Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2025/00197

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай  

 

Хэргийн индекс: 135/2025/00044/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******)-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух овгийн ын (утас:)-д холбогдох,

3,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагч: М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 300,000 төгрөгийн хүүтэй, амаараа ярилцаж тохироод зээлийг М.ы эзэмшлийн банкны данс руу өөрийн нөхөр А.*******ы данс руу шилжүүлсэн. Зээлээ өгөхгүй удаа дараа худлаа яриад байгаа тул зээл 3,000,000 төгрөг, хүү 300,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...Нэхэмжлэгч А.*******д хариуцагч М. миний бие 3,000,000 төгрөгийг 2025.03.10-ны өдрөөс 2025.05.10-ны өдрийн дотор сард 1,000,000 төгрөгөөр 3 удаа төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч А.******* нь 300,000 төгрөгөөсөө татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч М.д холбогдуулан 3,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид нь “...Нэхэмжлэгч А.*******д хариуцагч М. миний бие 3,000,000 төгрөгийг 2025.03.10-ны өдрөөс 2025.05.10-ны өдрийн дотор сард 1,000,000 төгрөгөөр 3 удаа төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч А.******* нь 300,000 төгрөгөөсөө татгалзаж байна” гэх эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.

Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5,000 төгрөг гаргуулж төрийн санд, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын бууруулсан дүн болох 3,000,000 төгрөгөөс тэмдэгтийн хураамж тооцож 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох 3,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, зохигчдын “...Нэхэмжлэгч А.*******д хариуцагч М. миний бие 3,000,000 төгрөгийг 2025.03.10-ны өдрөөс 2025.05.10-ны өдрийн дотор сард 1,000,000 төгрөгөөр 3 удаа төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч А.******* нь 300,000 төгрөгөөсөө татгалзаж байна” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5,000 төгрөг гаргуулж төрийн санд, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын бууруулсан дүн болох 3,000,000 төгрөгөөс тэмдэгтийн хураамж тооцож 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА