| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00076/И |
| Дугаар | 311/ШШ2025/00071 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 311/ШШ2025/00071
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг би
Нэхэмжлэгч: ..... ХХК-ний ..... салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн .... сумын .... багийн ..... тоотод оршин суух ..-ын Э-д холбогдох
Зээл зээлийн хүү 696610 төгрөг 46 мөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ..... ХХК-ний .... салбар нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Э нь “........” ББСБ-ын ..... аймаг дахь салбараас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1502300205 тоот зээлийн гэрээ байгуулан 1,600,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй авсан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 449,591,08, үндсэн зээлийн хүү 205937.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41082,32 төгрөг нийт 696,610.46 төгрөгийг гаргуулах гэжээ.
Хариуцагч С.Э хариу тайлбартаа: Миний бие ...... овогтой Э нь ...... ББСБ-аас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,600,000 төгрөгийн зээл аваад төлөлт хийж явж байгаад 2 жил биеийн байдал муудаж эмчийн хяналтад явсан. Тиймээс ..... ББСБ-ын нэхэмжилсэн 696,610 төгрөг 46 мөнгийг 2025 оны 03 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын хооронд төлөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ..... ХХК-ний .... салбар хариуцагч С.Э-д холбогдуулан зээл, зээлийн хүү 696,610 төгрөг 46 мөнгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлага 696,610 төгрөг 46 мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
....... ХХК-ний .... салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,300 төгрөгөөс 10,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-аас 10,650 төгрөг, төрийн сангийн орлогоос 10,650 төгрөг тус тус гаргуулж нийт 21,300 төгрөгийг нэхэмжлэгч ..... ХХК-ний .... салбарт олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ..... ХХК-ний .... салбарын нэхэмжилсэн Зээл зээлийн хүү 696610 төгрөг 46 мөнгийг хариуцагч С.Э төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ..... ХХК-ний ..... салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21, 300 төгрөгөөс 10,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-аас 10,650 төгрөг, төрийн сангийн орлогоос 10,650 төгрөг тус тус гаргуулж нийт 21300 төгрөгийг нэхэмжлэгч .... ХХК-ний ..... салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ