| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2231002320166 |
| Дугаар | 2023/ДШМ/48 |
| Огноо | 2023-06-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2023/ДШМ/48
*******, Б. нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, М.Гансүх
Нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 202******* оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 202*******/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 22*******2*******20166 дугаартай, 1 хавтас хэргийг 202******* оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын *****-ний өдөр ******* аймгийн Тариалан суманд төрсөн, ***** настай, ****эгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл **** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** баг **** хэсгийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ******/;
овогт , Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын **-ны өдөр аймгийн Айраг суманд төрсөн, **** настай, ****эгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл **** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар баг, ****дүгээр хэсгийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: *******;
Шүүгдэгч *******, Б. нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын *******1-ны оройн 2******* цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэлэнгэ ” ХХК-ийн хөргөлтийн цехийн байрны цонхоор нэвтэрч хөргүүрийн ******* ширхэг мотор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цонхоор нь гарган зөөж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл хийсэн боловч иргэн Э.т мэдэгдсэний улмаас гэмт хэргийг төгсгөж чадаагүй буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, Б. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******, Б. нарт тус бүр 1/нэг/ жил, ******* /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Б. нарт оногдуулсан 1 /нэг/ жил, ******* /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэн,
Шүүгдэгч *******, Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
Шүүгдэгч *******, Б. нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 202******* оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд гаргасан 102 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил ******* сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхой заасан.
“Сэлэнгэ ” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхэд энэ компанийг төлөөлөх эрхтэй эсэх талаар нотлох баримтаар тогтоогоогүй байдаг. Өөрөөр хэлбэр нь уг компаний гүйцэтгэх захирлаар 2009 оноос хойш ажиллаж байгаа гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт огт байхгүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдож, эрх эдэлж, үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн “Сэлэнгэ ” ХХК-н эрх хүлээн авагчаар Төрийн банк тогтоогдож удаа хугацаа өнгөрч байгаа талаар өөрөө хэлсэн байтал энэ талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй.
******* нь хэрэг учрал болох үед “Сэлэнгэ ” ХХК-ийн хашаанд амьдардаг, уг компаний хашаанд ******* жил амьдарч байгаа талаар гэрч Х.******* мэдүүлэгт дурдсан ба ******* нь уг компаний манаачаар ажилладаг талаар нь тодорхойлолт хийж өгснийг шүүх анхаарч үзээгүй. Эндээс үзэхэд ******* нь хуулийн этгээдийн эд хөрөнгийг хууль болон гэрээгээр итгэмжлэн хариуцаж байсан, ямар эрх эдэлж, үүрэг хүлээсэн этгээд байсныг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэг мөр шалгаж тогтоогоогүй, улмаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
*******ын эрх зүйн байдлыг зөв тогтоох нь гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлох, зөв зүйлчилж, эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэх оногдуулахад чухал ач холбогдолтой болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 2-д “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг үндэслэн *******ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.ийн өмгөөлөгч Г.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шүүгдэгч *******, Б. нар нь бүлэглэн “үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1-д заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэх шинж үгүйсгэгдэж байгаагаас гадна Б.ийн үйлдэл нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болох гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Б.ийн хувьд *******ынд очсон зорилго нь ******* өмнө нь уулзахдаа “надад хэрэглэдэггүй утас байгаа аваад хэрэглэж болно” гэсэн болохоор тэр өдөр тухайн гар утсыг нь авахаар очсон байдаг. Тэгээд очихдоо хүний утас авах гэж байгаа юм чинь гээд нэг жижиг шил архи авч очоод 2-лаа уусан. Уугаад сууж байхдаа ******* “чи надаа мотор өргөлцөөд гаргаад өгөөч” гэхээр нь “за” гэж зөвшөөрөөд хамт гадагшаа гарсан.
Тухайн байшингийн онгорхой цонхоор орох гэхэд нь “чи манаач нь биз дээ хаалгаар нь орохгүй юмуу” гэхэд ******* “би түлхүүрийг нь хаячихсан олохгүй байгаа гэж хэлсэн тэгээд дотогш орж 2 сул 1 боолттой моторыг тайлж гадагш гаргахад нь тусалсан үйл баримт тогтоогдсон.
*******ыг тухайн моторуудыг зөвшөөрөлгүй авч байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Учир нь: *******ыг тухайн “Сэлэнгэ ”-ийн хашаанд гэрээ барьсан тэнд амьдарч байгаа болохоор тухайн эд зүйлийг мэддэг эндээс өргөж гаргах шаардлагатай болж дээ л гэж ойлгосон. ******* тухайн моторуудыг тэндээс гаргаад яах гэж байсан талаар өд хэлээгүй түүнийг нь мэдэх боломжгүй байсан.
Б.ийн хувьд тухайн объектын хаана нь ямар эд хөрөнгө байгааг мэдэхгүй учраас тэр моторуудыг авах гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт байгаагүй. Тэнд анх удаа очсон байдаг. Тэр моторуудыг авахаар тохиролцоо хийсэн, урьдчилан хэлэлцэн, эсвэл үйлдэл дунд хамтарсан зэрэг нь нотлогдоогүйгээс гадна шүүгдэгч ******* нь тэр моторуудыг зөвшөөрөлгүй авч байгаагаа ямар хэлбэрээр, яаж илэрхийлсэн талаар баримт байхгүйгээс гадна албан ёсоор тохирсон явдал нотлогдохгүй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэх учиртай. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан түүний холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Өмгөөлөгч М.Гансүх зүйлчлэлтэй холбоотой асуудал ярьж байна. ...*******ын хувьд тухайн объектыг хариуцахаар итгэмжлэгдсэн, ямар нэгэн гэрээ байгуулсан үйл баримт байхгүй. ...Хохирогчийг зөв тогтоосон, зүйлчлэлийн хувьд бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш учраас бусдын эд хөрөнгөд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын үйлдлийн улмаас тухайн үйлдлээ шууд төгсгөж чадаагүй, энэ гэмт хэрэг нь хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй учраас зүйлчлэлийн хувьд үндэслэлтэй гэж дүгнэсэн. Зүйлчлэлийг дэмжиж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.
Г.Энхцэцэг өмгөөлөгчийн хүсэлтэд тайлбар өгөхөд Б.ийг ******* дуудсан байдаг. ******* 1 шил архитай очиж хувааж уугаад дахин архи согтууруулах ундааны зүйл авч хэрэглэх зорилгоор моторыг аваад зарж борлуулаад архи уух талаар ярилцсан. ..Архи ууж байхдаа моторыг худалдан борлуулж дахин архи авч уухаар ярилцсан байсан. Моторыг өргөж гаргаад, тайлж буй үйлдлээр илэрч байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 болон *******.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хэвээр үлдээх, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаардахгүйгээр *******, Б. нарт холбогдох эрүүгийн 22*******2*******20166 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Уг хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэн зөв үнэлж дүгнэж чадаагүй, өөрөөр хэлбэл уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь Сэлэнгэ ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь эргэлзээтэй, мөн ******* нь уг компаний манаачаар ажиллаж уг хашаанд эхийн хамт амьдардаг тул түүнийг уг объектод нэвтрэх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байдлыг хянаж үзээгүй зэрэг байдлыг харгалзан түүнд зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгнө үү? Мөн түүнийг хулгайлах гэмт хэргийг орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэвэл гэмт хэрэг үйлдэхээр завдсан, газар дээрээ баригдаж моторуудыг буцааж өгсөн зэргийг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Б. болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Шүүгдэгч Б. бол *******ыг тухайн газрын манаачаар ажилладаг тул уг объектод нэвтрэх эрхгүй гэж ойлгоогүй учраас моторыг нь гаргаж тусалж өгсөн байдаг. Иймд түүнийг гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлуудын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
*******.Шүүгдэгч *******, Б. нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын *******1-ний оройн 2******* цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэлэнгэ ” ХХК-ийн хөргөлтийн цехийн байрны цонхоор нэвтэрч хөргүүрийн ******* ширхэг мотор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цонхоор нь гарган зөөж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл хийсэн боловч иргэн Э.т мэдэгдсэний улмаас гэмт хэргийг төгсгөж чадаагүй буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч ын өгсөн “...Би ХХК-д 2009 оноос хойш гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа юм. Манай компани сүүлийн 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа огт явуулаагүй. Компаний маань эд хогшил техник хэрэгслүүд бүгд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 08 дугаар багийн 0******* дугаар хэсэгт компаний хашаанд байдаг юм. Манаачаар нь гэдэг эмэгтэй ажилладаг боловч түүний ээж ах хоёр компаний хашаанд монгол гэрт амьдардаг юм. 2022 оны 05 дугаар сарын *******1-ний орой манай найз над руу залгахаар нь утсаа автал “энд танай компаний хашаан дотор хөргөлтийн цех дотроос хүмүүс мотор хулгай хийж байна. Чи хурдан хүрээд ирэх хэрэгтэй байна” гэхээр нь би яваад очтол компаний хашаан дотор хөргөлтийн цехийн байрны цонх хагараад гурван мотор дараалуулаад гадаа гаргаад хаячихсан байсан тэгээд би аас юу болсон талаар асуухад хэлэхдээ “намайг гахайгаа хооллочхоод машинтайгаа эргэхэд замд машины урд хэсэгт мотор харагдахаар нь эргэн тойрныг хартал 2 хүн зугтаагаад явчихаар нь би чам руу залгасан юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаад зогсож байтал 2 дахь моторны хажууд нэг хүн хэвтэж байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн ...” гэх /хх-ийн 1******* тал/
Гэрч Э.ын өгсөн “...машины гэрэлд хөргөлтийн мотор харагдсан юм, тэгэхээр нь би найз руу залган болсон асуудлын талаар хэлсэн” гэх /хх-ийн 17 тал/,
Гэрч гийн өгсөн “...тэгээд ажил дээр ирэхэд хөргүүрийн цехийн байгууламжаас ******* ширхэг мотор гаргаад цувуулаад хаясан байсан. Намайг ирэхэд дарга, найз , мөн үл таних хөгшин ах байсан. Тэгээд юу болов гэхэд үл таних ахыг зааж энэ хүн өөр 2 хүнтэй нийлж байгууламжаас хөргүүрийн мотор хулгайлж байгаад баригдсан байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Цагдаагийн байгууллагаас ирж шалгасан” гэх /хх-ийн 19 тал/
Сэжигтэн *******ын өгсөн “Би тухайн ******* моторны зэсийг авч тушааж мөнгө олох зорилготой компаний объектоос гаргасан юм, тухайн үед нэмж архи уух санаатай тийм үйлдэл хийсэн...” гэх, /хх-ийн *******-*******5 тал/
Яллагдагч Б.ийн өгсөн “...******* бид 2 байшингийн цонхоор дотогш орж дотор нь байсан ******* ширхэг моторыг өнхрүүлж, өргөж гаргасан..” гэх /хх-ийн 51-52 тал/ мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 0-09 тал/, Ашид билгүүн ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн *******0-*******1 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
.Хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан санал хүсэлтүүд нь үндэслэлгүй болох нь дээр авагдсан хохирогч , гэрч Э., нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж, тэд тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байдал хангалттай нотлогдсон, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч ******* уг объектыг итгэмжлэн хариуцдаг этгээд биш, харин түүний дүү албан ёсны уг объектыг хариуцан ажилладаг байдал нотлогдсон тул түүний үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 1 буюу “итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн шүүгдэгч Б. уг гэмт хэрэгт хамтран оролцоогүй, *******ыг уг объектын харуул манаач учраас дээрх моторуудыг авах эрхтэй этгээд гэж ойлгосон байх магадлалтай тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож үндэслэлгүй, шөнийн цагаар цонхоор нэвтэрч хууль бусаар моторыг тайлан авч сэм аргаар гаргахад үйлдлээрээ нэгдэн оролцсон байдал хэргийг шалгах явцад хангалттай нотлогджээ.
Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж, шүүгдэгч нарт тус тус 01 жил 0******* сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2-д “Энэ гэмт хэргийг:
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.*******.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2..учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөндлөнгийн нөлөөллөөр гэмт хэрэг газар дээрээ таслан зогсоогдож эд зүйлсийг буцаан өгсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн 0******* сарын хорих ялыг хасч хорих ялын доод хэмжээ буюу шүүгдэгч тус бүрт 01 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь “Сэлэнгэ ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, мөн хохирогч ыг шүүх хуралдааны шатанд гэрчээр мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх гомдлыг хянан үзээд давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Хохирогчоор тогтоогдсон нь “Сэлэнгэ ” ХХК-д 2009 оноос ажиллаж байгаа талаараа өөрөө мэдүүлсэн, түүнчлэн хэрэг болсон гэх объектод нэвтрэх эрхгүй этгээдүүд нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа таслан зогсоогдож эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн тул цаашид энэ хэрэгт хохирогчийн эрх зүйн байдал, мөн шүүх хуралдааны явцад хохирогчийг гэрчийн статусаар нэрлэж оролцуулсан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай, шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхгүй гэж үзсэн.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримталсан боловч гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ бүрэн үйлдэгдсэн мэтээр гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг “завдах” болгон өөрчлөлт оруулж, 2 дахь заалтад ял оногдуулахдаа дээрх ерөнхий ангийн заалтыг баримтлаагүй ял оногдуулсныг өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж үзэж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1,2,******* дахь заалтуудад тус тус өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлын зарим хэсгийг хангав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, *******9.9 дүгээр зүйлийн 1, 1., 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 202*******/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолын
1 дэх заалтыг:
“Шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдэхээр завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.*******-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******, Б. нарт тус бүр 1/нэг/ жилийн хорих ял оногдуулсугай” гэж,
******* дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Б. нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
*******.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ