Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 318/ШШ2025/00060

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Увс аймгийн .................... сумын 3 дугаар багт байрлах, …………….. улсын бүртгэлийн дугаартай, …………. регистрийн дугаартай, ……….. ……. станц ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймаг, .................... сум, ... дугаар баг, ........... дугаар байрны ....... тоот хаягт оршин суух, .......... онд төрсөн, эрэгтэй, М овогт Д-ийн Г-,

Хариуцагч: Увс аймаг, .................... сум, .... дугаар баг, ..... айл, .... тоот хаягт оршин суух, ..... онд төрсөн, эмэгтэй, З овогт М-ын С- нарт холбогдох,

Дулааны эрчим хүч ашигласны төлбөрт 10,751,175 төгрөг, алданги 5,375,575 төгрөг, нийт 16,126,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-,

Хариуцагч Д.Г-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.А нар оролцов.

Хариуцагч М.С- түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Г- нарын саналаар хариуцагч М.С-гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч “................. Станц” ХХК-ний захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- би, хариуцагч “.......... бөөний төв” /......... эмийн сан-2/-ийн захирал Д.Г-, хариуцагч Б.С- бид “.......... бөөний төв /....... эмийн сан-2/-ийн халаалтын өр төлбөр төлж барагдуулах хуваарь”-ийн дагуу дараахь нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Нэг: Хариуцагч “.......... бөөний төв” /.......... эмийн сан-2/-ийн захирал Д.Г-, хариуцагч Б.С- нь 2016 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 675.174 төгрөг, 2017 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 1.738.923 төгрөг, 2018 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 2.207.920 төгрөг, 2019 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 2.207.920 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 1.793.935 төгрөг, 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 1.500.830 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 30.555 төгрөг, 2024 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 984.500 төгрөг, алданги 193.186 төгрөг нийт 11.332.943 төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрлөө.

Хоёр: хариуцагч “.......... бөөний төв” /.......... эмийн сан-2/-ийн захирал Д.Г- нь 2025-01-15-ны өдөр 1.300.000 төгрөг, хариуцагч Б.С- нь 2025- 01-15-ны өдөр 4.311.936 төгрөг нийт 5.611.936 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдууллаа.

Гурав: Хариуцагч нар нь үлдэгдэл дулааны төлбөр 5.721.007 төгрөгийг “.......... бөөний төв /.......... эмийн сан-2/-ийн халаалтын өр төлбөр төлж барагдуулах хуваарь”-ийн дагуу дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд: хариуцагч Б.С- нь 2025-02 сард 1.000.000 төгрөг, 2025-03 сард 1.000.000 төгрөг, 2025-04 сард 1.000.000 сард, 2025-05 сард 1.449.918 төгрөг нийт 4.449.918 төгрөг, ".......... бөөний төв"-ийн захирал Д.Г- нь 2025-02 сард 1.271.089 төгрөгийг “............ Станц” ХХК-ний Хаан банкны ............... тоот дансруу үл маргах журмаар шилжүүлнэ.

Гурав: Нэхэмжпэгч “Увс Дулааны Станц” ХХК-ний захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- би хариуцагч “.......... бөөний төв”-ийн захирал Д.Г-, хариуцагч Б.С-гаас төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 5.182.389 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Дөрөв: Хэрэв дээрх эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч “.......... бөөний төв” /.......... эмийн сан-2/ захирал Д.Г-, хариуцагч Б.С- нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болно.

Тав: Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ......... станц ХХК нь хариуцагч нараас 2016 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй дулааны төлбөр 10,751,157 төгрөг, алданги 5,375,575 төгрөг нийт 16,126,736 төгрөгийг нэхэмжилсэн.

            Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй атал 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчтай байгуулсан эвлэрлийн гэрээндээ 2016 оны 10 дугаар сараас 2024 оныг дуустал хугацааны төлөгдөөгүй дулааны төлбөр 11,139,757 төгрөг, алданги 193,186 төгрөг, нийт 11,332,943 төгрөг гаргуулахаар тохиролцжээ.

            Шүүхээс иргэний хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдлаар хариуцагчтай тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрлийн гэрээний дээрх нөхцлийн талаар тодруулахад,

 “...хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сараас хойшхи хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө мөн төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч тал алданги 5,182,389 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж байгаа тул хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлөгдөөгүй дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг нэгтгээд төлөхөөр тохиролцсон юм. Нэгэнт дээрх нөхцлөөр эвлэрлийн гэрээг баталгаажуулах боломжгүй бол анх нэхэмжилсэн 2016 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 10,751,157 төгрөг, алданги 193,186 төгрөг, нийт 10,944,361 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хугацааны дагуу төлүүлэх хүсэлтэй байна” гэх тайлбар гаргасан.

Түүнчлэн зохигчдын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд хариуцагч нар нь нийт төлбөл зохих төлбөр 11,332,943 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд хуваан төлөхөөр тохиролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зохигчдын эвлэрлсэн хэмжээ буюу 10,944,361 төгрөгийг зохигчдын эвлэрлийн гэрээгээр тохиролцсон төлбөрийн хуваарийн дагуу төлүүлэх, харин хариуцагч М.С-гаас 2025 оны 5 дугаар сард нэхэмжлэгч талд 1,449,918 төгрөг бус 1,061,318 төгрөг гаргуулж, эвлэрлийн гэрээний бусад нөхцлийг хэвээр үлдээх санал гаргасан ба хариуцагч Д.Г- татгалзаагүй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- нь нэхэмжлэгч ..... станц ХХК-г төлөөлж эвлэрэх эрхтэй байх бөгөөд түүний эвлэрлийн гэрээнд оруулсан өөрчлөлт нь хариуцагч талын эвлэрлийн гэрээгээр хүлээсэн нөхцлийг дордуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов. 

6. Зохигчид шүүх хуралдааны үед эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж буюу 148,922 төгрөгийг хариуцагч М.С-гаас, 56,087 төгрөгийг хариуцагч Д.Г-ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч .......... станц ХХК-ийн, хариуцагч Д.Г-, М.С- нарт холбогдох, дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 10,751,157 төгрөг, алданги 5,375,575 төгрөг, нийт 16,126,736 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ..... станц ХХК нь алданги 5,182,389 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, 2016 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 10,751,157 төгрөг, алданги 193,186 төгрөг, нийт 10,944,343 төгрөгийг хариуцагч М.С- 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4,311,936 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сард 1,061,318 төгрөгөөр, хариуцагч Д.Г- 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 1,271,089 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,584 (хоёр зуун гучин найман мянга таван зуун наян дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж буюу 148,922 (нэг зуун дөчин найман мянга есөн зуун хорин хоёр) төгрөгийг хариуцагч М.С-гаас, хариуцагч Д.Г-ээс 56,087 (тавин зургаан мянга наян долоо) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-, М.С- нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Я.УРНАА