Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 115/ШШ2024/0027

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, ...ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Засаг дарга болон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад орж шалгарсан "...  ХХК-нд Дорноговь аймгийн ... сумын .. нэгж талбарын дугаар бүхий 800000 /найман зуун мянга/ м.кв үйлдвэрлэлийн зориулалтай газрын ашиглах эрхийн гэрчилгээг гаргуулах асуудлаар шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоолгож,

2. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргад "Аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад орж шалгарсан ..." ХХК-нд Дорноговь аймгийн ... сумын .. нэгж талбарын дугаар бүхий 800000 /найман зуун мянга/ м.кв үйлдвэрлэлийн зориулалтай газрын ашиглах эрхийн гэрчилгээг хуулийн дагуу гаргуулахыг даалгах,

3. Дорноговь, Замын-Үүд сумын Засаг даргын Дорноговь аймгийн Засаг даргаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/399-р албан бичгээр хүргүүлсэн чиглэл дагуу "Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. нэгж талбарын дугаар бүхий 800000 /найман зуун мянга/ м.кв үйлдвэрлэлийн зориулалтай газрыг нэхэмжлэгч ..." ХХК-иас гаргуулахаар хандсан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож,

4. Дорноговь, Замын-Үүд сумын Засаг даргад "Дорноговь аймгийн Засаг даргаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/399-р албан бичгээр хүргүүлсэн чиглэл дагуу Дорноговь аймгийн ... сумын .. нэгж талбарын дугаар бүхий 800000 /найман зуун мянга/ мкв үйлдвэрлэлийн зориулалтай газрыг нэхэмжлэгч ..." ХХК ашиглах эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...ХХК гүйцэтгэх захирал ... болон хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нар харилцан тохиролцож байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-г хянан үзвэл:

Эвлэрлийн гэрээ-ээр

1-д Дорноговь аймгийн Засаг даргаас 2024 оны 01/399-р албан бичгээр ..ХХК-ын газар ашиглах эрхийн хүсэлтийг шийдвэрлэх чиглэлийг Замын-Үүд сумын Засаг даргад хүргүүлсэн байгааг мэдэгдсэн нь хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга ...д холбогдох нэхэмжлэлийн 1-р, 2-р шаардлага хангагдсан байна гэж талууд үзсэн. Тиймээс нэхэмжлэгч ... ХХК нь нэхэмжлэлийн Дорноговь аймгийн Засаг дарга ...д холбогдуулан гаргасан 1, 2 дугаар шаардлагаасаа татгалзав;

2-т Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Засаг даргаас 2024 оны 01/399-р албан бичгээр мэдэгдсэн хариу дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн 3, 4 дүгээр шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч ..ХХК нь нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагаас татгалзав;

3-т Нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлагаар талууд эвлэрч буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад Дорноговь аймгийн Засаг даргаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/399-р албан бичгээр хүргүүлсэн чиглэл дагуу Дорноговь аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, аймгийн Засаг даргын 2012.05.17-ний өдрийн захирамжаар зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад орж шалгарсан Дорноговь аймгийн ... сумын .. нэгж талбарын дугаар бүхий 800000 /найман зуун мянга/ мкв үйлдвэрлэлийн зориулалтай газрыг нэхэмжлэгч .." ХХК ашиглах эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргаас зөвшөөрч хуулийн дагуугаар шийдвэрлэж, гэрчилгээг олгож өгөхөөр эвлэрч, талууд хооронд тохиролцсон болно гэж;

4-т нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлого болгож, хариуцагчдаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахгүй байхаар тус тус харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж заасан.

Нэхэмжлэгч ..ХХК нь Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан шаардлагаасаа бүхэлд нь, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Дорноговь, Замын-Үүд сумын Засаг даргын Дорноговь аймгийн Засаг даргаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/399-р албан бичгээр хүргүүлсэн чиглэл дагуу "Дорноговь аймгийн ... сумын .. нэгж талбарын дугаар бүхий 800000 /найман зуун мянга/ мкв үйлдвэрлэлийн зориулалтай газрыг нэхэмжлэгч .." ХХК-иас гаргуулахаар хандсан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа тус тус татгалзаж;

Үлдэх шаардлага болох Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Засаг даргаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/399-р албан бичгээр хүргүүлсэн чиглэл дагуу Дорноговь аймгийн ... сумын .. нэгж талбарын дугаар бүхий 800000 /найман зуун мянга/ м.кв үйлдвэрлэлийн зориулалтай газрыг нэхэмжлэгч .." ХХК ашиглах эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргатай Дорноговь аймгийн Засаг даргаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/399-р албан бичгээр хүргүүлсэн чиглэл дагуу Дорноговь аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад орж шалгарсан Дорноговь аймгийн ... сумын .. нэгж талбарын дугаар бүхий 800000 /найман зуун мянга/ м.кв үйлдвэрлэлийн зориулалтай газрыг нэхэмжлэгч .." ХХК-д ашиглуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, гэрчилгээг олгох нөхцөлөөр эвлэрч, гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын дээрх эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасан эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, тамга тэмдэг дарж гарын үсгээ зурсан байх хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд, хуульд харшлаагүй, бусад /гуравдагч/ этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргаас 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/891 дугаар албан бичгээр ...д, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/747 дугаар албан бичгээр ...т олгосон итгэмжлэлд тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг тусгайлан заасан болохыг;

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ..ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга болон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч ..ХХК-ийн хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргатай байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-г баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ОТГОНТУЯА