Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 307/ШШ2025/00226

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00272/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******* баг, ******** гудамж, ****** тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

256,974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

.... 256,974 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

... зээлдэгч П.******* нь зээл төлөлтийн хугацаа хэтэрсний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 2025.02.09-ний өдөр зээл төлөлтөө хийж, төлбөр тооцоогоо дуусгасан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна хүлээн авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч П.*******д холбогдуулан 256,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ... П.******* нь зээл төлөлтийн хугацаа хэтэрсний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 2025.02.09-ний өдөр зээл төлөлтөө хийж, төлбөр тооцоогоо дуусгасан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 256,974 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******д холбогдох 256,974 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,359 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 4,179.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 4,179.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА