Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2025/00064

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........ аймаг, ...... сум, .....дүгээр баг, .............. задгай өөрийн байранд байрлах, хувийн хэргийн ............., регистрийн .......... дугаартай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа .......... удмын сангийн үндэсний төвийн,

Хариуцагч Увс аймаг, Д- сум, ........... багт оршин суух, .... онд төрсөн, эмэгтэй, Б овогт А-ийн Д-д холбогдох,

8,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Ч.Д-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.   

2. Нэхэмжлэгч нь хариуцагч А.Д-ээс худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,620,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй гэв.

Хариуцагч А.Д- нь манай байгууллагын малыг маллаж байсан бөгөөд тухайн мал нь үр ашиг багатай байсан учраас 2021 оны 11 дүгээр сарын орчимд байгууллагын холбогдох албан тушаалтнууд А.Д-гийн маллаж байгаа малыг тоолж, хүлээж авахаар очсон. Тухайн үед А.Д- нь 100 гаруй толгой малыг худалдаж авах санал гаргасан. Үүний дагуу худалдахаар тохиролцож, хариуцагч нь төлбөрийг 2 хувааж төлж барагдуулахаар болсон боловч бүрэн төлж барагдуулаагүй байна. Манай байгууллагын төсөвт аудит хийгдэж, акт тавигдсан төл хариуцагч А.Д-гээс үлдэгдэл 6,620,000 төгрөгийг гаргуулах шаардлагатай байгаа гэв.

3. Хариуцагч Ч.Д- нь .......... удмын сангийн малыг эхнэр А.Д-гийн нэрээр 2000 оноос хойш 20 гаруй жил малласан. 2021 онд нэхэмжлэгч байгууллагаас төлөөлж хүн ирэхэд тухайн малыг худалдаж авах санал гаргасан. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс төлж эхлэхээр амаар тохиролцсон. Тухайн үед .......... ханш доогуур байсан тул тухайн үед би борлуулж чадаагүй. 2022 оны 9 дүгээр сард нягтлан У мөнгөө хийх шаардлагатай байна гэхэд би 1,000,000 төгрөг хийсэн. 2022 оны 01 дүгээр сард миний эхнэр болох А.Д-г ажлаас чөлөөлсөн. 2022 оны эхээр дахин мөнгө хэрэгтэй гэхэд 4,000,000-5,000,000 төгрөг хийсэн. Түүний дараах 2 жилийн хугацаанд зуд тохиолдож үлдэх мөнгөө хийж чадаагүй. Шүүхэд хандсаны дараагаас Б.Х-тай тохиролцож 2 хувааж төлөхөөр санал тавьсан. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар нэхэмжлэгч .......... удмын үндэсний сан улсын төсөвт үйлдвэрийн газар нь хариуцагч А.Д-д 44 толгой хонь, нэг бүрийн үнэ 150,000 төгрөгөөр тооцож, нийт 6,600,000 төгрөгөөр, 78 толгой ямаа, нэг бүрийн үнэ 90,000 төгрөгөөр тооцож, нийт 7,020,000 төгрөг, нийт 13,620,000 төгрөгөөр худалдан борлуулж, хариуцагч А.Д- нь төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7,620,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар болон төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иймд хариуцагч тал нь худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6,620,000 төгрөгийг нэхэмжлэгч .......... удмын үндэсний сан улсын төсөвт үйлдвэрйн газарт төлөх үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1 дүгээр зүйлийн 751.1-т “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 751.1.1-т “бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч .......... удмын үндэсний сан улсын төсөвт үйлдвэрийн газрын, хариуцагч А.Д-д холбогдох, 6,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заажээ.

Хариуцагч А.Д- нь нөхрийн хамт уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг үйл баримт тогтоогдож байх тул малчин өрхийн санхүүгийн байдал, нүүдлийн мал аж ахуйд нөлөөлөх улирлын онцлог зэргийг харгалзан хариуцагч А.Д-д шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 5 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоохоор шийдвэрлэв.

Иймд хариуцагч А.Д- нь нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 6,620,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор сайн дураар нэхэмжлэгчид төлж барагдуулах нь ба энэхүү хугацаанд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагч А.Д-гээс нэхэмжлэлийн үнийн дүн болох 8,620,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 152,870 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн  759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч .......... удмын үндэсний сан улсын төсөвт үйлдвэрийн газар нь хариуцагч А.Д-д холбогдох 8,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Д- нь 2,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзсаныг баталсугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Д-гээс 6,620,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .......... удмын үндэсний сан улсын төсөвт үйлдвэрийн газарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1 дэх хэсэгт заасан баримтлан хариуцагч А.Д-д энэхүү шүүхийн шийдвэрийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосугай.

4.Ннэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Д-гээс 152,870 (нэг зуун тавин хоёр мянга найман зуун дал) төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Я.УРНАА