Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2025/00132

 

   

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 307/2025/00016/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, шүүгч М.Оюунцэцэг, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, Булагийн ******* гудамж, ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод түр оршин суух ******* овгийн *******гийн******* (утас:*******)-д холбогдох,

1,631,800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.*******,

Хариуцагч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

... Анх дээд айл маань 2019 онд ус алдсан тэр үед засвар хийгээгүй болохоор юм яриагүй. Засвар хийсний дараа 2024 оны 04 сарын 23-ны шөнө 02 цагийн үед хүчтэй хаалга балбан ус алдлаа гэхээр нь усыг нь шавхалцан ус суваг дуудсан, халуун ус дулаанд дуудлага өг гэсэн. Манайх тэр аяараа усанд автан хөнжил норж, хувин тоссон гар утасны бичлэг байгаа, дараа нь 2024 оны 05 сарын 16-нд банны өрөөний уян холбоо задарч ус алдсан бас л орж шавхалцсан. Манайх руу их ус орж ирсэн бичлэг утсан дээр байгаа, тохиролцоод засаж янзлах гэсэн өгдөг газар нь өг гэсэн. Иймд 1,631,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... Иргэн *******ийн нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна. Удаа дараа ус алдсан гэж байна. Манайх түрээсийн айл суулгаж байхад 1 удаа ус алдсан. Тэр айл гарахдаа доод айлтай асуудалгүй болсон гээд гарсан. Миний бие залгаж *******т утсаар түрээсийн айл гарах болсныг хэлсэн. Мөн 1 удаа дээд давхараас бохирын шугам задарч 3 давхар, 2 давхарын айлд ус орж байсан. 1 удаа угаалгын өрөөний шугам задарч байсан. Манай гэр бүлийн хүн орж үзсэн их хэмжээний ус ороогүй байсан. Ийм учраас нэхэмжилсэн үнийн дүнтэй санал нийлэхгүй гэв.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

...Миний бие А.******* нь оос 1,631,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,200,000 төгрөгийг надад төлөхийг зөвшөөрч, бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Миний бие үлдэгдэл 421,800 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч од 1,631,800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид нь “...Миний бие А.******* нь оос 1,631,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1,200,000 төгрөгийг надад төлөхийг зөвшөөрч, бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Миний бие үлдэгдэл 421,800 төгрөгөөс татгалзаж байна” гэх эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.

Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,060 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын бууруулсан дүн болох 1,200,000 төгрөгөөс тэмдэгтийн хураамж тооцож 33,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч од холбогдох 1,631,800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,060 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос нэхэмжлэлийн шаардлагын бууруулсан дүн болох 1,200,000 төгрөгөөс тэмдэгтийн хураамж тооцож 33,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.******* (РД:)-т олгосугай.

3. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.    

  

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА

 

                         ШҮҮГЧИД                                М.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                   З.ТУНГАЛАГМАА