Би Б.Г-с худалдаж авсан тугалтай үнээгээ Батжав гэх хүнд буцааж өгсөн. Би Г-ээс 1000000 төгрөг нэхэмжилнэ.” гэх /1 хх 51-52, 97-98/,
3.7. Иргэний нэхэмжлэгч Ц.Х-ийн “10 дугаар сард Б.Г нь Л.Б-ын улаан халзан тугалтай, улаан халзан үнээг 1800000 төгрөгт бодож өгсөн. Би Б.Г-ээс 1800000 төгрөг нэхэмжилнэ.” гэх /1 хх 57, 67-69/,
3.8. Иргэний нэхэмжлэгч М.Ц-ийн “Б.Г нь 2021 оны 05 дугаар сард надаас 300000 төгрөг зээл авсан. 9 дүгээр сард Б.Г-ээс 1 тооны улаан зүсмийн охин бяруу авсан. Би Б.Г-ээс 300000 төгрөг нэхэмжилнэ.” гэх /1 хх 60, 72-74/,
3.9. Гэрч Ё.О-ын “2021.06.02-ны өдөр “О-оос шүдлэн бярууны мөнгө” гэх утгатай 1000000 төгрөг миний дансанд орсон. Би Б-д “Б ахын үхрийн зарагдсан мөнгө” гэж хэлээд данс руу нь хийсэн” гэх / 1 хх 106-108, 133-135/,
3.10. Гэрч Б.Г-ын “Ч, Э, Х, Ц нарт үхэр өгсөн байсан. Мөн 2021 оны 08 дугаар сард улаан халзан үнээ гэдсэндээ гэм авчихсан тул үхэхээс нь өмнө ажиллаад бойнд өгсөн. Тэгээд ах руу утасдаж хэлэхэд “Мөнгийг нь явуулчих” гэсэн. Би ахад 850000 төгрөгийг Б эгчийн дансаар явуулсан” гэх мэдүүлэг /1 хх 111-114/,
3.11. Хохирогч Л.Б-ын үхсэн үхрийн зургууд /1 хх 136-144/,
3.12. Мал, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд / 1 хх 148-154/,
3.13. Хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн “Нас гүйцсэн 24 үхэр 36752400 төгрөг, 44 бяруу 38236000 төгрөг, нийт 74988400 төгрөг” гэх дүгнэлт /1 хх 155-170/,
3.14. Хаан банкны дансны хуулга /1 хх 176-204/,
3.15. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоол /2 хх 29-33/ зэрэг болно.
4. Хэрэгт авагдсан гэрч Ц.Д, Д.С, Б.А, Б.Г, Б.Г нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /1 хх 77-79, 82-84, 87-89, 122, 125-127, 2 хх 16-27/
5. Хөрөнгө завших гэмт хэрэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч Б.Г, Э.Б нар нь хохирогч Л.Б-ын малыг гэрээнд заасны дагуу итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдүүд мөн бөгөөд тэд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үхрийг нь дур мэдэн бусдад худалдан борлуулах, өрөнд өгөх зэргээр өмчлөх эрхэд нь халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн нь “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэднийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
6.Шүүгдэгч Э.Б нь нөхөр Б.Г-ийн үйлдсэн “хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, хохирогч Л.Б-ын итгэмжлэн хариуцуулсан 1 үхрийг эзэнд нь хэлэлгүй зарж борлуулсны орлого 450000 төгрөгийг хувьдаа ашигласан нь нотлогдсон хийгээд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг бүрэн хангасан байна.
7. Прокуророос шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,*******, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн-т зааснаар тус тус, шүүгдэгч Э.Б-ийн үйлдлийг*******, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, анхан шатны шүүх түүнийг эдгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Анхан шатны шүүхээс гэмт этгээд эрүүгийн хуульд заасан нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн тохиолдолд гэмт үйлдэл бүрийг тусад нь зүйлчлэхгүй бөгөөд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр, эсхүл хүнд гэмт хэрэгт нь багтаан зүйлчилнэ гэж дүгнэж, шүүгдэгч Б.Г-ийн дангаар олон удаагийн үйлдлээр, мөн бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр хохирогч Л.Б-ын итгэмжлэн хариуцуулсан үхрийг завшсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд багтаан зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
9. Хохирогч Л.Б нь “Шүүгдэгч Б.Г өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг 2 удаа, бүлэглэн үйлдсэн, хохирлоо барагдуулаагүй байтал шүүх хуульд заасан дээд хэмжээний ял оногдуулаагүй нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн ялын бодлогын эсрэг шийдвэр гаргасан. Эхнэр нь мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтай байхад хөнгөн ялыг сонгосон. Шүүгдэгч нарын ял шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, тухайн зүйлд заасан ялын хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.
10. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г, Э.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна. Тодруулбал: шүүгдэгч Э.Б нь хохирогч Л.Б-т учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, 5 сартай хөхүүл хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй. Түүнээс гадна давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээгүй тул хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-д СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг болон нийт эдлэх ялыг буруу тооцсон алдаа гаргасныг залруулав.
12.Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Э нь шүүгдэгч Б.Г-ээс 1000000 төгрөг нэхэмжилснээс 200000 төгрөгийг нь шүүгдэгч төлсөн тул 800000 төгрөгийг гаргуулж түүнд олгохоор байхад анхан шатны шүүх шүүгдэгчээс 2100000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг залруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулав. /1 хх 42, 92-94, 2 хх 76/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:
1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 26 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 10 сар 26 хоногоор тогтоосугай.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 10 сар 25 хоногоор тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.
1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 4 жил 10 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 4 жил 10 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.
1.3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-с 63375000 төгрөг гаргуулж хохирогч Л.Б, 2200000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Ч, 2100000 төгрөгийг Ц.Э-д, 1000000 төгрөгийг Б.С-д, 300000 төгрөгийг М.Ц-т, 1800000 төгрөг гаргуулан Ц.Х нарт тус тус олгосугай.” гэснийг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 63375000 төгрөг гаргуулж хохирогч Л.Б-т, 2200000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Ч-д, 800000 төгрөгийг Ц.Э-д, 1000000 төгрөгийг Б.С-д, 300000 төгрөгийг М.Ц-т, 1800000 төгрөгийг Ц.Х-т тус тус олгосугай” гэж өөрчилсүгэй.
1.4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Хохирогч Л.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон нийт 49 /дөчин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.ГАНЗОРИГ