Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00219

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2025/00141/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******** баг, ****** гудамж, ********тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-гийн хүсэлттэй,

 

******* хамтын амьдралтай байсныг болон ******* эцэг нь мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч З.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч З.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие З.******* нь ******* 2024 оны 01 дүгээр сараас эхлээд хоёр аав ээжийнхээрээ амьдарч байсан. Бид 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хуримаа хийж нэг гэрт орсон. Нөхөр маань 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр модонд явлаа гэж гараад зуурдаар нас барсан. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү З. төрсөн. Бид гэрлэлтийн баталгаагүй байсан учраас хүү маань надаар овоглодог. Одоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэж байгаа юм. Тийм учраас ******* хамтын амьдралтай байсныг болон гийн төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, ******* төрсний гэрчилгээ, *******ын нас барсны гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч З.*******гийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч З.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

3. Хүсэлт гаргагч З.******* нь талийгаач ******* 2024 оны 01 сараас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү З. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын тодорхойлолт, *******ын нас барсны гэрчилгээ, гэрч ийн ...Миний хүү ******* нь 2024 оны 10 сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний хүү ******* нь З.*******тай 2024 оны 07 сард хуримаа хийгээд гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юм. Тэд дундаасаа 1 хүүтэй. Хүү нь одоо саран гарантай болж байна ... гэх мэдүүлэг, гэрч ын ...Манай ах ******* нь 2024 оны 10 сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан. Манай ах ******* нь бэр эгч З.*******тай 2024 оны 08 сард хуримаа хийсэн боловч гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юм. *******, З.******* нар нь дундаасаа 1 хүүтэй. Хүү нь одоо 2 сар болох гэж байгаа. Ахын маань хүүг гэдэг ... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн З.******* ******* нар нь 2024 оны 01 сараас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байсан бөгөөд тэдний дундаас 2024 оны 12 сарын 09-ний өдөр хүү З. төрсөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт ******* *******г талийгаач овогт 2024 оны 01 сараас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү ******* эцэг нь овогт мөн болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА