Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/47

 

 

                                     *******өд холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг

Нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 202 оны 04 ******* сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 202/ШЦТ/8******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлын дагуу *******өд холбогдох эрүүгийн 22*******000000*******00 дугаартай, *******75/2022/0*******02/Э/00*******/202/0046 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 202 оны 06 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, ******* оны *******0 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөгч угсралтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ******* ******* ******* баг, дугаар хэсэг гудамж, **************6 тоотод оршин суух хаягтай, РД:*******

урьд Баянгол дүүргийн шүүхийн 20*******2 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ял,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 20*******5 оны 0******* ******* сарын *******2-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны ******* сарын *******-ны өдрийн *******0 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******7.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар, 8 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 0 дугаар сарын 0-наас *******-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Шарын ******* дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн эзэмшлийн 8*******-8 улсын дугаартай, “Тоёота Харриер” маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 70,000 төгрөгийн шууд хохирол, *******65,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан “Тусгайлан хамгаалсан агуулахад /автомашины бүхээг/ нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******. дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар шүүгдэгч *******өд ******* /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан ******* /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн урьд цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан,

Шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьхоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн гэмт хэрэгтээ харамсаж хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нийгэмд учруулсан хохирлоо бүрэн төлж хор уршгаа арилгасан байдал, өндөр настай ээж болоон бага насны дүү нартай хамт амьдардаг гэр бүлийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн ******* жил 6 сарын нийгмээс тусгаарласан хорих ялыг Эрүүгийн хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж нийгмээс тусгаарласан хорих ялыг минь багасгаж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ээж, дүү нарынхаа хамт амьдардаг. Хэрэгт шалгагдаад цагдан хоригдож байгаад суллагдсаны дараа “Эрдэнэс таван толгой” ХК-д жолоочийн ажилд ороод ажиллаж байсан. Ажлаас нь ************** сар хүртэл чөлөөтэй гэдэг байдлаар байлгаж болно. Түүнээс хойш ирэхгүй бол ажлаас нь хална гэдгийг мэдэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан үзээд   оногдуулсан ялыг хэмжээг багасгаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... *******ийн хувьд хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаад ялын доод хэмжээ буюу буюу 2 жилийн хугацааг  багасгаж оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.******* ******* зүйлийн *******, дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******өд холбогдох эрүүгийн 22*******000000*******00 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

*******.******* нь 2022 оны 0 дугаар сарын 0-наас *******-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Шарын ******* дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн эзэмшлийн 8*******-8 улсын дугаартай, “Тоёота Харриер” маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 70,000 төгрөгийн шууд хохирол, *******65,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Саранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /*******-р хх-ийн *******0-р ху/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 ******* сарын 08 өдрийн 62 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн *******9-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 04 ******* сарын *******9-ний өдрийн 579 дугаартай дүгнэлт /*******-р хх-ийн 47-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

2.Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт тогтоогдсон гэж үзэж буй бол шүүх энэ талаарх тайлбар, үндэслэлийг тогтоолд заавал тусгаж байх ёстой.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болох тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийн талаар гомдол санал гаргаагүй болно.

.Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 0******* жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 0******* жилийн хугацаагаар хорих ял болгож хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  202 оны 04 ******* сарын 26-ны өдрийн 202/ШЦТ/8******* дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, дугаар заалтуудад өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  9.9 ******* зүйлийн *******, *******.4, 2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 04 ******* сарын 26-ны өдрийн 202/ШЦТ/8******* дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

2 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн *******.-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* ******* зүйлийн 2.*******-д зааснаар шүүгдэгч *******өд ******* /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэж,

дугаар заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан ******* /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                               ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ