Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 307/ШШ2025/00146

 

2025 01 24 307/ШШ2025/00146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00149/И

*******-******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: *******-******* аймаг, ******* сумын ****** өөрийн байранд байрлах, *******-******* ******* ******* ******* хүсэлттэй,

******* овогт *******ийн ******* /РД:*********/-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.*******-,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. *******-******* ******* ******* газраас Э.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...*******-******* ******* ******* сум 15 дугаар баг мангирт хэсэг 10 дугаар бракын 4 тоотод оршин суудаг ******* овогт *******ийн ******* нь удаа, дараа архидан согтуурч, согтуурсан үедээ зөрчил гарган цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэн, гэр орондоо байнга түгшүүр төрүүлдэг. Э.******* нь архи уусан үедээ гэр бүлийнхнийгээ амгалан тайван байдлыг алдагдуулж, гэмт хэргийн дуудлага бүртгэгдсэн байдаг. Э.******* нь сүүлийн 4-5 жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна. Хүмүүс цуглуулж архи уудаг. Архи уухгүй гэж амласан боловч амласандаа хүрдэггүй. Түүний төрсөн эх болох ******* нь эмчилгээнд явуулах хүсэлтийг амаар болон бичгээр гаргасан. Үүний дагуу манай байгууллага хүсэлтийг гаргасан. Э.******* нь архи уусан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй тул согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү... гэв.

2. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүмүүс цуглуулж архи уудаг нь үнэн. Уурхайд ажилладаг байсан. Ер нь 7 хоногт 4 өдөр нь согтуу байдаг. Албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрч байна. гэв.

3. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: *******-******* ******* ******* ******* 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 37/1/487 тоот албан бичгээр Ж.*******-д олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* сумын 15 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, төрсөн эх Б.*******ийн хүсэлт, ******* байгууллагын цахим сангийн мэдээлэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, шинжилгээний хариунууд зэрэг баримтыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. *******-******* ******* ******* ******* гаргасан Э.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Э.******* нь согтуурах, мансуурах донтой болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Согтуурсан үедээ өөртөө болон гэр бүлийн гишүүддээ аюул учруулах эрсдэлтэй тул архины албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй гэсэн болно.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.******* нь шүүх хуралдаанд архи уудахг нь үнэн тул эмчилгээнд явахыг зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг гаргаж байна.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргах журмыг тодорхойлсон бөгөөд хүсэлтийг өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч, сум, хорооны нийгмийн ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон гэр бүлийн гишүүн, төрөл, саданы хүн тус тус нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад гаргахаар зохицуулсан.

Э.*******ыг архины албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг түүний төрсөн эх Б.******* нь ******* байгууллагад гаргасан байх ба *******-******* ******* ******* сумын 15 дугаар багийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.*******- нь холбогдох ажиллагааг явуулсан байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Э.******* нь согтуурах, мансуурах донтой, эрүүл мэндийн хувьд албадан эмчилгээнд хамрагдах боломжтой, согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь *******-******* ******* Нэгдсэн эмнэлгийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, эх Б.*******ийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* байгууллагын цахим сангийн мэдээлэл зэргээр тогтоогдож байна.

6. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна. гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.******* нь архинд донтох эмгэгтэй болох нь Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд архинаас гарах эмчилгээг сайн дураараа хийлгэж байгаагүй, сайн дураар эмчилгээнд хамрагдах тухай хүсэлтийг ******* байгууллагад гаргасан баримтгүй байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах тухай *******-******* ******* ******* ******* хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /РД:**********/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

  2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:********/-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:********/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг ******* байгууллагад даалгасугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор *******-******* ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ