| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00184/И |
| Дугаар | 307/ШШ2025/00222 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 307/ШШ2025/00222
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00184/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогтой *******ийн ******* (утас: *******) нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт (утас: )-д холбогдох,
“5,394,400 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.*******, С.******* нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“... Ж.*******, С.******* нар нь буяны үйл ажиллагаанд зориулж лаа, сав, чүдэнз гэх мэт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдан борлуулдаг. Ч. нь 2024.08.30-ны өдөр манай бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар аман хэлцэл хийсэн. 1 сарын хугацаатай зарагдсан барааны мөнгийг шилжүүлж байхаар тохиролцсон. Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөлгүй биднийг хохироож байх тул 5,394,400 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Ч. миний бие Ж.*******, С.******* нараас авсан барааны үлдэгдэл төлбөр болох 5,394,400 төгрөгийг 2025.02.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.03.05-ны өдөр 1,394,400 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.*******, С.******* нар нь хариуцагч Ч.д холбогдуулан “5,394,400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2.Хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 3 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.
4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.гаас 50,630 төгрөг, төрийн сангийн орлогоос 50,630 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******, С.******* нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******, С.******* нарын нэхэмжлэлтэй, Ч.д холбогдох “5,394,400 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.гаас 50,630 төгрөг, төрийн сангийн орлогоос 50,630 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******, С.******* нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН