Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 307/ШШ2025/00233

 

2025 02 11 307/ШШ2025/00233

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг ба*******ж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2024/02044/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Олимпын гудамж, Дархан Юнайтед аренад байрлах, ******* ******* ******* ******* ХХК (ТБОНӨО) (РД: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ***** тоот хаягт үйл *******иллагаа явуулдаг, ******* ******* ******* ХХК (РД:*******)-д холбогдох,

115,356,636 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 115,356,636 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Хариуцагч нь гэрээний дагуу төлбөрийг хэвийн төлж байгаа. Нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж ******* ******* ******* ******* ХХК-иас мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасны дагуу нэхэмжлэлийг тат******* авах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 115,356,636 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

2. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ын өдрийн 09 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ... татан авч болно гэдгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан-тай нэгэн адил ойлгоно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн зохицуулалт нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай 106.5 болон 74-р зүйлийн зохицуулж буй харилцаатай зарчмын хувьд адил байна гэж тус тус тайлбарл*******ээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч *******уудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг ба*******ж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус за*******ээ.

4. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг ба*******ж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 115,356,636 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг ба*******ж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ