| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2025/00059/И |
| Дугаар | 307/ШШ2025/00188 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 307/ШШ2025/00188
2025 01 31 307/ШШ2025/00188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2025/00059/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч П.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян баг, Шанд дов ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл пүүлэгч, зоорины оператор хийж байсан. Тус газар ажиллаж байсан баримт байхгүй, Баруун аймгийн архив нь усанд автсан гээд баримт гарч ирэхгүй байгаа. Тийм учраас тус газар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.... гэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Б.*******гийн тодорхойлолт, хүсэлт гаргагч П.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 1003 дугаартай тодорхойлолт, №314271 дугаартай П.*******ын хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн архивын тасгийн №462 дугаартай тодорхойлолт, №596903 дугаартай П.*******ын Нийгмийн даатгалын дэвтэр, Сэлэнгэ аймаг, Баянгол сумын Шанд-Дов ББХК-ийн захирлын 1994 оны 11 сарын 24-ний өдрийн 92 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
3. Шүүхээс гэрч Н.*******, гэрч Б.******* нарын мэдүүлэг, тус шүүхийн шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 22 дугаартай архивын магадлагаа, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 50 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлол зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян баг, Шанд дов ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл пүүлэгч, зоорины операторчоор ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр бичилт байгаа боловч ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэж үндэслэлийг тодорхойлсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч П.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Б.*******гийн тодорхойлолт, хүсэлт гаргагч П.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 1003 дугаартай тодорхойлолт, №314271 дугаартай П.*******ын хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн архивын тасгийн №462 дугаартай тодорхойлолт, №596903 дугаартай П.*******ын Нийгмийн даатгалын дэвтэр, Сэлэнгэ аймаг, Баянгол сумын Шанд-Дов ББХК-ийн захирлын 1994 оны 11 сарын 24-ний өдрийн 92 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 22 дугаартай архивын магадлагаа, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 50 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлол, гэрч Н.******* ...би 1983 оноос 1998 оныг хүртэл Шанд-Дов гэдэг байгууллагад ажиллаж байсан. П.******* нь 1992 оноос 1995 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн Баян гол сумын Шанд-Дов ХХК-д надтай хамт ажиллаж байсан. П.******* нь 1995 оноос өөр байгууллага руу шилжсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.******* ...Намайг Шанд дов ХХК-д ажилд ороход П.******* нь ажилд орсон байсан. Намайг цэрэгт яваад ирэхэд мөн л ажиллаж байсан. Бид 1995 оныг хүртэл хамт ажиллаж байгаад би хавар Нарангийн ам ХХК-д ажилд ороход 1995 оны 7-8 сард Нарангийн ам ХХК-д ажилд орсон. Бид 2014 оныг хүртэл хамт ажилласан. П.******* нь Шанд дов ХХК-д операторчин хийж байгаад дараа трактор комбайнчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 50 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор Пүрэв овогтой *******ын ажиллаж байсан Баянгол Сумын Шанд дов ХХК шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1992 оны 03 сараас 1994 оны 12 сарыг дуустал тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх бөгөөд №596903 дугаартай П.*******ын Нийгмийн даатгалын дэвтрийн 22 дугаар хуудаст Шанд дов ХХК-д операторчин 1995.7.30 ажлаас гарсан он, сар, өдрийг бичиж тэмдэглэсэн зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд ******* овогт Пүрэвээгийн *******, /РД:ТЯ68011930/-г Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шанд дов ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зоорины операторчоор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт Пүрэвээгийн *******, /РД:*********/-г Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шанд дов ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зоорины операторчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ