Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 318/ШШ2025/00061

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

.... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .... аймаг, .................... сум, .... дугаар баг, ......... дүгээр байр, ........ тоотод оршин суух, регистрийн дугаар ............., Д-ийн Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... аймаг, .................... сум, ......дүгээр багт байрлах, улсын бүртгэлийн ..........., регистрийн ....... дугаартай, .... аймгийн .................... сумын З д-ын Т-ын газарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,482,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-,

Хариуагч: .... аймгийн .................... сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Г-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.   

2. Нэхэмжлэгч талаас .... аймгийн .................... сумын Засаг даргын тамгын газар нь 2023 оны 9 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөөс 2,482,417 төгрөгийг дутуу төлсөн. .... аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ............. ХХК-ийн хэрэглэгчдэд нийлүүлэх дулааны тарифийг шинэчлэн тогтоож, энэ тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Хариуцагч байгууллага нь 2023 оны 9 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын хооронд хэрэглэсэн дулааны төлбөрийг нэмэгдсэн тарифаар бус хуучин тарифаар төлсөн. Иймд төлбөрийн зөрүү 2,482,417 төгрөгийг гаргуулна гэв.

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь дулааны тариф нэмэгдсэн талаар тухайн ондоо манай байгууллагад мэдэгдээгүй. Манай байгууллага цахим төлбөрийн системээр үүсгэсэн төлбөрийн нэхэмлэлд дурдсан хэмжээгээр төлбөрийг бүрэн барагдуулж байсан. Иймд зөрүү төлбөрийг төлөх үндэслэлгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. 

.... аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ............. ХХК-ийн .................... сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифийг шинэчлэн тогтоож, энэхүү тогтоол нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч .... аймгийн .................... сумын Засаг даргын тамгын газартай “Халаалтын гэрээ” гэх гэрээ байгуулжээ.

Улмаар тус гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шинэчлэн байгуулсан болох нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “Халаалтын гэрээ” гэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчдын байгуулсан гэрээний агуулгаас үзвэл, нэхэмжлэгч тал нь 1 м.кв талбай тутамд 1,180 төгрөгөөр тооцож, 912 м.куб талбайг дулааны эрчим хүчээр хангах, хариуцагч төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээсэн бол гэрээг шинэчилж байгуулахдаа 1 м.кв талбай тутамд 1,887 төгрөгөөр тооцож, 912 м.куб талбайг дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч талаас халаалтын төлбөр төлөх тухай нэхэмжлэлийг төрийн байгууллагын цахим төлбөрийн системээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 591,888 төгрөгөөр, 1,183,776 төгрөгөөр, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1,103,520 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,183,776 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,482,417 төгрөгөөр тус тус илгээжээ.

Хариуцагч талаас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 591,888 төгрөг, 1,183,776 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,183,776 төгрөг, 1,103,520 төгрөгөөр тус тус төлбөрийн гүйлгээ хийсэн байна.

Хариуцагч талаас “...манай байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр төлсөн. Манай байгууллагад дулааны төлбөр нэмэгдсэн талаар болон төлбөрийн үлдэгдэл байгаа талаар мэдэгдээгүй...” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч талаас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 2,482,417 төгрөг төлөх тухай нэхэмжлэлийг цахим төлбөрийн системээр хариуцагч байгууллагад хүргүүлсэн байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хариуцагч байгууллагаас 2023 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг нэхэмжлэхдээ хуучин тарифаар тооцож нэхэмжлэх үүсгэсэн байх боловч тухайн халаалтын жилийн эцэст буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх хугацааны зөрүү төлбөрийг шинэчилсэн тарифаар тооцож хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн болох нь хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “нэхэмжлэх”-ээр тогтоогдож байх тул зохигчдын хооронд үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч тал нь зохигчдын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээний 3.4 дэх заалт, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний 3.4, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 9 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлөгдөөгүй төлбөр 2,482,417 төгрөгийг нэхэмжлэгч ............. ХХК-д төлөх үүрэгтэй.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,669 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн  759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч .... аймгийн .................... сумын Засаг даргын тамгын газраас 2,482,417 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............. ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,669 (тавин дөрвөн мянга зургаан зуун жаран ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,669 тавин дөрвөн мянга зургаан зуун жаран ес) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............. ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор .... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Я.УРНАА