Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2025/00206

 

2025 02 05 307/ШШ2025/00206

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 307/2025/00081/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Баянгол сум, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* (РД:******)-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, ******* овогт ************** (РД:******)-д холбогдох,

1,357,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь А.*******д холбогдуулан 1,357,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид шүүх хуралдаанд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээндээ:

...Миний бие *******ийн ******* 1,357,500 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлөхөөр М.*******той тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 357,500 төгрөгөөс татгалзаж байна. 1,000,000 (нэг сая) төгрөгийг М.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. А.*******гийн нэхэмжлэлтэй, М.*******од холбогдох 1,357,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 357,500 төгрөгөөс татгалзаж, 1,000,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж, 26.3-т Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,357,500 төгрөгийн 357,500 төгрөгөөс татгалзаж, 1,000,000 төгрөгийг хариуцагч М.******* төлөхийг хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны явцад эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,662 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг 1,000,000 төгрөгөөс тооцон 28,550 төгрөгийг хариуцагч М.*******оос гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг хариуцагч М.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,662 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ