Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/00292

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай  

Хэргийн индекс: 307/2025/00109/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* ******* овгийн *******ын ******* /утас: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* дэнж ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* ******* овгийн ийн ******* /утас: , / холбогдох,

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, эзэмших эрх шижлүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.*******,

Хариуцагч: Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...2022 оны 07 сарын 19-ний өдрийн дугаартай азар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, эзэмших эрх шижлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...1. Нэхэмжлэгч Г.******* би хариуцагч Т.*******ад 2025 оны 05 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөгийг хариуцагчийн гэх ны дансанд шилжүүлнэ,

2. Хариуцагч Т.******* би нэхэмжлэгч Г.*******д 2025.05.15-ны өдөр 1,800,000 төгрөг шилжүүлмэгц ******* аймаг, ******* сум, ******* баг,******* суваг тоот 66410 мкв газраас 4000 мкв газрыг Г.*******гийн нэр дээр шилжүүлж өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Т.*******ад холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, эзэмших эрх шижлүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид нь “...Нэхэмжлэгч Г.******* би хариуцагч Т.*******ад 2025 оны 05 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөгийг хариуцагчийн гэх ны дансанд шилжүүлнэ, Хариуцагч Т.******* би нэхэмжлэгч Г.*******д 2025.05.15-ны өдөр 1,800,000 төгрөг шилжүүлмэгц ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* суваг тоот 66410 мкв газраас 4000 мкв газрыг Г.*******гийн нэр дээр шилжүүлж өгнө” гэх эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.

Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 92,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Т.*******ад холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, эзэмших эрх шижлүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэрэгт, зохигчдын “...Нэхэмжлэгч Г.******* би хариуцагч Т.*******ад 2025 оны 05 сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөгийг хариуцагчийн гэх ны дансанд шилжүүлнэ, Хариуцагч Т.******* би нэхэмжлэгч Г.*******д 2025.05.15-ны өдөр 1,800,000 төгрөг шилжүүлмэгц ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* суваг тоот 66410 мкв газраас 4000 мкв газрыг Г.*******гийн нэр дээр шилжүүлж өгнө” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 92,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА