| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2025/00061/И |
| Дугаар | 307/ШШ2025/00207 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2025/00207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2025/00061/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт, ************ тоотод оршин суух, ******* ******* овогт *******ы ******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:******)-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагч А.******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь А.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2018 оны сүүлээр фейсбүүкээр танилцаж, уулзаж байгаад, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Н.******* төрсөн. Энэ хугацаанд А.******* хамт амьдарч байгаагүй. Тухайн үед би Орхон сумынхаа сургуульд ажиллаж, А.******* Сэлэнгэ аймгийн Номгон сумын сургуульд ажиллаж байсан. Бид анхнаасаа хамт амьдарч байгаагүй, ирж очин байсан. Тэгээд А.******* 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү бид хоёрыг Номгон руу авч явсан. Очсон өдрөө А.******* найзтайгаа уугаад шөнө ирсэн. Тухайн үед А.*******гийн ээжийнд нь хонож байсан юм. Гэтэл надтай унтах гээд байхаар нь би унтаагүй. Тэр үед би аавынхаа машинаар очсон байсан. Маргааш нь дэлгүүрээс гоймон авъя гэхээр нь хамт явъя гэхэд төмрийн сэгээ харамлалаа гээд намайг зодоод, машинаар хөөсөн. Тэгээд дараа нь эмээгийндээ очоод намайг маш хүчтэй цохисон. Тухайн үед хүү маань 1 ой гарантаа байсан. Тэгээд бид хоёрыг явна гэхэд явуулахгүй гэж куртикнээс чирч урсныг А.*******гийн ээж оёж өгсөн. Энэ үед хүүхэд айгаад хүчтэй чарлаж уйлсан. Энэ явдлаас хойш би энэ хүнээс харилцаагаа тасалсан. Түүнээс хойш намар нь А.*******гийн эмээ өнгөрөхөд би очсон. Энэ хүн архины хамааралтай, дандаа согтуу залгадаг. Нэг хэсэг их залгадаг байж байгаад сүүлдээ больсон. Миний хүүхэд энгийн хүүхдүүдээс хоцрогдолтой, асаргаа шаардлагатай. Тийм учраас эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан гэв.
2. Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Бид анх 2018 оны 10-р сард фейсбүүкээр танилцаж байсан. Тэгээд анх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дарханд уулзсан. Би тухайн үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд багш хийдэг байсан. Үүнээс хойш Б.******* 3 дугаар сарын сүүлээр жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Тухайн үед хүүхэдтэй болж байгаа юм чинь хамт амьдаръя гэж бодож байсан. Ингээд хүүхэд маань 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй учраас хүсэлт өгөөд өөрөөрөө овоглож байсан. Нэхэмжлэгч талд аутизмтай хүмүүс олон байдаг. Өмнө нь Б.*******ээс хүүхдийн асрамжийг өөртөө авч, цаашид хамт амьдрах бодолтой байсан. Б.******* зөвшөөрөхгүй бол би хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна... гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 12 сарын 27-ны өдөр төрсөн хүү Н.*******, Дархан-Уул аймаг, Орхон сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн засаг даргын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, хүү Н.*******ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ийн А.*******д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь ...2018 онд танилцаж, уулзаж байгаад, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Н.*******ыг төрүүлсэн. Энэ хугацаанд А.******* хамт амьдарч байгаагүй. 2021 оны 03 сарын 08-ны өдрөөс хойш холбоогүй болсон. Хүү маань энгийн хүүхдүүдээс хоцрогдолтой, асаргаа шаардлагатай. Тийм учраас эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.
3. Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлгийг төлнө гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 онд танилцаж, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Н.******* төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
5. Хэрэгт авагдсан баримтаар хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ дээр хүүхдийн эцэг А.******* гэж бүртгэгдсэн байх бөгөөд зохигчид эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандан эцэг А.*******гаар овоглосныг Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзнэ.
6. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүү Н.******* нь одоо эхийн асрамжид байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон үндэслэлд хамаарч байх тул 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Н.*******ыг эх Б.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
7. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д: гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн, төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Н.*******д төрсөн эцэг А.*******гаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, хариуцагч мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 61,318 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ******г эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.*******гаас тэтгэлэг гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 61,318 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ