Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 311/ШШ2025/00069

 

                                                     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг би

Нэхэмжлэгч: .... ХК-ний  нэхэмжлэлтэй   

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ....... холбогдох худалдсан барааны үнийн үлдэгдэл 3,263,100 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ..... ХК-ний нэхэмжлэлийн шаардлагадаа: “…Манай ..... ХК нь Улиастай сумын ..... 2012 оноос хойш хүүхдийн хоолонд хэрэглэдэг хүнсний бараа материал нийлүүлэх худалдах худалдан авах гэрээгээр хамтран ажиллаж ирсэн. ...2020 оны 9 сарын 25-наас 2021 оны 03 сарын 16-ны хооронд нийлүүлсэн 9 удаагийн хүргэж өгсөн бараа материалын тооцооны үлдэгдэл болох 3.263.100 төгрөгийн тооцоог барагдуулаагүй 4 жил болсон учир шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. ...Төлбөрийн маргаантай тус асуудлын шүүхэд өгөх болсныг 1 дүгээр цэцэрлэгт өмнө нь ажиллаж байсан Ш.Б нь албан бичгээр мэдэгдсэн бөгөөд тухайн үед эрхлэгчээр ажиллаж байсан Ш.Б нь бараа материалын төлбөр юунаас болж, хэний буруугаас болсныг тогтоож төлүүлэх нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. ......-ийн нярав, нягтлан, эрхлэгч нарын дундын мэдээлэл солилцооны асуудлаас үүдэлтэй төлбөр барагдуулаагүй тус маргааныг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ...... хариу тайлбартаа: ..... ХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 2021 оны 03 дугаар сарын 16-ны хооронд нийлүүлсэн бараа материалын тооцооны үлдэгдэл  болох 3263100 нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авлаа.. ..... ХК-ний нэхэмжилсэн дээрх мөнгийг 2025 оны 06  сар гэхэд төлж барагдуулахаар шийдсэн... гэжээ.

             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ...... ХК  хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ...... холбогдуулан зээл, зээлийн хүү  696,610 төгрөг 46 мөнгийг   гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 1...... нь нэхэмжлэлийн шаардлага 3,263,100 төгрөгийг  төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

..... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,360  төгрөгөөс 34,180 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын .....-ээс 34,180 төгрөг, төрийн сангийн орлогоос 34,180 төгрөг тус тус гаргуулж нийт 68,360 төгрөгийг нэхэмжлэгч ..... ХК-нд олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ..... ХК-ний нэхэмжилсэн Зээл зээлийн хүү 3,263,100 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ..... төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар ...... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,360  төгрөгөөс 34,180 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ......-ээс 34,180 төгрөг, төрийн сангийн орлогоос 34,180 төгрөг тус тус гаргуулж нийт 68,360 төгрөгийг нэхэмжлэгч ..... ХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ...... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

                                        ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ