Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 308/ШШ2025/00102

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч:  Н,

Хариуцагч: И ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 27,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... И ХХК-д 2022 оны 02 сард Сайншанд сумын 8 дугаар баг Автотээврийн үндэсний төвийн хойд талд 40 Апартмень орон сууцны Б Блокийн хотхонд 2 давхарт 203 тоотод 46.65 м2 2 өрөө орон сууц захиалсан. 2022 оны 02 дугаар сарын 28-нд А.Тын Хас банкны дансруу 27,990,000 төгрөгийг урьдчилгаа мөнгө тушаасан. Үүнээс хойш огт байр баригдахгүй байгаа тул мөнгөө эргүүлж авахын тулд шүүхэд хандаж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сувд-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...27,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, харилцах дансны хуулга, Орон сууц захиалан бариулах гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Нгийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох 27,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Н.Нгийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох 27,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,900 төгрөгөөс 148,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-аас 148,950 төгрөгийг, 148,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ