| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/00131/И |
| Дугаар | 307/ШШ2025/00201 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2025/00201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 307/2025/00131/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******баг,**********хороолол,******дугаар байр***** тоотод оршин суух хаягтай ******* ******* овогт******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******баг,**********хороолол,******дугаар байр***** тоотод оршин суух хаягтай ******* ******* овогт ******* ******* -д холбогдох,
төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч З.*******,
Хариуцагч Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******туяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эхнэр бид хоёр хамтран амьдарч эхлээд удаагүй бидний дунд үл ойлголцол үүссэн. Тухайн үед эхнэр жирэмсэн байсан юм. Ингээд эхнэр маань төрөөд охиноо өвөөгөөр нь овоглосон. Бид үл ойлголцлын улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Үүнээс хойш бид учраа олж иргэж амьдарсан. Анхны босгосон орон гэр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Зээлийн 34-1 тоот гээд хашаа байшингаас эхэлж байсан. Үүний дараа бага охин төрсөн. Том охин эмчид үзүүлэх, өөр ямар нэгэн асуудал болохоор өвөөгөөрөө овоглодог учраас асуудлууд их гарч байсан. Охин маань ч Ааваа би яагаад танаар овоглодоггүй юм бэ гэж асуудаг. Энэ байдлаас болж охиноо өөрөөрөө овоглосон нь зөв юм байна гэж үзэж шүүхэд хандсан... гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...*******ын хэлсэн бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Охиноо ааваар нь овоглох хүсэлтэй байна. Бид 2015 онд анх танилцаж удаагүй сэтгэл хөдлөлөөр маш хурдан дотносож би жирэмсэн болж 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин төрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй, танилцаад удаагүй байж юу юугүй жирэмсэн болсон учраас би ч маш хүнд цохилтод орсон байсан. Ингээд бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж, би ч залуу насны аагаар хүүхдээ төрүүлээд өөрөө өсгөнө, энэ хүнтэй суухгүй гэж шийдсэн байсан. Төрөхөд нь өөрөөрөө овоглосон байсан. Гэтэл элдэв асуудлууд гараад ер нь ямар ч байсан аавтай гэж харагдахын тулд өвөөгөөр нь овоглосон нь дээр юм байна гэж бодоод өвөө, эмээ хоёрт нь үрчлүүлсэн. Үүний дараа 2017 оноос бид хоёрын харилцаа сэргэж, хэн хэнээ ойлгож хамт амьдрахаар болсон. Ингээд бидний дундаас бага охин 2022 онд төрсөн. Том охин ааваар нь овоглоё гээд Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиход үрчлэлтийг хүчингүйд тооцуулж байж болно гэсэн. Ингээд бид тухайн үед Улаанбаатар хотод байсан учраас Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл дахиад шүүхээр эцэг тогтоолгох шаардлагатай гэсэн учраас тус шүүхэд хандах болсон... гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Дархан сумын 12-р багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүл өсөж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, *******ийн шүүхэд гаргасан хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин ******* ******* овогт *******ийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ч.******* ...З.*******тай гэр бүл бөгөөд бид дундаасаа 2 хүүхэдтэй. Том охин г төрсөн ааваар нь овоглох хүсэлтэй байгаа тул өөрийн нөхөр З.*******ын нэхэмжлэлтэй маргах зүйлгүй... гэх хариу тайлбар гаргажээ.
3.Зохигчдын дундаас 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Ү. төрсний гэрчилгээнд эх нь ******* ******* овогт ******* ******* бичигдсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч З.*******ыг нь Ү.гийн эцэг мөн эсэх талаар маргаагүй тайлбарыг гаргажээ.
4.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, З.*******ыг төрсөн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар З.*******ыг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү эцэг нь ******* ******* овогт******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС