| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01698/и |
| Дугаар | 307/ШШ2025/00238 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 307/ШШ2025/00238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/01698/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, Нарантолгой ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* (утас:*******)-ны хүсэлттэй,
Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:
… Би ******* аймагт 8-р ангиа төгсөөд ******* аймгийн ******* хотын Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* ******* ын зусланд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 он хүртэл бичиг хэргийн эрхлэгч, номын санчаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа. Гэрч оролцуулах гэтэл бараг хүн байхгүй, байгаа хоёр хүнийг гэрчээр мэдүүлэг өгүүлсэн байгаа. Иймд намайг тус газар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Шүүхээс: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалъя гээд Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* ******* лагерийн захирлын ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 01 дүгээр сарын ажил хавсруулах тухай тушаал, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилд авсан тушаал, ******* аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, шүүхийн баримтууд, гэрч асуулгах хүсэлт, ******* аймгийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлэх тухай захирамж, гэрч , нарын мэдүүлэг, гэрч гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн маягт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч Г.******* нь 1987 оноос 1994 он хүртэл ******* ******* ын зусланд бичиг хэргийн эрхлэгч, номын санчаар ажиллаж ажиллаж байсан хугацааны ажлаас гарсан тушаал нь архивт байхгүй улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болсон үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч ийн 2024 оны 10 сарын 03-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 08 сарын 01-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* ******* лагерийн захирлын 1989 оны 09 сарын 28-ны өдрийн дугаартай, Ээлжийн амралт олгох тухай, 1989 оны 01 сарын 03-ны өдрийн дугаартай, Ажил хавсарган ажиллуулах тухай, 1987 оны 08 сарын 12-ны өдрийн дугаартай, Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаалуудын хуулбар, тушаалын хавсралт, 1988 оны 10 сарын 06-ны өдрийн 38 дугаартай Эд хөрөнгийн тооллого явуулах комисс байгуулах тухай тушаалын хуулбар, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн дугаартай тодорхойлолт, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 10-ны өдрийн дугаартай албан тоот, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн дугаартай албан тоот, БНМАУ-ын Хүн амын регистрийн картны хуулбар (хх 3-9, 24-25, 29, 43-44 дэх тал)
Гэрч гийн ... Би анх 1988 онд ******* аймгийн ийн ******* ******* зусланд зөөгчөөр ажилд ороход Г.******* нь номын санч, бичээчээр ажилладаг байсан. Надаас өмнө 1 жилийн өмнө ажилд орсон байсан. Тэрээр 1992 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан юм. 1992 онд Хүүхдийн төлөө төв болон ******* аймгийн ийн ******* ******* зуслан хоёр нийлж, хүүхдийн төлөө төв нэршилтэйгээр үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулсан ба би Г.*******ы номын санч, бичээчийн ажлыг хүлээн авч байсан. Би ******* аймгийн ийн ******* ******* зусланд 1988 оноос 1992 он хүртэл зөөгч, 1992 оноос 2003 он хүртэл Хүүхдийн төлөө төвд номын санч, бичээчээр тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг, түүний 1991 оны 02 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 30-31, 34 дэх тал),
Гэрч ын ... Г.******* нь ******* аймгийн ийн ******* ******* зусланд анх 1987 онд номын санч, бичээчээр ажилд орж байсан. Тэрээр 1992 он хүртэл ажиллаж байсан санагдаж байна. Олон жилийн өмнөх учраас зөрүүтэй мэдүүлж ч байж болох юм. Г.******* сайн ажилтан байсан, гэхдээ шагнал урамшууллын талаар мэдэхгүй байна. Би ******* аймгийн ийн ******* ******* зусланд 1983 оноос 2003 он хүртэл тогоочоор ажиллаж байсан. ******* аймгийн ийн ******* ******* зуслангийн даргаар , дарга нар ажиллаж байлаа гэх мэдүүлэг (хх 32-33 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
4. Дээрх нотлох баримтуудаас дугаартай, 1987 оны 08 сарын 01-ний өдөр *******гийн *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1987.08.01 ************** ийн лагерт номын санч, бичиг хэргийн эрхлэгчээр авч ажиллуулав. Захирлын 1987 оны 08 сарын 12-ны өдрийн 43 тушаалаар гэсэн бичилт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* ******* лагерийн захирлын 1989 оны 09 сарын 28-ны өдрийн дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаалын Нэг. ...бичиг хэргийн эрхлэгч номын санч Г.*******ы амралтыг 1989 оны 10-р сарын 20-ноос ажлын 18 хоногоор ...олгосугай гэсэн бичилт, мөн захирлын 1989 оны 01 сарын 03-ны өдрийн дугаартай, Ажил хавсарган ажиллуулах тухай тушаалын Нэг. Үйлчлэгч ажилчин Г.*******ыг номын санч, бичээч, цэвэрлэгчээр 1989 оны 01 сарын 01-нээс ажил хавсран ажиллуулж ажлын ачааллыг нэмэгдүүлсүгэй гэсэн бичилт, мөн захирлын 1987 оны 08 сарын 12-ны өдрийн дугаартай, Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаалын Нэг. Үйлчлэгч ажилчнаар Г.*******ыг 08 сарын 01-нээс ...тус тус ажиллуулсугай гэсэн бичилт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* ******* лагерийн захирлын 1989 оны 11 сарын 07-ны өдрийн ******* дугаартай Ажилчин албан хаагчийг шагнах тухай тушаал, тушаалын хавсралтад Г.*******, албан тушаал номын санч, олгох шагнал төгрөгөөр 100 гэсэн бичилт мөн захирлын 1988 оны 10 сарын 06-ны өдрийн 38 дугаартай Эд хөрөнгийн тооллого явуулах комисс байгуулах тухай тушаалд Тушаах нь: 1998 оны эд хөрөнгийн тооллого явуулах комиссыг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд үйлчлэгч ажилчин МХЗЭ-ийн гишүүн Г.******* гэсэн бичилт, гэрч , нарт хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгсэлүүд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн ******* (РД:)-ыг 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* ******* ын зусланд бичиг хэргийн эрхлэгч, номын санчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Харин хүсэлт гаргагчийн 1994 он хүртэл ******* ******* ын зусланд ажилласан байдал тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн *******ыг 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл ******* ******* ын зусланд бичиг хэргийн эрхлэгч, номын санчаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1994 он хүртэл ******* ******* ын зусланд ажилласан байдал тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА