Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 307/ШШ2025/00141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00135/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн 15 дугаар баг хариуцсан хэсгийн байцаагч, хошууч цолтой, ******* овогт ******* ******* *******-ийн хүсэлттэй,

 

Гуравдагч этгээд: Дархан-Уул аймгийн Дархан сум **** дугаар баг, *******дүгээр хэсэг,*******гудамж***** тоотод түр оршин суух хаягтай ******* овогт ******* ******* ******* холбогдох

 

Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******,

Гуравдагч этгээд Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймгийн Дархан сум ****дугаар хэсэг,****** тоотод оршин суухтай Э.******* нь эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Тусдаа амьдраад 6 сар болж байна. Сүүлийн 6 жил байнга архины хамааралтай. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ээж болох нь архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан. Байнга архи согтууруулах ундаа хэрэглэж, хэрүүл үүсгэж, ээжийнхээ биед халдсан. Гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй нөхцөл байдалтай байгаа учраас архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү... гэжээ.

 

Гуравдагч этгээд Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...******* байцаагчийн хэлсэн үнэн. Би 6 сар болоогүй. Би аав, ээжийнд очоод сар ч болоогүй. Хажуу талын айлд байхад надад асаргаанд байгаа аавыг чинь чирээд байна гэхээр нь би очсон. Би эхнэртээ гомдоод жаахан уусан төдий. Манай эхнэр одоо ирж байгаа. Манай эхнэр намайг аваад гэр орондоо харъя гэсэн. Би архины хамааралтай болоогүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь гуравдагч этгээд болох Э.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Гуравдагч этгээд болох Э.******* нь архидан согтуурах зуршилтай, согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог болох нь Ц.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, Цагдаагийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл, хүсэлт гаргагч болон өвчтэй этгээдийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр Э.*******ыг архинд донтох өвчтэй гэж оношилсон бөгөөд албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай хэмээн дүгнэжээ.

Хэрэгт авагдсан баримт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Э.*******ыг албадан эмчилгээнд явуулах тухай Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ************* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Э.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулсугай.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Э.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС