| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00152/И |
| Дугаар | 307/ШШ2025/00155 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/00155
2025 01 27 307/ШШ2025/00155
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/00152/и
*******-******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Хүсэлт гаргагч: *******-******* аймаг, ******* сум, ******* гудамж, өөрийн байранд байрлах *******-******* *******н ******* ******* хүсэлттэй
*******ийн *******магнайг албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******-******* нь шүүхэд хүсэлтдээ:
...Б.*******магнайг архины албадан эмчилгээнд явуулахаар хүсэлт гаргасан. Ө.*******магнай нь өндөр настай эхийгээ асарч, хамгаалдаг. Мөн дахин архи уухгүй, өөрийн сайн дураараа эмчилгээнд явах хүсэлтийг гаргасан тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна... гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч *******-******* *******н ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******-******* нь Ө.*******магнайг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлттэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хүсэлт гаргагч *******-******* *******н ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******-******* нь Ө.*******магнайг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ