Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 307/ШШ2025/00241

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2025/00037/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ****** давхарт байрлах, ******* ******* ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** район, өөрийн байранд байрлах, ******* ******* ХХК /утас ********/-д холбогдох,

 

"64,549,989.15 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Зохигчид шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

************** ХХК нь ******* ******* ХХК-тай Шатахуун, тос, тосолгооны материал, аккумлятор зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 43,033,326.1 төгрөг, алданги төлбөр болох 21,516,663.05 төгрөг буюу нийт 64,549,989.15 төгрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж, алдангийн төлбөрийг 10,758,331.5 болгож нийт 53,791,657.6 төгрөгийг 2025 оны 04 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Улсын тэмдэгтийн хураамж 480,700 төгрөгийг мөн нэмж гаргуулахаар тохиролцсон гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд талууд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 43,033,326.1 төгрөг, алданги төлбөр болох 21,516,663.05 төгрөг буюу нийт 64,549,989.15 төгрөг нэхэмжилснээс шүүх хуралдааны явцад алдангийн төлбөрийн зарим хэсэг болох 10,758,331.5 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нийт 53,791,657.6 төгрөгийг 2025 оны 04 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, улсын тэмдэгтийн хураамж 480,700 төгрөгийг мөн нэмж гаргуулахаар тохиролцон эвлэрсэн болно.

 

3. Дээрх зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчдын нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 43,033,326.1 төгрөг, алданги 21,516,663.05 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлага 64,549,989.15 төгрөгийн зарим хэсэг болох алдангийн төлбөрөөс 10,758,331.5 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 53,791,657.6 төгрөгийг 2025 оны 04 сарын 01-ний өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамж 480,700 төгрөгийн хамт төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 480,700 төгрөгийг эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА