| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2023/0036/З |
| Дугаар | 123/ШШ2024/0086 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 123/ШШ2024/0086
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, иргэн Д.Жамсран, А.Чантуу, М.Солонго, Г.Тайван, Г.Батболд, Т.Даметхан, Б.Сувдаа, Б.Мөнхжаргал, З.Ганбат, Х.Цэцгээ, Ш.Амангельд, Д.Түвдэндорж, У.Эрдэнэчулуун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Ч.Даваахорлоогийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ч.Даваахорлоо, нэр бүхий 13 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо би Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа дараах нөхцлөөр татгалзаж байна. Нэхэмжлэгчид гуравдагч этгээд Эй Би Си Повер ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, уг тусгай зөвшөөрөлтэай талбайд ямар нэг олборлолт хийхгүй байхаар тогтсон ба уг газрын зориулалтыг аялал жуулчлалын зориулалтаар өөрчилхөд нэхэмжлэгч нар дэмжлэг үзүүлж, санал өгөхөөр тохиров. Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэжээ. [1]
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Иргэн А.Чантуу, М.Солонго, Д.Жамсран, Г.Тайван, Г.Батболд, Т.Даметхан, Б.Сувдаа, Б.Мөнхжаргал, З.Ганбат, Х.Цэцгээ, Ш.Амангельд, Д.Түвдэндорж, У.Эрдэнэчулуун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоогийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох "Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хар модотын даваа /Дархан чиглэлийн 52-н даваа/-нд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эй Би Си Повер ХХК-нд олгосон Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын А/21/001 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах", Ч.Даваахорлоогийн нэхэмжлэлтэй "Эй Би Си Повер" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын А/385 тоот захирамж, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А21/001 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо нь татгалзаж, гуравдагч этгээд "Эй Би Си Повер" ХХК нар нь дараах нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Талуудын эрх, үүрэг
2.1. Нэхэмжлэгч тал Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, өмнө гаргасан нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаж, буцаан татна.
2.2 Гуравдагч этгээд "Эй Би Си Повер" ХХК нь шүүхийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа буюу олборлолт явуулахгүй бөгөөд тус талбайн зориулалтыг амралт, аялал жуулчлал, сувилал, байгаль орчинд ээлтэй бусад аж ахуйн зориулалтаар хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч ажиллуулна.
2.3 Гуравдагч этгээд "Эй Би Си Повер" ХХК нь нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоогийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн гарсан зардал буюу нийт 11,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5,500,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 5,500,000 төгрөгийг төлж барагдуулна.
2.4 Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо нь газрын зориулалт өөрчлөхийн тулд орон нутгаас санал авах болон зориулалт өөрчлөгдсөний дараах үйл ажиллагааг дэмжинэ.
2.5 Нэхэмжлэгч, Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо нь гуравдагч этгээд "Эй Би Си Повер" ХХК энэхүү гэрээний нөхцөлийг зөрчвөл дахин Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй болно гэжээ. [2]
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А.Чантуу, М.Солонго, Д.Жамсран, Г.Тайван, Г.Батболд, Т.Даметхан, Б.Сувдаа, Б.Мөнхжаргал, З.Ганбат, Х.Цэцгээ, Ш.Амангельд, Д.Түвдэндорж, У.Эрдэнэчулуун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хар модотын даваа /Дархан чиглэлийн 52-н даваа/-нд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эй Би Си Повер ХХК-д олгосон Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын А/21/001 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Ч.Даваахорлоогийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох Эй Би Си Повер ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын А/385 тоот захирамж, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А21/001 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо нь тус шүүхэд Нэхэмжлэгч Ч.Даваахорлоо, нэр бүхий 13 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо би Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа дараах нөхцлөөр татгалзаж байна. Нэхэмжлэгчид гуравдагч этгээд Эй Би Си Повер ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, уг тусгай зөвшөөрөлтэай талбайд ямар нэг олборлолт хийхгүй байхаар тогтсон ба уг газрын зориулалтыг аялал жуулчлалын зориулалтаар өөрчилхөд нэхэмжлэгч нар дэмжлэг үзүүлж, санал өгөхөөр тохиров. Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоо миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа ...татгалзсан тохиолдолд ....баталж... гэж, 66.4 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрсөн болно. Иймд, Ч.Даваахорлоо нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. [3]
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ. гэж, 47 дугаар зүйлийн 47.5-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. [4]
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Иргэн А.Чантуу, М.Солонго, Д.Жамсран, Г.Тайван, Г.Батболд, Т.Даметхан, Б.Сувдаа, Б.Мөнхжаргал, З.Ганбат, Х.Цэцгээ, Ш.Амангельд, Д.Түвдэндорж, У.Эрдэнэчулуун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваахорлоогийн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хар модотын даваа /Дархан чиглэлийн 52-н даваа/-нд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эй Би Си Повер ХХК-д олгосон Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын А/21/001 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Ч.Даваахорлоогийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох Эй Би Си Повер ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын А/385 тоот захирамж, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А21/001 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Даваахорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН