Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2024/0085

 

24 11 19 123/ШШ2024/0085

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, А.Ренчинсамбуугийн Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Төв аймгийн Сонгуулийн хорооны Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоол, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Я.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ренчинсамбуу шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... би 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолуудын Я.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдох нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Уг асуудлын талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон гэдгийг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

А.Ренчинсамбуугаас Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан Төв аймгийн Сонгуулийн хорооны Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоол, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Я.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч А.Ренчинсамбуу нь тус шүүхэд А.Ренчинсамбуу би 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолуудын Я.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдох нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ үү гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа ...татгалзсан тохиолдолд ....баталж... гэж66.4 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрсөн болно. Иймд, А.Ренчинсамбуу нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ. гэж, 47 дугаар зүйлийн 47.5Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Ренчинсамбуу Төв аймгийн Сонгуулийн хорооны Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоол, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай тогтоолын Я.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан А.Ренчинсамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН