| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2025/00005/И |
| Дугаар | 318/ШШ2025/00058 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 318/ШШ2025/00058
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Хүсэлт гаргагч: ............................., Т б ХК-ийн,
Г.О, Г.Ц нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс салбарын харилцааны менежер Ц.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т б-ны Увс салбарын харьяа Улаангом тооцооны төвийн зээлдэгч Г.О, хамтран зээлдэгч Г.Ц нар нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Т б-ны Увс салбарын харьяа Улаангом тооцооны төвөөс Увс аймагт ажиллаж амьдран сууж байхдаа зээл аваад 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ямар ч зээлийн төлбөр хийхгүй алга болсон бөгөөд оршин суух хаягаар нь хайж очиход байхгүй хаашаа явсан нь тодорхойгүй мөн утсаар залгаад утсаа огт авахгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Г.О хамтран зээлдэгч Г.Ц нар нь Увс аймаг ....... сумын ... дугаар баг, ... дугаар гудамж, ... тоотод оршин суудаг байсан. 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тухайн хаяг дээрээ байхгүй байгаа гэжээ.
Хүсэлт гаргагч Т б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс салбарын харилцааны менежер Ц.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г овогтой О, Г овогтой Ц нарын хаяг нь тогтоогдсон байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар Т б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс салбарын харилцааны менежер Ц.Н нь зээлдэгч Г.О, Г.Ц нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Эрэн сурвалжлуулах ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа бөгөөд хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсан тохиолдлыг шийдвэрлэх талаар хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг төсөөтэй хэрэглэх зүйтэй байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Т б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс салбарын харилцааны менежер Ц.Н нь хүсэлтээсээ болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 70,200 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ......... тоот данснаас буцаан гаргуулж хүсэлт гаргагч Т б ХК-д олгох нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс салбарын харилцааны менежер Ц.Н нь Г.О, Г.Ц нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 70,200 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ............. тоот данснаас буцаан гаргуулж хүсэлт гаргагч Т б ХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА