Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2025/00202

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 305/2025/00102/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** хороо, ******** төв, ******* тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******** баг, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,

 

26,837,653.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 26,837,653.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие хариуцагч Э.******* нь ******* ХХК-с нэхэмжилж байгаа 26,837,653.11 төгрөгийг 2025.04.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.03.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.04.20-ны өдөр үлдэгдэл 14,837,653.11 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн гаргасан тайлбартаа танилцаад ирүүлсэн тайлбартаа:

******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч овогтой миний бие хариуцагч Э.*******ын хариу тайлбартай танилцсан. Э.*******ын гаргасан хүсэлтийг зөвшөөрч байна. Э.*******ын эхний төлөлт орохгүй бол гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан 26,837,653.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь 26,837,653.11 төгрөгийг 2025.04.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.03.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.04.20-ны өдөр үлдэгдэл 14,837,653.11 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь танилцаж, зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага 26,837,653.11 төгрөгийг хариуцагч нь 2025.04.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.03.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.04.20-ны өдөр үлдэгдэл 14,837,653.11 төгрөгөөр 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр гаргасан тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх тул дээрх хуульд зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******т холбогдох 26,837,653.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,837,653.11 төгрөгийг 2025.04.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.03.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.04.20-ны өдөр үлдэгдэл 14,837,653.11 төгрөгөөр тус тус 12 сарын хугацаанд хуваан төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,138.27 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 131,069.135 төгрөгийг, хариуцагчаас 131,069.135 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА