| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01349/и |
| Дугаар | 307/ШШ2025/00282 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/00282
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
135/2024/01349/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* сум тосгон, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн******* /утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* брак байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн /утас: , /-д холбогдох,
23,700,000 хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,
Хариуцагч: О.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Нэхэмжлэгч миний бие нь О.д холбогдуулан гаргасан 23,700,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаас болж үүсэх үр дагаврыг ойлгож байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Шүүх хуралдааны өмнө зохигчид ярилцаж тохиролцсон учраас нэхэмжлэгч нь 23,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа гэв.
Хариуцагч О. нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
... Тайлбар байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч О.д 23,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй талаар тайлбараа шүүх хуралдаанд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ын хариуцагч О.д холбогдуулан 23,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА