| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2025/00051/И |
| Дугаар | 307/ШШ2025/00135 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2025/00135
2025 06 23 307/ШШ2025/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2025/00051/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *********** тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чингүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 1988 оноос хойш тасралтгүй 37 жил ажиллаж байна. 2003 оны 11 сарын 14-ний өдрөөс Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 35 тоот тушаалаар түрээсийн гэрээгээр Зүчу ББН-д үйлчлэгч, асрагч нарыг шилжүүлсэн. Зүчу ББН нь үйлчлэгч нарыг 2006 оны 01 сарын 01-ний өдрөөс ажил авсан тушаал гаргасан байдаг ба нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь 2003 оны 11 сараас, Дархан Анагаагч ХХК нь 2006 оны 1 сараас 2007 оны 09 сарыг дуустал төлөгдсөн лавлагааг E-Mongolia цахимаас авсан. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт тушаалууд буруу бичигдсэн байгаа тул Зүчу ББН-д 2003 оны 11 сараас 2005 оны 12 сарыг дуустал ажилласан 2 жид 1 сар, Дархан Анагаагч ХХК-д 2006 оны 1 сараас 2007 оны 9 сарыг дуустал 1 жил 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч М.Мөнгөнцэцэгийн тодорхойлолт, хүсэлт гаргагч Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, №737995, 110102 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Б.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Зүчу ББН үйлчилгээний албаны 2006 оны 04 сарын 02-ны өдрийн 23 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2003 оны 11 сарын 14-ний өдрийн №135 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, түрээсийн гэрээний дагуу ажиллуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2007 оны 09 сарын 30-ын өдрийн №Б/69 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал хүчингүй болгох тухай тушаал, Зүчу ББН 2005 оны нийгмийн даатгалын шимтгэлийн 11, 12 сарын тооцоо, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2006 оны 4 сарын тооцоо, Дархан-Анагаач ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2006 оны 05 сарын НД-н шимтгэл төлөлтийн товчоо (06.05.30), Дархан-Анагаагч ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2006 оны 06 сарын НД-ын шимтгэл төлөлтийн товчоо (06.06.28), 11 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэргийг тус тус ирүүлсэн байна.
3. Шүүхээс гэрч С.*******ийн мэдүүлэг, тус шүүхийн шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2003 оны 11 сарын 14-ний өдрийн 135 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, түрээсийн гэрээний дагуу ажиллуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2007 оны 09 сарын 30-ны өдрийн Б/69 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал хүчингүй болгох тухай тушаал, тушаалын хавсралт, Дархан-Уул аймгийн Сүрьеэг эсэргүүцэх диспансерын ерөнхий эмчийн 1996 оны 02 сарын 12-ын өдрийн 12 дугаартай Ээлжийн амралт олгох тушаал, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2001 оны 06 сарын 21-ний өдрийн 111 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, Дархан-Уул аймаг Зүчу ББ Нөхөрлөлийн даргын 2004 оны 06 сарын 21-ний өдрийн 12 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 2005 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, Дархан-Уул аймаг Зүчу ББ нөхөрлөлийн даргын 2005 оны 06 сарын 10-ны өдрийн №07 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй даатгуулагчдын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 2003 оны 11 сард нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл төлөлтийн 2003 оны 11, 12 сар, 2004 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 8, 9, 10,11, 12 сар, 2005 оны 01, 02, 03, 04 сарын тооцооны хуудаснууд, Дархан-Уул аймаг Зүчу ББ нөхөрлөлийн даргын 2005 оны 06 сарын 10-ны өдрийн 07 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, 2006 оны 03 сарын 28-ны өдрийн Цэвэрлэгээ үйлчилгээний Зүчу ББН 2005 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, үр дүн, Эмнэлгийн ажилчдын баяраар шагнаж урамшуулсан ажилчдын гардуулсан баримт, Зүчү ББН үйлчилгээний албаны даргын 2006 оны 04 сарын 02-ны өдрийн 03 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн ДарханАнагаагч ХХК-ийн даргын 2007 оны 10 сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 1988 оноос хойш тасралтгүй 37 жил үйлчлэгч, асрагчаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт тушаалууд буруу бичигдсэн байгаа тул Зүчу ББН-д 2003 оны 11 сараас 2005 оны 12 сарыг дуустал ажилласан 2 жид 1 сар, Дархан Анагаагч ХХК-д 2006 оны 1 сараас 2007 оны 9 сарыг дуустал 1 жил 8 сарын ажилласан байдал тогтоогдохгүй байгаа тул шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Б.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Сүрьеэг эсэргүүцэх диспансерын ерөнхий эмчийн 1996 оны 02 сарын 12-ын өдрийн 12 дугаартай Ээлжийн амралт олгох тушаал, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2001 оны 06 сарын 21-ний өдрийн 111 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2003 оны 11 сарын 14-ний өдрийн 135 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, түрээсийн гэрээний дагуу ажиллуулах тухай тушаал, Дархан-Уул аймаг Зүчу ББ Нөхөрлөлийн даргын 2004 оны 06 сарын 21-ний өдрийн 12 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 2005 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, Дархан-Уул аймаг Зүчу ББ нөхөрлөлийн даргын 2005 оны 06 сарын 10-ны өдрийн №07 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй даатгуулагчдын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 2003 оны 11 сард нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл төлөлтийн 2003 оны 11, 12 сар, 2004 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 8, 9, 10,11, 12 сар, 2005 оны 01, 02, 03, 04 сарын тооцооны хуудаснууд, Дархан-Уул аймаг Зүчу ББ нөхөрлөлийн даргын 2005 оны 06 сарын 10-ны өдрийн 07 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, 2006 оны 03 сарын 28-ны өдрийн Цэвэрлэгээ үйлчилгээний Зүчу ББН 2005 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, үр дүн, 2006 оны 04 сарын 02-ны өдрийн 03 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2007 оны 09 сарын 30-ны өдрийн Б/69 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал хүчингүй болгох тухай тушаал, Б/69 дугаартай тушаалын хавсралт, Дархан-Уул аймгийн ДарханАнагаагч ХХК-ийн даргын 2007 оны 10 сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч С.*******ийн ...2003 онд Сайдын тушаал гарч үйлчилгээний болон туслах ажилтнуудыг хувийн компани болох Дархан-Анагаагч ХХК, Зүчу ББН гэх байгууллагын мэдэлд шилжүүлсэн. Дархан Нэгдсэн эмнэлгийн асрагч, үйлчлэгч нарыг эрүүл мэндийн салбарын ажилтнууд биш гэж үзээд эмч, сувилагч нар Дархан Нэгдсэн эмнэлэгт харьяалагдаж, асрагч, үйлчлэгч нарыг хувийн компани Дархан-Ангаагч ХХК, Зүчу ББН-ийн мэдэлд шилжүүлж 4 жил орчим ажилласан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт огт тасалдуулаагүй төлсөн байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
Мөн хүсэлт гаргагчаас ирүүлсэн Нийгмийн даатгалын дэвтэрт 2006 оны 01 сарын 01 Зүчү ББН үйлчлэгч, 2006 оны 04 сарын 26-ын өдөр үйлчлэгчээс, 2006 оны 05 сарын 01-ний өдөр Дархан Анагаагч ХХК-д үйлчлэгчээр, 2007 оны 10 сарын 17-ны өдрөөс Дархан Анагаагч ХХК-ийн үйлчлэгчээс, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2007 оны 10 сарын 17-ны өдрөөс үйлчлэгчээр тус тус томилсон бичилт хийгдсэн, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт Зүчу ББН-д 2003 оны 11 сараас 2005 оны 12 сарыг дуустал, Дархан-Анагаагч ХХК-д 2006 оны 01 сараас 2007 оны 09 сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна.
Иймд Б.*******ийг 2003 оны 11 сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Зүчу ББН-д үйлчлэгчээр, 2006 оны 01 сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 сарыг 30-ны өдрийг хүртэл Дархан-Анагаагч ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******** регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ийг 2003 оны 11 сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Зүчу ББН-д үйлчлэгчээр, 2006 оны 01 сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 сарыг 30-ны өдрийг хүртэл Дархан-Анагаагч ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ