Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 123/ШШ2024/0083

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би Төв аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сонгуулийн хороо, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Зуунмод сумын Нацагдорж багийн 25 дугаар тойрог Гочоогийн Сурмаа нар болон Зуунмод сум Номт баг 21 дүгээр тойрог Балданмагсарын Туул, Чулуунбатын Сарангэрэл нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ... Зуунмод сумын Нацагдорж багийн 25 дугаар тойрог Гочоогийн Сурмаа нар болон Зуунмод Номт баг 21 дүгээр тойрог Балданмагсарын Туул, Чулуунбатын Сарангэрэл нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Зуунмод сумын Нацагдорж багийн 25 дугаар тойрог Гочоогийн Сурмаа нар болон Зуунмод сум Номт баг 21 дүгээр тойрог Балданмагсарын Туул, Чулуунбатын Сарангэрэл нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Төв аймгийн Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөрийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Ардчилсан намаас, Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Зуунмод сумын Нацагдорж багийн 25 дугаар тойрог Гочоогийн Сурмаа нар болон Зуунмод сум Номт баг 21 дүгээр тойрог Балданмагсарын Туул, Чулуунбатын Сарангэрэл нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР