Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 112/ШШ2024/0037

 

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр                    Дугаар 112/ШШ2024/0037                 Есөнбулаг сум

 

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Янжиндулам, шүүгч М.Мянганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

  Нэхэмжлэгч: Есөнбулаг сумын иргэн С.Б, Э.Б, Шарга сумын иргэн Ц.М,

  Хариуцагч: Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны төлбөрийн актуудыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Л.Оюунтунгалаг, нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М, хариуцагч Ч.Д, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч нар нь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нар нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаартай төлбөрийн актаар хавсралтанд дурдсан 14 нэр төрлийн 35 ширхэг эд хөрөнгийг дутагдуулсан гэх үндэслэлээр 4,643.5 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

 

-21-05/03/08 дугаартай төлбөрийн актаар шаардах хуудас бөөн дүнгээр бичиж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэргийн материалд зарцуулсан 2,051.5 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэн 2,051.5 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-05/04/09 дугаартай төлбөрийн актаар эсгий гудасны үнэ гэх агуулгаар шилжүүлсэн 660.9 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 660.9 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-05/05/10 дугаартай төлбөрийн актаар 6 ширхэг принтерийн хорны үнэ гэж зарцуулсан 600,000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 600,000 төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-05/06/11 дугаартай төлбөрийн актаар пежамны үнэ гэх агуулгаар шилжүүлсэн 140,000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 140,000 төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-05/07/12 дугаартай төлбөрийн актаар зөөврийн компьютер дутагдуулсан үндэслэлээр 2,000.000 төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Баар төлүүлэхээр,

-21-05/09/14 дугаартай төлбөрийн актаар бодитоор хүлээж аваагүй, шаардах хуудас бөөн дүнгээр бичиж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэргийн материалд зарцуулсан 13,231.3 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэн 13,231.3 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-03/01/15 дугаартай төлбөрийн актаар 1 ширхэг зөөврийн автоклавны үнэ гэх агуулгаар шилжүүлсэн 1,510.0 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 1,510.0 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-03/02/16 дугаартай төлбөрийн актаар “Х-А” Р байгуулсан гэрээний дагуу тарвага сэлгэн нутагшуулахад ажилласан ажилтнуудын албан томилолтын олговорт олгохоор төсөвлөсөн 2,750.0 мянган төгрөгийг албан томилолтын олговорт олгоогүй зориулалт бусаар зарцуулсан үндэслэлээр 2,750.0 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тус тус төлбөрийн акт тогтоожээ.

 2.2. Дээрх төлбөрийн актуудыг нэхэмжлэгч нар нь эс зөвшөөрч дээд шатны байгууллага буюу Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасныг хянан үзээд тус сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 дугаартай “Төлбөрийн актууд хянасан тухай” албан бичгээр хариу хүргүүлжээ.

 2.3. Дээд шатны байгууллагын дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нар нь эс зөвшөөрч Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-03/01/15 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нар нь тус улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.   

 2.4. Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нараас Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарт холбогдуулан гаргасан “Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08, 21-03/02/16 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, мөн зүйлийн 10.12.2,  Төрийн болон орон нутгийн өмчийн туай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1, 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/06/11, 21-05/05/10, 21-03/01/15 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/04/09, 21-05/07/12 дугаар төлбөрийн актуудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаанд багтаан хариуцагч нар актыг шинэчлэн гаргаагүй нөхцөлд улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн акт хүчингүй болгон шийдвэрлэсэн.

 2.5. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 18-ны өдрийн 112/ШШ2024/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 2.6. Шүүх хэргийн 2024 оны 05 дугаар сарын  31-ний өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Говь-Алтай Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-03/01/15, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21/05/07/12 дугаартай төлбөрийн актууд нь үндэслэлгүй бөгөөд хяналт шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н ын өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүлсэн бөгөөд 3 сар гаруй хугацаанд үргэлжилж хууль бус акт тавьсан гэж үзэж буй тул дээрх актуудыг эс зөвшөөрч байна. Хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Говь-Алтай Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        3.3. Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэгдүгээр акт болох 21-05/02/07-д 4,643.500  төгрөгийн дутагдсан эд хөрөнгө дээр акт тавигдсан байдаг. Энэ актыг тавихдаа эхлээд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тушаал гаргаад эд хариуцагч нярваар ажиллаж байсан Ц.М нь Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад явчихсан байх хооронд эд хариуцагчийг байхгүй хойгуур тооллого хийсэн баримтыг бүрдүүлсэн байгаа. Дутагдсан хөрөнгө дээр ихэнх хэсэг нь ном дутсан талаар дутагдсан эд хөрөнгийн тооллогын илтгэх хуудсыг энэ нотлох баримтаар ирүүлсэн байдаг. Тэгснээ 2023 оны 01 дүгээр сарын 19-нд нярав Ц.М өөс ажлыг нь хүлээж авахдаа дахин тооллого хийсэн байгаа. Ингээд нэг сарын хугацаанд дахин тооллого хийгээд 4,643.500 төгрөгийн актыг дутагдсан хөрөнгө гэж илтгэх хуудсаар акт тавьсан. Дутагдсан гээд байгаа эд хөрөнгүүд нь Зоонозын өвчин судлалын төвд бүгд байж байдаг. Тэгээд сарын хооронд хийсэн хоёр тооллогынх нь дутагдсан хөрөнгө гээд байгаа хөрөнгүүд нь бүгд хоорондоо зөрөөтэй үнийн дүн болон эд хөрөнгүүд нь бүгд зөрөөтэй хийгдсэн байдаг. Үүнийг зохион байгуулалттай ингэж хийсэн гэж үзэж байна. Бидний талаас нотлох баримт бол 2022 оны 08 дугаар сард Орон нутгийн өмчийн газраас улсын тооллого хийсэн байдаг. 2022 оны 08 дугаар сард Орон нутгийн өмчийн газраас тухайн байгууллага дээр өмчийн тооллого хийгээд эдний байгууллагад дутагдсан эд хөрөнгө байхгүй байна гэдэг нь Орон нутгийн өмчийн газрын даргын албан тоотоор нотлох баримтад авагдсан байгаа. Дээрээс нь улсын үзлэгээр хийгдсэн хөрөнгийн жагсаалт бас нотлох баримтад авагдсан байгаа. Мөн бид нар 2024 оны 01 дүгээр сард 2023 оныхоо санхүүгийн тайланг төрийн аудитад тушааж санхүүгийн тайланд аудит хийгддэг. Тэгэхэд манай байгууллагын 2023 онд хийсэн тооллогын дүн ерөөсөө байхгүй зүгээр энэ хуурамчаар материал бүрдүүлж хийсэн гэдэг нь бол ингээд батлагдаж байгаа юм. Тэгээд 2023 оны санхүүгийн тайланд нотлох баримтаар авагдсан тэр тооллогын хувь болон эх хувь ерөөсөө байхгүй байгаа. Ийм учраас энэ хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү.

          Дараагийн акт нь 21-05/07/12 гэсэн 2,000.000 төгрөгийн нөүтбүүкийн акт байгаа. Миний бие С.Б нь бол одоо төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 06 дугаар сард хяналт шалгалтын хурлаар Улаанбаатар хотод зорчих замдаа автын осолд орж 19 яс гэмтэж гэмтэл судлалын үндэсний төвд бүтэн сар эмчилгээ хийлгэж явах замдаа энэ нөүтбүүкийг албан ажлаар авч явах замдаа осолд ороод алга болсон байдаг. Үүгээр намайг тухайн үед 2023 онд цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт өгч маш их дарамталсан. Дээрээс нь байгууллагаас эд хөрөнгө дутаасан, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг батлуулах гэж удаа дараа шалгуулж энэ нь аваар ослын үед алга болсон байна гэдэг нь нотлогдоод би 2023 онд ажлаа хүлээлгэж өгөхдөө ямар ч байсан төрийн байгууллагын нөүтбүүкийг орлуулаад өөрийнхөө хувийн нөүтбүүкийг өгсөн байдаг. Тухайн үед нь өөрсдөө хүлээж аваад  үйл ажиллагаандаа ашиглаж байсан. Дараа нь акт тавьсантай холбоотойгоор ашиглаж болохооргүй нөүтбүүк байна энийгээ буцааж ав гэдэг байдлаар бас баримт бүрдүүлж энд өгсөн байсан. Тэгээд энэ нөүтбүүк нь ашиглаж явсаар байгаад 2023 оны 12 дугаар сард би ажилдаа орсон. 2024 оны 05 дугаар сард миний авто аваарын хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж амь насанд аюултай гэмтэл авсан нь тогтоогдоод дээрээс нь хохирол болох энэ нөүтбүүкийг иргэн Туул буцааж Samsung /самсунг/ маркийн нөүтбүүкээр орлуулагдан ирсэн одоо үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа ийм нөүтбүүк байна. Тийм учраас 21-05/07/12 албан актыг хүчингүй болгож өгнө үү.

Дараагийн акт нь 21-03/01/15 энэ нь 1,510.000 төгрөгийн үнэтэй автоклав байгаа. Энийг мөн дутагдсан эд хөрөнгө дээр гаргаж ирээд актыг нь тусад нь тавьсан байгаа юм. Энэ автоклавыг дутагдсан эд хөрөнгө хэмээн акт тавьсан. Тэгэхдээ энэ нь 2023 оны 12 дугаар сарын 01-нд би ажилдаа  орсноор дээрээс нь жилийн эцсийн тооллого давхцаад дээрээс нь дутагдсан эд хөрөнгөтэй холбоотойгоор энэ тооллогыг нэлээн өргөн хүний бүрэлдэхүүнтэйгээр хийлгээд энэ автоклав байна гэдэг нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Тэгээд энэ автоклав бол бодитоор манай Зоонозын өвчин судлалын төвд урьд нь бол манайх хуучин барилга төвийн халаалт болон цэвэр бохир усанд холбогдоогүй байсан. Тухайн үед ашиглах гэж асааж байгаад тухайн үед гэмтэл гарсны улмаас бага зэргийн гэмтэлтэй байсныг 2024 оны 08 дугаар сард манайх шинэ байранд орсонтой холбоотой цаашид үйл ажиллагаандаа ашиглахаар автоклав маань байгаа. Тэгээд 2023 оны 12 дугаар сард хийсэн тооллогын дүнд тооллогын илтгэх хуудсан дээр зураг хөрөгтэйгөө ингээд байж байгаа. Ийм учраас энэ 1,510.000 төгрөгийн актыг хүчингүй болгож өгнө үү.

Дараагийн акт нь 21-05/04/09 дугаартай акт байгаа. 660.900 төгрөгийн эсгий гудас байгаа. Үүнийг дутагдсан эд хөрөнгөтэй цуг гаргаж ирээд тэгээд актыг бол салгаж тавьсан байгаа. Энэ гудас нь ажилчдаас 2021 онд гудас шинээр өгөөгүй гэдэг байдлаар акт тавьсан. Манайд тусгаарлах байр гэж байдаг. Лабораторийн шинжилгээний явцад аваар осол гарах, дээрээс нь тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хүн өвчилсөн тохиолдолд тусгаарлаж бид нар шинжилгээ оношилгоо хийдэг ийм нөгөө тусгай өрөө байдаг. Хоёр ортой гудастай нэг ийм өрөө байдаг. Энэ өрөөнд байдаг гудсыг ажилчдад 2021 онд та нарт шинэ гудас өгөөгүй байна шинээр худалдан авалт хийсэн хэрнээ энэ гудсыг та нарт тарааж өгөөгүй байна гэдэг байдлаар актыг тавьсан. Энэ гудаснууд нь 2023 оны 12 дугаар сард хийсэн тооллогоор мөн адил тусгаарлах байранд байна гэдгээр бас гарч ирсэн байгаа.

Дараагийн акт 21-05/05/10 дугаартай акт байгаа. 600.000 төгрөгийн принтерийн хорон дээр бас акт тавьсан байгаа. Энэ хорон дээр яаж акт тавьсан гэхээр өөрийн гэсэн принтергүй байж биологич, их эмч, лаборант гэдэг хүмүүс принтерийн хорыг авч хэрэглэсэн байна гэдэг байдлаар акт тавигдсан. Манайх багаж тоног төхөөрөмж маш багатай шинэчлэлт хийгдээгүй өнгөт принтер нэг л ширхэг байдаг. Тэгээд нэг өнгөт принтер дээрээ тухайн үед их эмч шинжилгээгээр хөдөө явах гэж байгаа бол тараах материал гарын авлага хувилж олшруулж аваад явдаг. Ингээд олшруулж авахын тулд нөгөө өнгөт принтер дээр хувилах гэхээр принтерийнхээ хорыг өөрөө бичиж өг гэдэг. Өмнө нь бичиг хэргийн ажилтан өөрөө бичээд байсан чинь бас л нэг хяналт шалгалтаар яг хэн хэрэглэх гэж байгаа юм тэр хүнээр нь бичүүлж ав гэдэг байдлаар биологич сургалтаар явах гэж байгаа ч юм уу хөдөө гадаа явах гэж байгаа тараах материал гарын авлага авч явмаар байна гэхээр хэн хэрэглэх гэж байгаа юм тэр хүмүүс нь ингэж бичдэг. Тэгтэл энэ хүмүүсийг та нар принтергүй байж принтерийн хор авсан байна гэсэн байдлаар акт тавьсан гэж үзээд энэ 600.000 төгрөгийн актыг одоо хүчингүй болгож өгнө үү.

21-05/06/11 гээд 140.000 төгрөгийн пежам хувцасны акт байгаа. 2020 онд Зоонозын өвчин судлалын төвийн даргын тушаал гараад 2020 оны тооллогоор акталж устгах бараа материалд нэг ширхэг пежам цааш ашиглах боломжгүй гэмтсэн байна гэсэн илтгэх хуудас дээр орж ирсэн учраас Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 12 сард тушаал гараад акталж устгачихсан пежам дээр 140.000 төгрөгийн актыг тавьсан. Тийм учраас акталж устгасан бараан дээр тавигдсан учраас энэ 140.000 төгрөгийн актыг хүчингүй болгож өгнө үү.

Дараагийнх нь 21-03/02/16 акт нь Х А компанид тарвага нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа манай зоонозын өвчин судлалын төвөөс хийгдсэн байгаа. Эхлээд хийгдэхдээ бүх хүний томилолтын зардал бүх зардлыг тусгаад нийт 26 сая төгрөгөөр  тарвага нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдье гэсэн маш өргөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар бид нар төлөвлөөд ажиллаж байсан. Тухайн тарвага нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед тухайн үеийн нөхцөл байдал хүндэрсэн ковидын эд дэгдэлт болж эхэлсэн. Говь-Алтай аймгийн хэмжээнд ковидын дэгдэлт болсонтой холбоотойгоор манайх ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж чадахааргүй боллоо гээд цөөхөн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болоод “Х-А” компанитайгаа ярилцаад 26 сая төгрөгөөс томилолтын зардлаа хасуулаад 11 сая төгрөгөөр тарвагыг нүүлгэн шилжүүлэлт хийлгэе. Тэгэхдээ энэ дээр томилолтын зардал гэдэг бол сангийн сайдын журамд заасны дагуу хоолны мөнгө, унааны зардал, байр орны зардал ордог. Тэгээд ингэсэнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын төвд өөрсдөд ийм гэр байдаг. Гэрээ бид нар өөрсдөө авч очиж барьж өгөөд хоол ундыг нкомпаниас даахаар болоод томилолтгүй зургаан хүний бүрэлдэхүүнтэй энэ тарвага нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа хийгдсэн. Тэгээд энэ ковидын үед байгууллагадаа орлого олж ирсэн гэдэг утгаар 2021 оны 07 дугаар сард таван хүний үр дүнгийн урамшуулал биеэр амралт эдлэх байдлаар үр дүнгийн урамшууллыг олгох байдлаар асуудлыг шийдвэрлэчихсэн байсан. Гэтэл энэ хүмүүст томилолтын зардлыг нь өгөх ёстой гэдэг байдлаар 2,750.000 төгрөгийн тэр хүмүүсийн томилолтыг бид гурваас гаргаад хувь хүмүүсээс гаргаад төлүүлэх байдлаар 2,750.000 төгрөгийн акт тавьсан байдаг. Энэ хүмүүс нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу анхан шатны баримт байхгүй, томилолтын хуудас байхгүй. Би хэрвээ томилолтыг нь өгчихсөн байсан гэхэд томилолт өгсөн байна гэдэг байдлаар актыг бас энэ хүмүүст тавих байсан болов уу гэж бодоод байгаа юм. Тэгээд томилолтыг нь өгөөгүй байна төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой томилолтыг хувь хүмүүсээс төлүүлж болдог юм уу. Тэгээд энэ байдлаар 2,750.000 төгрөгийн актыг бид бүхэнд бас тавьсан учраас энэ актыг бас хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын хоёр акт байгаа. 21-05/03/08, 2,051.500 төгрөг, 21-05/09/14 гээд 2020 онд 1,451.500 төгрөг, 2021 онд 4,121.800 төгрөг, 2022 онд 7,658.000 төгрөг нийт дүнгээрээ 13,231.300 төгрөгийн актыг тавьсан байдаг. Ингээд нийлээд 15 сая төгрөгийн акт байгаа. Энийг дээд шатны сангийн яаманд хянуулсан байдаг юм. Энэ актуудыг сангийн яаманд хянуулахад хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн ийм зөвлөмж өгсөн.  Тэгтэл 15 сая төгрөгийн актыг тухайн үед хариуцагчаар байсан, сангийн яамны дүгнэлтээр Р.Н Авлигатай тэмцэх газарт өгч бид гурвыг 2024 оны 3-4 дүгээр саруудад бүтэн шалгуулсан байдаг. Хариуцагч талаас Авлигатай тэмцэх газарт шалгуулсан дүгнэлтийг авмаар байна гэсэн хүсэлт өгсөн байсан ч хүсэлтийг шүүгч хангаагүй шийдвэрлэсэн байсан.  Бид нар сангийн сайдын дүгнэлтийн дагуу тухайн үед энэ актыг хариуцаж байсан Р.Н бид бүхнийг өгч шалгуулсан байдаг. Үүн дээр бодитоор аваагүй бөөн дүнгээр шаардах хуудас бичиж авсан гэх мэтээр энэ 15 сая төгрөгийн актыг тавьсан байдаг. Бөөн дүнгээр шаардах бичиг бичиж авсан Э.Б, Ө гэдэг хүмүүс дээр акт тавьсан байгаа юм. Үүн дээр яагаад бөөн дүнгээр бичиж авсан юм гэхээр жишээ нь манай нягтлан бодогч Э.Б дээр акт тавьсан байгаа. Өөрөөс нь сонсох ажиллагаа хийгээгүйн улмаас энэ актыг би тавигдсан гэж үзээд байгаа юм. Сонсох ажиллагаа хийгдээгүйн улмаас энэ актыг ингээд тавьчхаад байгаа. Би 2012 оноос хойш Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байгаа. 2014 онд манай нягтланг бас аймгийн төрийн сангийн хэлтсийн даргын шаардлага тавьсны улмаас нэгдсэн эмнэлэгтээ нягтлан хавсран гүйцэтгэдэг байсан. Танайх заавал нягтлан ав гэсээр байгаад нэг нягтлан өгсөн. Тэр нь өөрийнх нь ахынх нь хүүхэд байсан. Ахынхаа хүүхдийг хүчээр манайд нягтлангаар өгсөн. Манай бичиг хэргийн ажилтан бас архины хамааралтай хүн байсан. Ийм учраас 2012 оноос хойших манай байгууллагын санхүү болон бичиг хэргийн, архивын бүрдэл ерөөсөө байхгүй.  Хамааралтай хүмүүс чинь төрийн байгууллагын ажлыг маш эмх замбараагүй болгосон. Тэгээд энэ хоёр хүнийг чөлөөлөөд 2019 онд Э.Б ийг нягтлангаар аваад, архивын улсын үзлэгтэй холбоотойгоор архивын сан бүрдүүл гэсэн учраас 2020 онд манай байгууллага тэр чигээрээ хөдөлж 20 жилийн бүх баримтуудаа үдэж архивын сан бүрдүүлсэн юм. Тэрэнтэй холбоотойгоор нэлээн их архивын баримтууд хавтас юмнууд маш их хэмжээгээр авсан. 

Тэрэнтэй холбоотой та нар арай хэтэрхий их юм хэрэглэсэн байна гэдэг утгаар акт тавьчхаад байгаа юм. Бодитоор аваагүй юмнууд нэлээн акт тавьсан байгаа юм. Жишээ нь надаас 3 жилийн өмнөх юм асууж байгаа. 3 жилийн өмнө тэдэн сарын тэдний өдөр энэ хүнээс чи вок авсан уу, чи энэ хүнээс малгай авсан уу, маск авсан уу гэдгийг яг амьдрал дээр бодоход эргээд өдөр хоног сар хугацаатай тоо хэмжээтэйгээр нь санадаг хүн байх уу. Тэгэхэд тийм байдлаар тэр ажилчдаас тулган шаардаад чи одоо энийг ингэж аваагүй байна, чи ингээд энийг авсан аваагүй гэж бичиж өгөхгүй бол өөр дээр чинь акт тавина, чи хэтэрхий их юм хэрэглэсэн байна гэдэг байдлаар энэ хүмүүсээс бичиг аваад тэгээд энэ актуудыг тавьчихсан. 2020 он, 2021 он, 2022 онуудад бид нар төрийн аудитаар дандаа зөрчилгүй дүгнэлт авч байсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу анхан шатны бүх баримтууд манайд байж байгаа. Тухайн үед тавигдсан 2020, 2021, 2022 оны анхан шатны баримтуудыг бид бүгдийг нь хувилж хүргүүлсэн байгаа. 2022 оныг онцгойлон ярья гэж бодож байна. 2022 он гараад 2 дугаар сард цагаан сарын өмнөөс эхлээд би ковидоор маш хүнд өвчилж Говь-Алтай аймгийн халдвартын тасагт хэвтэж эмчлүүлсэн байдаг.

 Ингээд 6 сард осолд ороод 06 дугаар сарын 24-өөс 07 дугаар сарын 25-н хүртэл гэмтэл судлалын төвд эмчлүүлж байгаа юм. Үргэлжлүүлээд ээлжийн амралтаа аваад Эрүүл мэндийн газрын даргын тушаал байгаа. Ээлжийн амралтаа аваад 09 дүгээр сарын 20-нд ажилдаа орж байгаа юм 20 яс нь бараг хугараад үхэл амьдралын зааг дээрээс буцаж ирсэн хүн албан тушаалаа урвуулан ашиглах нь байтугай амьд мэнд ингээд амьдардаг болов уу гэсэн бодолтойгоор ирж байгаа юм. Тэгээд ирсэн чинь ажлаа өг гэдэг шахалт дарамт явсаар нь байгаад 11 сард нь ингээд ажлаас чөлөөлж байгаа. 2022 онд манайд найман сард нь тарваган тахлын сэжигтэй дуудлага ирсэн байдаг. Үйл ажиллагаа бүгд явагдаж байсан хэчнээн биеийн өвчтэй байсан ч гэсэн. 2022 онд гүйлгээнүүд хийгдсэн байгаа юм. 2022 онд акт тавьсан эм эмнэлгийн зардал, бусдаар бага үнэтэй түргэн элэгдэх ахуйн бараа бүтээгдэхүүний гүйлгээг би хийгээгүй байдаг. 2022 оны 12 дугаар сард 7,658.000 төгрөг дээр акт тавьсан байгаа юм. 2022 оны 12 дугаар сард түр орлон гүйцэтгэгчээр миний ажлыг авсан Р.Н гэдэг хүн 8 сая гаруй төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа. Нотлох баримтаар бид нар өгсөн байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд бас заасан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд анхан шатны баримт бүрдэл дээр үнэн зөвийг үйлдсэн зөвшөөрсөн шалгаж хүлээж авсан ажилтан хариуцна гэсэн байгаа. 2022 онд тавьсан 7,658.000 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт дээрээс нь санхүүгийн гүйлгээ төлбөрийн хүсэлтийг миний бие хийгээгүй.

Манай байгууллагад бараа бүтээгдэхүүний төсөв маш багатай. Сарын мэдээнүүд дээрээс харагдаж байгаа. 01-11 сар хүртэл С.Б миний бие нэгдүгээр гарын үсгээр энэ гүйлгээнүүдийг хийгдэж ингэж явагдаагүй санхүүгийн баримт дээр нь дандаа түр орлон гүйцэтгэгч Р.Н энэ гүйлгээнүүдийг бүгдийг нь хийсэн байгаад байгаа. Гэтэл энэ акт нь байгаагүй хүн С.Баар төлүүлнэ гээд бид гурав дээр хуваагаад тавьчихсан байгаа юм. Гүйлгээг нь шал өөр хүн хийчихсэн байхад над дээр энэ актыг тулган тавьж байгаад үнэхээр хүний эрх ашгийг зөрчсөн. Сангийн яамнаас хүртэл яриад та гурав дээр ингээд тавиад байдаг нь ямар учиртай юм гэдэг. Би мэдэхгүй сонсох ажиллагаа хийгдээгүй, тэр давж заалдах шатны шүүх дээр хүртэл тэгж асуусан, яагаад энэ гуравхан хүн дээр тавьдаг юм. Энэ байгууллагад чинь өөр хүмүүс ажилладаггүй юм уу гэсэн байдлаар захиргааны хэргийн давахын шүүх энийг буцаасан байдаг. Ийм учраас есөн төрлийн актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 15 сая төгрөгийнх энэ шийдвэрийг хэлэлцэхгүй үлдээгээд тэгээд бусад актуудыг цуцлахыг нь цуцлаад анхан шатны шүүхийн шийдвэр гарч байгаа юм. Гэтэл манай хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байна гээд давахын шатны шүүхэд гомдол гаргаж байгаа юм. Тэгээд давж заалдах шатны шүүх 15 сая төгрөгийнх нь актыг дахиж хэлэлцэх ёстой юм байна гээд буцааж байгаа. Тэгээд буцаасан чинь манай хариуцагч нар ахиад хяналтын шатны шүүхэд анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр нь үлдээгээд өгөөч гэж хяналтын шатад хандаж байгаа. Акт л байж байвал тэр хүний эрх ашиг, хүний эрүүл мэнд ямар эрсдэлд орно уу хамаа байхгүй. Тэгээд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол дээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулъя гэснээ хяналтын шатанд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээгээд өгөөч гэж яваад байгаа.  Энэ нь энэ хүмүүсийн ийм зорилготой ингэж хийсэн акт гэдгийг би баталж байгаа байх гэж үзэж байна. Ийм учраас эдгээр 9-н төрлийн актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

            3.4. Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай дээр хийгдсэн хяналт шалгалт нь зоонозын өвчин судлалын дарга болон нягтлан ажлаас халагдсантай холбоотой энэ хяналт шалгалтыг хийсэн байдаг. Би бодохдоо хяналт шалгалтад зөвлөн туслах, мэдэхгүй чадахгүй зүйл дээр зөвлөж засаж залруулахад анхаарч ажилладаг юм байна гэж ойлгосон чинь тэрнээс өөрөөр аль болох акт тавих төлбөр торгууль тавих зорилготой ийм хяналт шалгалт болсон гэж би хувьдаа үзэж байгаа. Тэгээд энэ актуудыг дотор нь даргын хэлсэн дээрээс нэмээд акт тус бүр дээр бас нэмж дэлгэрүүлж хэлье гэж бодож байна. 2022 оны 11 сар болон 2023 оны 01 сард  хийсэн 2 удаагийн тооллогоор дутагдсан гэж байгаа хөрөнгүүд нь зөрүүтэй тоологдсон байсан. 2022 оны 11 дүгээр сард хийсэн тооллого дээр миний бие Улаанбаатар хотод Зоонозын өвчин судлалын төвд шимэгч судлалын лаборантынхаа мэргэжил дээшлүүлэх курст явчихсан байхад хийгдсэн ийм тооллого байгаа. Актуудаа эхнээс нь дэлгэрүүлээд ярихад 21-05/02/07 дугаартай 4,643.500 төгрөгийн акт нь сандал, кварц, ийлдэс тийтэрлэгч, микроскоп, эмнэлгийн углааш гэх мэт зүйлүүдийг дутагдсан гээд акт тавьчихсан байгаа юм. Тэгээд дутагдсан гээд байгаа зүйлүүд нь хоёр төрлийн сандал дээр акт тавигдсан байгаа. 11 ширхэг эвхэгддэг сандал байгаа юм. Тэр нь 2016 онд худалдаж авсан 2020 онд ашиглах хугацаа нь дуусаад дахин үнэлгээгээр орчихсон ийм сандлууд байсан. Энэ сандлынх нь 6 ширхэг нь эвдрээд складад байгаа, одоо ч байгаа яагаад гэхээр 2020 оноос хойш орон нутгийн өмчөөс манай байгууллага дээр хөрөнгө актлаагүй. Үндсэн хөрөнгө ерөөсөө актлагдаагүй. 5 ширхэг нь лабораторид ашиглагдаж байгаа. 2020 онд худалдаж авсан кварц дээр акт тавьсан. Энэ нь нян судлалын лабораторид ашиглагдаж байгаа. Ийлдэс тийтэрлэгч нь дээр акт тавигдсан байгаа. Энэ ийлдэс тийтэрлэгч нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тусламжаар ирсэн мөн 2020 онд ашиглах хугацаа нь дуусаад дахин үнэлэгдчихсэн ийм ийлдэс тийтэрлэгч дээр акт тавигдсан байгаа. Мөн микроскоп дээр акт тавигдсан. Энэ микроскоп нь шинээр авсан одоо биологич Н П, шимэгдэлтийн лаборант миний бие гээд бид хоёр ашигладаг. Мөн биологич Н П ын ашиглаж байгаа гэсэн гэрчийн мэдүүлгээр энэ нь ашиглагдаж байгаа гэдэг нь нотлогдож байгаа. 4-н ширхэг биксэн дээр акт тавигдсан байгаа. 2 нь нян судлалын лабораторид, 1 нь шимэгч судлалын лабораторид, 1 нь дуудлагад ашиглагдаж байгаа. Хуучин бикс тоолуулсан гэж надаас нярвын ажилд хүлээж авсан эд хариуцагч нь энэ хоёр улсын байцаагчид ойлгуулсан. Хуучин бикснүүд нь энэ бикснээсээ хэмжээгээрээ том, тэгээд дээрээс нь манайх нөгөө байнга машинд ачиж явдаг. Ачигдаж явагдсаар байгаад түгжээ нь нугас нь салаад уначихсан ийм хуучин биксүүд байгаа. Тэгээд дөрвөн ширхэг бикс нь ашиглагдаад байж байгаа. 5 ширхэг эмнэлгийн углааш худалдаж авсан байдаг юм. 5 ширхэг эмнэлгийн углаашны нэг углааш нь алга байна гээд акт тавьчихсан. Нөгөө нэг углаашийг нь би өөрөө хэрэглэдэг лабораторид өмсдөг углааш байсан. Хоёрыг нь нян судлалын эмч, хоёрыг нян судлалын лаборант хэрэглэдэг ийм байгаа. 2 нөүтбүүкний цүнхэн дээр акт тавигдсан байгаа. Тэр хоёр нөүтбүүкийн цүнх нь нэг нь нягтлан бодогчийн нөүтбүүкт байгаа, нэг нь няравт байгаа. Дээрх дутагдсан гээд байгаа зүйлсүүд нь бүгд бодитоороо манай байгууллагад байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын жилийн эцсийн тооллогоор хаана хаана ашиглаж байгааг зургаар баримтжуулаад илтгэх хуудсаар гаргаад нотлох баримтаар хэрэгт өгсөн байгаа. Тэгээд мөн тооллогоо хийхдээ микроскоп нь тоо нь таараад байхад акт тавьчихсан байгаа юм. Ийм учраас энэ 21-05/02/07 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт нь 21-03/01/15 дугаартай энэ автоклав дээр мөн акт тавьчихсан. Энэ автоклавыг манай ариутгагч Ч-О хүлээж аваагүй, Ч-О-нийг мэдэхгүй байна гэсэн үндэслэлээр акт тавьчихсан. Энэ нь цэвэр болон бохир устай холбогдсон газар ашиглах боломжтой ийм автоклав байсан. Тэгээд нөгөөдхийг ажиллаж байна уу гэж ажиллуулах гэж залгаж үзэж байгаад нэг тогны хэлбэлзэлд ороод жоохон юм шатчихсан байж байгаад засуулаад байгууллага шинэ байранд орсон ашиглахаар холболт хийгдээд байж байгаа. Мөн эд хариуцагчид лабораторийн тоног төхөөрөмжүүдийг хүмүүст тус бүрд нь хариуцуулж өгөөгүй байна гэж байгаа юм. Энэ нь лабораторийн тоног төхөөрөмжийг чи хариуц гэх боломжгүй байдаг. Яагаад гэхээр лабораторид нэг удаа ажиллахдаа 5-6 хүн ажилладаг. Тэр тав зургаан хүн нь жишээлбэл автоклавыг гурван ариутгагч дөрвөн лаборант гэхэд бүгд л ажиллуулж тэрийг ашигладаг учраас хүнд хариуцуулах боломжгүй байдаг. Иймээс 21-03/01/15 дугаартай энэ актыг хүчингүй болгож өгнө үү.

21-05/04/09 гэсэн 5 ширхэг эсгий гудас түрүүн дарга нэлээн тодорхой ярьсан. Надаас ажил авсан нярав нь хуучин гудас тоолуулчихлаа 2021 онд ийм гудас аваагүй гэж яриад байгаа юм. 2011 онд авсан гудсаа эд нар тоолуулчихлаа гэж яриад байгаа юм. 2011 онд манайх ерөөсөө гудас аваагүй 2011 онд хэрвээ гудас авсан байсан бол энэ хариуцагч тал 2011 оны баримтаас нотлох баримтаа гаргаж өгөх байсан байх 2011 оны баримт дотор гудас авсан гэсэн баримт байхгүй гудас худалдаж аваагүй. Тусгаарлах байранд хэрэглэдэг гудаснуудыг сольсон байгаа, ажилчдын хөдөө шинжилгээгээр авч явдаг гудаснууд нь энэ гудаснуудаас зузаан өөр үнийн дүнтэй тийм гудаснууд ажилчид ашигладаг байгаа. 21-05/04/09  дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү.

21-05/05/10  дугаартай принтерийн хорон дээр акт тавигдсан байгаа. Энэ принтерийн хор нь том савлагаатай буюу 1 литрийн савлагаатай хор худалдаж авсан байдаг. Үүнийг биологич, лаборант, лабораторийн эмч, инженер хэрэглэсэн гэж бичүүлсэн байна. Тэгээд нөгөө хүмүүс нь ийм хор авч хэрэглээгүй гэхээр хэрэглээгүй бол хэрэглээгүй гэдгээр нь бичиж өг тэгэхгүй бол өөр дээр чинь акт тавина гэж хүмүүс рүү нь тулгаж байж тийм юм бичүүлж аваад тараах материал, янз бүрийн тараах материал ашигладаг хүмүүсээр нь бичүүлж принтерийн хорыг ашигласан байгаа. Ийм учраас 21-05/05/10 актыг хүчингүй болгож өгнө үү.

21-05/06/11 нэг ширхэг 140.000 төгрөгийн пежам дээр акт тавигдсан. Бид нар өөрсдийгөө эрсдэлээс хамгаалахын тулд жавельний уусмалд хийгээд эргүүлээд ашиглах ёстой. Тэгсэн энэ нь материал нь уусмалд 2 удаа ороод ханцуйнаасаа сэмрээд урагдчихсан. Тийм урагдчихсан хувцас бид нар өмсвөл өөрт нь эрсдэлд орох учраас энийг ашиглаж байгаа нөгөө хүн маань акталж өгөөч гэсэн хүсэлт тавиад тэгээд даргын тушаалаар энийг акталсан байгаа. Тэгээд нотлох баримтаар жагсаалтыг нь гаргаж өгсөн. Ийм учраас 21-05/06/11 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү.

21-05/03/08, 21-05/09/14  гээд энэ шаардах хуудас бөөн дүнгээр бичсэн бодитоор зарцуулаагүй гээд 2021 он, 2022 он дээр акт тавигдсан байгаа.  Дээрх энэ онуудад миний бие анхан шатны бүртгэлийг хууль журамд нийцүүлэн бүрдүүлдэг байсан. Шаардах хуудсыг хуулийн дагуу бичүүлээд хүлээлгэж өгч ажилласан байгаа. Акт тавигдсан зүйлүүдийн дотор эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн яам, гамшгаас хамгаалах сан, зоонозын өвчин судлалын төвөөс хандив тусламжаар ирсэн нэлээдгүй зүйлүүд хүртэл байсан. Манай байгууллагын гол хэрэглэдэг зүйл болох жавилын, спирт, бээлий, малгай, маск, зай гэх мэтчилэн зүйлүүд дээр дийлэнх нь шаардах хуудас бөөн дүнгээр бичсэн нэг эсвэл одоо бодитоор зарцуулаагүй гээд акт тавигдсан байгаа юм. Жишээ нь жавелин гэхэд манайх бол их хэмжээгээр хэрэглэсэн гээд акт тавигдсан байгаа юм.

Тэгэхээр жавелин нь болохоороо тодорхой заасан хугацаатай, тодорхой тоо ширхэгтэй, тодорхой хувиар найруулдаг ийм бодис байгаа юм. Өнөөдөр 10 литр жавелины уусмал найрууллаа гээд тэгэхэд одоо тэр найруулсан бодисоо лабораторийнхон хэрэглэлгүй үлдээчхээд маргааш нь хэрэглэх боломжгүй дахиад тэрийгээ асгаад шинээр хэрэглэдэг ийм бодис байгаа. Спирт гэхэд хоёр төрлийн спирт хэрэглэдэг спирт маань мөн нэлээн ууршдаг, ууршилт ихтэй бодис байдаг. Бээлий гэхэд 20 бээлий авна гэсэн бол яг хайрцгаас нь 20 бээлий тоолоод өг гэж байгаа. 20 бээлийг авна гэхэд 20 бээлий тоолоод өгөхөд тэр 20 бээлийний хамгийн багадаа 2-3 нь цоорчихсон байдаг. Тэгээд нэг удаадаа манайх нэг удаа хэрэглэхдээ нэг хүн бээлийгээ давхарлаж өмсдөг гэхээр хайрцгаар нь юм уу бичиж өгдөг, хөдөө шинжилгээнд явж байх үед гэхэд өөр хаанаасаа очоод авах вэ өөрсдөө нөөцтэй явж байж л ашиглахгүй бол урагдчихна маскийнх нь бүч нь тасраад уначихна. Хамгаалах хувцас нь комбинезон малгай маск бээлий гээд нэг ком хувцас болж байгаа юм. Үүнийг бөөнөөр нь өгсөн байна, тоолж өгөхгүй байна, хайрцгаар нь өгсөн байна ч гэдэг юм уу, нэг хүн ихийг бичсэн байна. Нэг шинжилгээнд ороход манайх нэг удаадаа 5-6 хүн ордог. Нэг өмсгөлтэй гурван цаг л ажилладаг гурван цагаас илүү ажилладаггүй. Хэрвээ гурван цаг болчих юм бол гараад дахиж халдвар  халдваргүйтгэлээ хийж нөгөө хувцсаа тайлж устгаад дахиад шинээр хувцас өмсөөд эргээд ажлаа үргэлжлүүлдэг байгаа. Тэгээд 3 цагаас илүү ажиллах юм бол өөрснөө халдвар авах эрсдэлтэй байдаг учраас 3 цаг болоод өмсгөлөө сольж ажлаа хийдэг байгаа. Тэгэхээр нэг шинжилгээн дээр гэхэд 5-6 хүн ороод хамгийн багадаа 6-7 цаг ажиллахад хэдий хэр их хэмжээний хувцас хэрэглэгдэх нь эндээс тодорхой харагдах байх аа гэж бодож байна.

Мөн уламжлалт өмсгөл гэж даавуугаар хийсэн өмсгөлүүдийг бас манайх 2020, 2021 онуудад нэлээн их хэрэглэсэн. Тэр нь уусмалд 24 цаг болгоод хэрэглээд уусмалд өмсөөд тайлаад 24 цаг уусмалд байлгаж байгаад тэгээд тэрийгээ цэвэрлэж угаагаад дараагийн удаа дахиад өмсөхөөр тийм зохицуулалттай хувцас байдаг. Тэрийг угааж цэвэрлэхэд бол вок саван нэлээдгүй их ашигладаг яагаад гэхээр одоо нөгөө тэр халдваргүйтгэлийн бодисын үнэрийг гартал нь одоо вок савангаар хэд дахин угааж байж өмсөхгүй бол бид нарын өөрсдийн өмссөн хувцас маань бодисын үнэр шингэчихдэг тийм учраас нэлээдгүй вок саван ашигладаг. 2020 он 2021 онуудад уламжлалт хувцсыг өмсөхөд нэлээдгүй вок саван бас ашигласан байгаа. Манай бэлтгэмэлч улсын байцаагчид зөвхөн бэлтгэмэлч л энэ лабораторийн юмыг буюу би ганцаараа шаардах бичиж авдаг юм  бусад хүмүүс авдаггүй юм гэж хэлээд улсын байцаагчид тийм ойлголт төрүүлчихсэн байсан. Зөвхөн бэлтгэмэлч тэр лабораторийн юмыг авч хэрэглэнэ гэж ерөөсөө байдаггүй. Бүх шинжилгээнд орж байгаа хүн болгон тус тусдаа хэрэглэгдэх юмаа бичиж авдаг. Мөн ижил мэргэжлийн хүн ижил тоотой зүйл авна гэж байхгүй. Хуруу зайг манайх жи пи эс болон халууны шилэнд ашигладаг. Тэгээд хуруу зай маш их хэмжээгээр хэрэглэсэн байна гэж акт тавигдсан. 2020 он, 2021 онуудад хуруу зайг нөгөө ковидын үед маш их ашигласан байгаа. Хямдхан хуруу зай аваад өгөхөөр өглөө үүрээр онгоцон дээр очно, өглөө үүрээр автобус орж ирнэ хүйтэнд царцаад энэ чинь ажиллахгүй байна энэ халууны шил чинь ажиллахгүй байна гээд өвөл цасаар шуурна, зунд бол бороо орж байна ч гэдэг юм уу тийм хямдхан хуруу зай нь болохоороо ажиллуулж хүч хүрдэггүй. Тэгээд нэлээд их сольж хэрэглэсэн байгаа.  Мөн дээрээс нь нөгөө нэг ажилчдыг аваагүй зүйлээ бичиж өг өгөхгүй бол та нар дээр өөрсөд дээр чинь акт тавина гэж сүрдүүлж байгаад хүн бүрээр энийг авсан энийг аваагүй гэдгийг бичүүлж байхыг би өөрөө хүртэл харсан. Мөн намайг хүртэл чи хэрэглээгүй юмаа бичиж өг гэж хүртэл хэлж байсан. Мөн дээрээс нь Р.Н дарга намайг өрөөндөө дуудаж оруулаад С.Б даргын тэр булхай бүх юмыг нь надад хэлчих өөрийн чинь цалин мөнгийг хангалттай сайн нэмж өгье хамтарч ажиллая тэгэхгүй бол ажлаас чинь хална гэдэг том шахалтыг надад удаа дараа үзүүлж байсан. Би төсөлтэй нь танилцаад хариу тайлбараа би бичгээр гаргасан. Тэгсэн миний хариу тайлбарыг авч хэлэлцээгүй энэ акт тавьсан байгаа. Ийм учраас энэ 9-н төрлийн актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        3.5. Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Энэ бөөн дүнгээр гээд хоёр ариутгагч дээр тавьсан акт нь гурав байсан юм. 2 нь Баянхонгорт постод гараад Ө нь ганцаараа үлдчихсэн. Ганцаараа үлдчихсэн хүн ганцаараа ариутгалынхаа бодисыг аваад халдвар үйлчилгээ хийгээд явж байгаа юм чинь тэр хүн дээр би бичих нь зөв болов уу. Ө дээр бөөн дүнгээр гэсэн байгаа юм, над дээр бор хавтсан дээр акт тавьсан нь архивын нэгдсэн сан бүрдүүлсэн. Х-Ахолбоотой акт дээр анхан шатны баримт дутуу томилолтын хуудас ирээгүй бол би гүйлгээ хийх ямар ч үндэс байхгүй, төрийн сан ч гүйлгээ хийхгүй.  2020 онд дахин үнэлгээ хийсэн 11 ширхэг сандал байгаа юм. Тэр дээр акт тавьчихсан. Тэрийг Ц.М тэй солигдож нярав хийсэн хүн  дахин үнэлгээ хийснийг мэдэх ч үгүй, программ дээрээс харахад 2020 оноороо гарч ирдэг.  Бусдыг нь манай хоёр бараг хэлчих шиг боллоо. С.Б дарга 06 дугаар сард аваарт ороод 9 дүгээр сард орж ирээд гүйлгээ хийгдээгүй юм. Р.Н дарга болоод гүйлгээ хийгээд би жилийн эцсийн тайланг нь нярав бид хоёрыг ажлаа цэгцэлж өг гэсэн. Үүний дагуу ажлаа цэгцэлж өгөөд гарсан байгаа. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

        3.6. Хариуцагч Ч.Д, Б.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-аас ирүүлсэн өргөдлийн дагуу тус байгууллагын 2020, 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд албаны даргын баталсан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21-03/01/01 дугаартай удирдамжаар Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б.Д нар төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн.

Тус шалгалтаар нийт 44,166.0 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 29,706.1 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоож, 4,874.8 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага, 9,585.1 мянган төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлсэн. Шалгалтаар илэрсэн нийт 29,706.1 мянган төгрөгийн 10 зөрчилд тус бүр төлбөрийн акт тогтоосон бөгөөд хариуцагч Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дугаар тогтоолын 11.1. (Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана.) дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Сангийн сайд буюу Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байна.

Улмаар гомдлыг Монгол Улсын Сангийн сайд хянаж үзээд “Төлбөрийн актууд хянасан тухай” 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 дугаартай албан бичгээр Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн нийт 9,554.4 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-03/01/15, 21-05/0409, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/0712 дугаартай 6 төлбөрийн актыг хэвээр үлдээн шийдвэрлэж, нийт 15,282.8 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 21-05/03/08, 21-05/09/14 дугаартай төлбөрийн актуудыг эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр, 2,750.0 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 21-03/02/16 дугаартай төлбөрийн актыг дахин хянахаар, 2,118.9 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 21-05/08/13 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Эдгээрээс Ерөнхий байцаагч хүчингүй болгосон 2,118.9 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 21-05/08/13 дугаартай актаас бусад 9 актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нарын нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж хариу тайлбар гаргаж байна. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21-03/01/01 дугаартай удирдамжийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан. Уг удирдамжид хяналт шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дуусах хугацааг тогтоолгүйгээр ажлын 10 хоногийн хугацаанд хийж, хариуг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулинд заасан хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөсөн.

Улмаар хяналт шалгалт хийж, дүнг гаргах хугацааг дараах шалтгааны улмаас сунгаж ажилласан.

          Хяналт, шалгалтад хамрагдах 2020, 2021 оны санхүүгийн баримтыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээлгэн өгсөн, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2022 оны баримтыг үдэж хавтаслаагүй авчирсан боловч үдээгүй баримт хүлээн авахгүй гэж буцаасан. Учир нь хяналт шалгалт эхлэх үед тайлант онуудад ажиллаж байсан төсөв захирагч, нягтлан бодогч, эд хариуцагч нар солигдсон, удирдамж танилцуулахад тус байгууллагын нягтлан бодогч Д.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар шинээр томилогдсон, ажилтайгаа бүрэн танилцаж амжаагүй байна гэдэг тайлбар өгч байсан. Мөн 2022 оны санхүүгийн тайлан, эд хариуцагчийн тайлан гараагүй, санхүүгийн анхан шатны баримтууд үдэж хавтаслаагүй байсан тул эд хариуцагчийн тайланг гаргаж, бүх баримтыг үдсэний дараа ирүүлэх шаардлага тавьсан. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай албанд 2022 оны санхүүгийн болон холбогдох материалыг хүлээлгэн өгсөн.

        Шалгалтын явцад Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Наас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр С.Бы 2022 оны 10, 11 дүгээр саруудын цалин хөлс олголтыг шалгуулахаар хүсэлт нэмж ирүүлсэн. Өргөдөлд тус байгууллагын 2020-2022 оны санхүүгийн үйл ажиллагаа хамрагдсан бөгөөд сүүлийн 3 оны санхүүгийн баримт шалгаж байгаатай холбоотойгоор ачаалал ихтэй ажилласан. Хамгийн их хугацаа зарцуулсан нь өргөдөлд дурдсан эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн худалдан авалт, түүний зарцуулалттай холбоотой асуудлуудыг шалгахад хөрөнгийн тооллого хийх шаардлагатай болсон. Улмаар хяналт шалгалтын явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр түүвэрчилсэн тооллого хийхэд ихээхэн зөрчил илэрч байсан тул өргөдөл гаргагч буюу Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Нт хяналт шалгалтын үргэлжлэх хугацаанд бүх хөрөнгөд тооллого хийж хяналт, шалгалт дуусахаас өмнө дүнг танилцуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн. Бидний шаардлагыг үндэслэн байгууллагын төсөв захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 дугаартай тушаалаар тооллого хийх бүрэлдэхүүнийг томилж томилогдсон ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд тооллого хийсэн.  Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм’’-д заасан дотоод аудиторын эрхийн хүрээнд тус байгууллагын эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албан хаагчтай уулзалт, ярилцлага хийх, бичмэл болон цахим баримт мэдээлэл, нотлох баримт гаргуулан авах зайлшгүй шаардлагатай байсан.

         Мөн тухайн байгууллагын нягтлан бодогч, эд хариуцагч нарын эргэлтийн хөрөнгийн 2022 оны 10-12 дугаар сарын тайлан зөрүүтэй байсан. Дээрх шалтгааны улмаас хяналт, шалгалтын хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай байгаа тухай албаны даргад шалгалтын явц тайлагнахдаа удаа дараа мэдэгдэж зөвшөөрөл авсан.  “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 1, (Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.) гэж заасны дагуу Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Нт шалгалтын хугацааг сунгаж ажиллах болсныг хяналт, шалгалтын явцад тухайн байгууллага дээр ажиллаж байхдаа удаа дараа мэдэгдэж байсан. Улмаар шалгалтыг хуулинд заасан хугацаандаа багтаж 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусган, танилцуулгын төслийг тухайн өдөр нь тайлант онуудад тус байгууллагын даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нарт аймгийн Шуудан үйлчилгээний газраар дамжуулан цаасан хэлбэрээр, мөн тус тусынх нь И-мэйл хаяг болон фейсбүүк хаягаар хүргүүлэх арга хэмжээ авч ажилласан бөгөөд Ц.М 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр цахим хэлбэрээр, Э.Б 2023 оны 3 дугаар сард цаасан хэлбэрээр тус тус утга санаа ижил тайлбар тодруулгыг ирүүлсэн. Аймгийн Шуудан үйлчилгээний газраар С.Б-д хаяглаж явуулсан танилцуулгын төслийг гэрийнх нь хаягаар хүргэж өгөх, утсаар холбогдох гэж 7 удаа оролдлого хийсэн боловч хариуцагчийн гар утас нь холбогдоогүй, гэр бүлийн хүн нь хүлээн авахаас татгалзсан учраас хүлээлгэн өгөөгүй байсан ба шуудангийн үйлчилгээний журмын дагуу 14 хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр материалыг манай албанд буцааж ирүүлсэн.

Шалгалтыг хуулинд заасан хугацаанд хийж дууссан боловч Э.Б, Ц.М нараас ирүүлсэн тайлбарын дагуу шалгалтаар илэрсэн зөрчил бүрийг дахин хянах зайлшгүй шаардлага гарсан. Тайлбарын дагуу шалгалтаар илэрсэн зөрчил бүрийг дахин хянаж нягтлах хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сангийн сайдын баталсан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн СХШХ/02 дугаартай Нийгмийн даатгалын Ерөнхий газар болон түүний харьяа газар, хэлтсийн санхүү, үйл ажиллагаа, сангуудад хийх нэгдсэн хяналт шалгалтын удирдамж ирсэн.

           Дээрх удирдамжийн дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаа, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгалын 2021, 2022 оны үйл ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж тайланг Сангийн яаманд хүргүүлж ажилласны дараа 2023 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр шалгалтын танилцуулга, Улсын байцаагчийн шийдвэрийг баталгаажуулсан болно.  2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Нт албан бичгээр хүргүүлж хувийг тус байгууллагын даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нарт аймгийн Шуудан үйлчилгээний газраар дамжуулан цаасан хэлбэрээр тус тусынх нь цахим хаягаар тус тус хүргүүлэн ажилласан.

          3.7.Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Зөвхөн Ц.Мөнгөт хор хэрэглэдэг. Энэ нь Н П тухайн үед өнгөт принтертэй болсон байсан боловч 2020 онд энэ хорыг хэрэглээгүй, 2020 онд өнгөт принтергүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Ц.М байнга хор авдаг. Гэхдээ хорыг Ц.Мавдаг нь үнэн, бусад хүмүүс хэрэглэдэггүй нь тодорхой байгаа. А Н Ш ХХК-аас энэ хорыг авсан гээд байгаа. А Н Ш ХХК нь принтерийн хор зардаггүй, мотоцикл зардаг газар байгаа юм. Өөрсдийн зардаггүй бүтээгдэхүүнийг зарснаар бичиж ганцхан  Зоонозын өвчин судлалын төвийн хяналт шалгалт биш өөр бусад хяналт шалгалтуудаар энэ хүмүүстэй удаа дараа уулзаж тайлбар тодруулга нотлох баримтаа авч байсан. Тухайн үед энэ хүмүүс өөр юм гэрийнхээ хэрэгцээнд хүртэл юм авчихаад ингээд ийм ийм юм авсан гээд баримт бичүүлээд өг гэдэг зүйл гарсан байдаг. Иймээс дахин ийм зөрчил гаргавал татварын байгууллагад хандаж шалгуулах болно гэдэг мэдэгдлийг өгч байсан. Тэгээд зоонозын өвчин судлалын төвд 2020 онд ашиглагдаж байсан зөвхөн нэг өнгөт принтер байсан тэр нь Ц.М гэдгийг хэлчихлээ. Ц.М-ы хэрэглэж байсан хор нь 4400 төгрөгөөс 7000 төгрөгөөр худалдаж авч байсан хорууд байдаг. Н Пын тухайд хяналт шалгалтын хамрагдсан тайлант хугацаанд зоонозын өвчин судлалын төвийн дотоод хяналт хариуцсан ажиллаж байсан боловч нэхэмжлэгчдээс хараат бусаар дотоод хяналт хийх байтал тэдний хууль бус үйл ажиллагаанд хамтрагчаар оролцож байсан нь нэг түүнийг гарын үсгээр баталгаажуулсан тайлбар өөрөө нотолно. Тухайн нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй өнгөт принтерийн хорыг авсан гэх боловч тухайн үед өнгөт принтергүй байсан, өнгөт принтерээр брошюр тараах материал хэвлүүлдэг гэх боловч Ц.М-өөрөө л өнгөт принтерийн хорыг авдаг байсан өөр ажилтнуудаас өнгөт принтерийн хор авахуулж байгаагүй гэсэн гэх гараар бичсэн тайлбар нь үүнийг гэрчилнэ. Ц.М-гараар бичсэн тайлбартаа өнгөт принтерийн хорууд авч байсан гэх байгаа боловч 100.000 төгрөгийн үнэтэй хор авч байсан гэх нотлох баримт биш юм. Хамт олных нь дунд ороод энийг яг яасан бэ гээд асуухаар энэ хүмүүс чинь бас хамт олныхоо өмнө худлаа ярьж чаддаггүй юм тэгээд өөрсдөө гараараа ойгоор ирсэн хүмүүстээ гарын бэлэг гардуулахдаа зарцуулсан, хүүхдийн баяраар зарцуулсан гэх мэтийн тайлбаруудаа өөрсдөө гараараа бичиж өгсөн байгааг нотлох баримтад хавсаргасан байгаа. Тэгэхээс хүч хэрэглэсэн барьсан зүйл байхгүй.

21-05/06/11 140.000 төгрөгийн пежам байгаа. Тус зөрчилтэй холбоотойгоор эд хариуцагч Ц.М-өөс тайлбар асуухад өрөө төлсөн гэж эхэлж тайлбарлаж байсан. Шийдвэрийн төсөлд хэлж байсан боловч шийдвэрийн төсөлдөө ирүүлсэн тайлбарт эд хариуцагч актлах санал тавьснаар акталсан гэжээ акталсан шийдвэрт урагдсан гэсэн байна. Урагдсан бол зургаар баталгаажуулах ёстой шинээр худалдаж аваад нэг ч жил ашиглахгүйгээр урагдсан пежам байдаг бол урсан хүнээр нь төлүүлэх ёстой байсан. Жилийн эцсийн тооллогоор байхгүй зүйлийг л акталж байгаа гэж үзэж акталсан гэж энэ дээр үзэж байна. Үнэхээр урагдсан эсэх нь тодорхой шалтгаантай бол дурдах, зургаар баталгаажуулах байсан гэдгийг нэмэлтээр хэлэх ёстой.

 Нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдааны явцад пежам устгасан талаар тайлбарлахдаа пежам гэдэг нь зөвхөн лабораторид орохдоо өмсдөг тусгай хувцас буюу өмд цамц байдаг гэж тайлбарласан боловч устгах болсон шалтгааныг хөдөө авч явахдаа гал тогоотой хамт ачсаны улмаас урагдсан гэсэн. Улмаар төсвийн хөрөнгөөр худалдан авах хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т төрийн байгууллага албан газар төрийн болон орон нутгийн өмчид төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг нэгдсэн эмнэлгийн өөрт олгогдсон эд хөрөнгийн талаар дараах эрх үүрэгтэй гээд түүний 14.2.1-т өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэхийн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, 26 дугаар зүйлийн төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгө энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглагдах заалтыг зөрчсөн байх бөгөөд тус пежамыг 2020 оны 02 дугаар сард худалдан авчхаад 5, 6 сард хөдөө явахдаа урах нь хэвийн эдэлгээний явцад үүссэн гэмтэл биш бөгөөд хариуцсан албан тушаалтнууд гэмтлийн учир шалтгааныг тогтоож буруутай этгээдээр нөхөн төлүүлэх зайлшгүй шаардлагатай, шаардлагатай тохиолдолд фото зургаар баталгаажуулан албан тоотоор холбогдох газарт мэдэгдэл зөвшөөрөл авсны үндсэн дээр актлах ёстой байсан.

Гэтэл тусгай зориулалтын хувцсыг гал тогоотой хольж ачсан, гэмтэж уригдсан байхад бүрэн бүтэн тусгай зориулалтын учир байдал ашиглалт хамгаалалт анхаарал хандуулаагүй буруутай албан тушаалтныг олж тогтоолгүйгээр зөвхөн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт үндэслэн холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр акталсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4-д ашиглах хугацаа дуусаагүй боловч осол гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг төрийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр энэ зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх буюу тэр нь 31.3.5-д осол гэмтэл гарсан шалтгааныг тогтоож, хэрэв тодорхой этгээдийн буруугаас осол гэмтэл гарсан бол Иргэний хуульд заасан журмаар хохирлыг арилгуулах гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

21-05/04/09 эсгий гудас: Мөн нэмэлтээр хэлэхэд ажилтнууд уг гудсыг арав гаруй жил ашиглаж байгаа огт солигдоогүй гэсэн тайлбарыг бичгээр гаргасан. Энэ тооллогыг бид нар хяналт шалгалтын явцад очиж тоолохдоо хамгийн анх эхлээд Ц.М өөрөө энэ гудас энэ байна гэж гаргаж ирсэн. Тэр гаргаж ирсэн гудсыг хажуугаас нь болон өөр бусад хүмүүс энэ бид нарын арав гаруй жил солиогүй гудас гэдэг асуудлыг тавьсан байгаа. Хэрвээ тухайн 660.000 төгрөгийн гудсыг тэр тусгаарлах өрөөнд байсан бол тэрийгээ үзүүлэх ёстой байсан. Тухайн үедээ Ц.М-ийн хийсэн тайлбар, удаа дараагийн шүүх хурлуудад хийсэн тайлбар болон өнөөдрийн тайлбарууд нь өөрсдөө хоорондоо зөрөөтэй байгаад байна. Хамгийн гол зүйл нь хэрвээ байсан бол тэрийг тоолох боломжтой л байсан. Мөн анхан шатны шүүх дээр ажилтнууд гудсаа солиогүй гэж тайлбарлаж байсан.  Бүгд хувцсаа солиод бүх өрөөнүүд дээр орж үзсэн байгаа.

Би тийм гудас өөр өрөөнд байсныг би хараагүй. Анхан шатны шүүх хурал болоход С.Б дарга энэ нэхэмжлэгч нарын хүсэлтээр байгаа хөрөнгүүд дээр байхгүй гэсэн үндэслэлээр акт тавьсан гэдэг үндэслэлээр өөрсдөө хүсэлт гаргаад шинжилгээ хийхээр ажилласан. Бид нар тухайн үед энэ хүмүүст баримтыг нөхөж бүрдүүлсэн байх болзошгүй гэдэг үүднээс байцаагч бид хоёр ярилцаад хүмүүс яг өөрсдөө ярихдаа нэг өөр юм ярьдаг хүний хажууд өөр юм ярьдаг, гүрийдэг тэгээд ажилтнуудынх нь дунд очихоор бид нарын хажууд яриад байсан тайлбараа хийж чаддаггүй болчихдог учраас энэ шинжилгээн дээр нь бид нар ямар хүсэлт тавьсан бэ гэхээр ганцхан бид хэдийн бүрэлдэхүүнтэй биш энэ байгууллагын ажилтнуудыг байлцуулъя гэдэг хүсэлт тавихад үнэхээр энэ гудас байсан бол үзүүлэх байсан байх. Ажилтнуудыг байлцуулъя гэдэг хүсэлт тавиад тэрийг нь шүүгч хангаад эхлэнгүүт энэ тооллогоо өөрсдөө бодитоор нүдээр үзүүлэх гэж байсан тооллогуудаасаа өөрсдөө татгалзсан байгаа.

21-05/07/12 уг нөүтбүүкийг зөвхөн гар утас зардаг газраас авсан анхандаа цаашаа харсан худалдагчийн амнаас нөүтбүүк аваагүй гар утас авсан гэсэн бичлэг байсан боловч аймгийн цагдаад шилжихдээ хангалттай нотлох баримт биш гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан хариуцагч С.Б нь аваарт орохдоо алга болгосон гэх боловч аваарт орсон газрыг харьяалагдах цагдаагийн газарт тэмдэглүүлээгүй осол гаргасан буруутай этгээдээс нэхэмжлэл гаргаагүй. Аваарт орохдоо алга болгосон гэх нотлох баримтыг ирүүл гэж хэлсэн боловч хяналт шалгалтын явцад ирүүлээгүй болно. Хэрэв аваарт орохдоо үрэгдүүлсэн бол энийг С.Б мэдээж хувиасаа нөүтбүүк авч ирж өгөөд төлөхгүй. 2024 оны саяханы баримт нэмэлтээр өгсөн байх шиг байна. Тэр нэг өөрийнх нь авч ирж өгсөн нөүтбүүк гээд байгаа энэ нотлох баримтдаа авагдсан байх ёстой. Өнцөг булан нь хагарсан, С.Бы үгээр шийдвэр гаргадаг зүйл байна. Бүх зүйлийг нь нуун дарагдуулж байдаг хүмүүс байгаа. Тухайн үед огт ашиглаагүй тавьсан байсан гэдгийг Р.Н өргөдөл гаргагч тал яриад байдаг. Р.Нын томилсон өмч хамгаалах байнгын зөвлөл нь хүлээж авах боломжгүй  байна гэдэг дүгнэлтийг үйлдэж өгсөн байдаг. 2024 онд тухайн шүүх хурал болох хугацаа цагт процесс хяналт шалгалтын үед байгаагүй нэг баримтаар энэ хохирлыг нөхөн барагдуулсан гээд байх шиг байна. Энийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна.

21-05/02/07 дутагдуулсан хөрөнгө дээр тогтоосон акт байна. Тооллогоор хавсралтад нэр дурдсан 4,643.500 төгрөгийн хөрөнгө дутагдсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 төрийн байгууллага албан газар төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг нь өөрт оногдсон хөрөнгөөр дараах эрх үүрэгтэй тэгээд арван дөрвийн хоёрын нэг өөрт олгох эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангаж үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглагдах заалтыг тус тус зөрчсөн гэж үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон байна. Тэгээд нэмэлтээр хэлэх тайлбар байвал төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр компьютер принтер лабораторийн тоног төхөөрөмж, бараа материал түүвэрчилсэн тооллого хийхэд дараах хөрөнгө дутагдав гэж байна. Үүн дээр өөрсдийн нүдээр үзэж хийсэн тооллого байгаа. Нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц-ийн авч явсан гэх тайлбартай 1,500.000 төгрөгийн 2011 онд ашиглалтад орсон нөүтбүүк байна. 2012 онд ашиглалтад орсон 649.700 төгрөгийн архив бичиг хэргийн ажилтан байсан Н ажлаас гарахдаа авч явсан гэсэн тайлбартай нөүтбүүк байхгүй байсан. Энэ нөүтбүүкүүд хаачсан бэ гэхэд тухайн үед ийм тайлбарыг хийж байсан.

Зөөврийн автоклав 1,510.000 төгрөгийн “А” ХХК гэж 10 хувиа л авч байвал юу ч хамаа байхгүй тэрэн дээр баримт бичиж өгч байдаг газар байгаа. А Н Ш ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэггүй тухайн тусгай зөвшөөрөлгүй энэ эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь хуулиараа тусгай зөвшөөрөлтэй газар судалж авахаар байдаг. Мөн лабораторийн ажилтнууд 2020 онд уг хөрөнгүүдийг хүлээж аваагүй гэх тайлбартай. Энэ бүх ажилтнуудынх нь хийсэн тайлбар шүү. Хяналт шалгалтын явцад эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М өөс дутагдах хөрөнгөд тайлбар бичүүлж авах гэсэн боловч тайлбар бичихээс эрс татгалзсан амаар өгсөн тайлбартаа бол хоёр нөүтбүүкийг эзэмшиж байсан хүмүүс нь ажлаас гарахдаа авч явсан, бусад хөрөнгийг лабораторид өгсөн гэх боловч лабораторийн ажилчид дээрх хөрөнгийг 2021 онд огт хүлээж аваагүй гэсэн тайлбар бичиж гарын үсгээр баталгаажуулж өгсөн хяналт шалгалтын явцад буюу хөрөнгө бүрэн хэмжээний тооллого хийх боломжгүй тул дахин комисст томилуулан иж бүрэн тооллого хийлгүүлсэн. Иж бүрэн тооллогоор нийт 14 нэр төрлийн 95 ширхэг хөрөнгө дутагдсанаас зарим хөрөнгөд тусгайлан зөрчил бичиж акт тогтоох нь зүйтэй байсан тул нийт 4,643.5 мянган төгрөгийн 10 нэр төрлийн 32 ширхэг хөрөнгөд төлбөрийн акт тогтоосон тооллогын комисст тооллогын илтгэх хуудас дээр гарын үсэг зурж баталгаажуулсан боловч эд хариуцагч дээр ажиллаж байсан Ц.М өөрийнхөө гарын үсэг зурж баталгаажуулсан боловч эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М өөрийнхөө эсрэг зүйл дээр гарын үсэг зурахгүй гэж тайлбарлан гарын үсэг зураагүй. Гарын үсэг зураагүй байх нь төлбөрийн акт тогтоохгүй байх үндэслэл болохгүй.

 Шийдвэрийн төсөлд бичгээр ирүүлсэн тайлбартаа тус хөрөнгүүд нь бодитоор хариуцсан эзэндээ байгаа гэх боловч ажилтнууд нь энэ байгууллагад хүн бүрд хариуцуулсан хөрөнгийн бүртгэл гэж байхгүй. Байдаг бол Ц.М д байдаг байх гэсэн тайлбаруудыг тавьсан. Энэ хөрөнгийн бүртгэл гэдэг нь лабораторид 5-6 хүн байдаг гэж бодоход зөвхөн энэ хүн дээр картлаад өгчихсөн байлаа гэдэг нь тухайн хүнийг зөвхөн чи ашигла өөр бусад нь ашиглаж болохгүй гэсэн үг бол биш юм. Энэ хөрөнгө хэзээ хаана яаж ашиглагдаж байна уу үгүй юу бүрэн бүтэн байдал дээр нь хяналт тавих ёстой, тэрийгээ хариуцаж байх ёстой хүн юм. Тэгэхээр энэ хөрөнгийн бүртгэл хийх боломжгүй гэдэг тайлбар бол ор үндэслэлгүй юм. Байгууллагын дарга, нягтлан бодогч эд хариуцагч нар нь тус хоёр нөүтбүүкийг байгууллагын данснаас хасуулахаар аймгийн орон нутгийн өмчийн газар луу санал хүргүүлээгүй байхад анхан шатны шүүх хурлаар аймгийн орон нутгийн өмчийн газраас авсан нотлох баримтаар хоёр нөүтбүүкийг акталсан шийдвэр гарсан байсан тус шийдвэр нь үнэн зөв эсэхдээ эргэлзээтэй байна. Учир нь орон нутгийн өмчийн газрын шийдвэр гарсан байхад байгууллагын данс бүртгэлээс хасаагүй одоо юу хийж байсан юм бэ,  энэ акталсан шийдвэр үндэслээд яагаад үндсэн хөрөнгөөсөө хасаагүй вэ, бид нар тухайн үед үндсэн хөрөнгө дээр бүртгэлтэй байгаа байхаар нь л энэ дээр тооллого хийсэн.

Одоо би 15 сая төгрөг гэж яригдаж байгаа 2 акт дээр маш товчхон тайлбар хэлье. 21-05/03/08 энэ нь 2,051.500 төгрөг, нэг нь 21-05/09/14 ак байгаа. 21-05/03/08 дугаартай 2,051,500 төгрөгийн акт нь холбогдох эзэн байхгүйтэй холбоотойгоор тасаг бүрийн жилийн дундаж хэрэглээ үндэслэн гаргасан акт, 21-05/09/14 дугаартай акт нь 13,231,300 төгрөгийн акт нь ажилтан бүрийн гарын үсэг бүхий тайлбар нотлох баримтыг түүвэрлэн гаргасан маш нарийн тооцоолол хийж гаргасан акт болно. Ажилтан бүрийн бараа материал бодитоор хүлээж аваагүйг нотлох гараар бичсэн тайлбар мөн байгууллагын дундаж хэрэглээний судалгааг хавсаргасан уг актыг иргэний хэргийн анхан шатны шүүхээр баталгаажуулсан боловч мөн шүүгч өөрийнхөө актыг хүчингүй болгосон баталгаажуулсан актыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байдаг. Өмнөх шүүх хуралд гараар бичсэн нотлох баримтуудыг ажилчид нь байцаагч дарамталж хүчээр бичүүлсэн мартсан санасан гэх тайлбаруудыг нэхэмжлэгчийн зүгээс хийж байсан.

Хэрэв байцаагч бусдыг дарамталсан бол энэ талаарх маргаан нь өөр түвшинд шийдэгдэх асуудал байх. С.Б даргын шахалтаар хяналт шалгалтын явцад хийсэн тайлбараа өөрчилж дарамталсан шахсан аргагүй байдалд орсон гэж төрийн албан хаагчдад ёс зүйн асуудал яригдах нь зүйтэй байх. Нэр бүхий зарим албан хаагчид буюу Н П, Ц.М, М, Ө, Э.Б, Б нар байгаагүй тухайн үедээ нэг нэгээрээ тайлбар хийхдээ авсан нь үнэн гэж тайлбарладаг боловч байцаагч ажлын байгууллагад байдлаа өөрчилж хамт олны дунд нь суулгаж асуух хүн тус бүрийн болон тасаг нэгж тус бүрийн жилийн хэрэгцээний судалгааг хийхэд аргагүйн эрхэнд шаардах хуудас дээр авснаа илүү хэмжээгээр бичиж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрснөөр гараар бичсэн нотлох баримтууд нь хэргийн материалд авагдсан байгаа. Үүнийгээ энэ хүмүүс дарамт шахалтад бүрдсэн гээд тэрийгээ бүр арай өөрөөр тайлбарлаад байх шиг байна. Мөн жилийн хэрэгцээний судалгаанаас он тус бүрээр зарцуулсан болон акт тавигдсан бараа материалыг нэмж дурдах нь зүйтэй байна. Жишээ нь энэ төлбөрийн акт тогтоосон болон зарим нэр төрлийн бараа материалыг хамруулав гэж байна бодит зарцуулалтын судалгаа жишээ нь 2020 онд зөвхөн хатуу саван гэхэд 188 ширхгийг хэрэглэсэн энэ дээрээс нь хамгийн эмхлэлттэй юмнаас шингэн саван 77 ширхэг энэ нийтдээ 260-аад саван хэрэглэсэн байна. 260 саванг хэрэглэж дуусахын тулд  энэ хүмүүс байгууллагаараа эгнэж зогсож байгаад өдөрт ямар ч ажил хийхгүйгээр зөвхөн гараа угаадаг ажил хийхэд жилийн хэрэгцээ бараг дуусахгүй. Тэгэхээр энэ дээр бид нар 90 ширхэг саванд акт тогтоосон. 180 савангаас 90 ширхэгийг  хэрэглэснээр л тооцсон. 98 ширхэг хатуу саван, 67 ширхэг шингэн саван хэрэглэснээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр үндэслэлгүй илүү их хэрэгцээн дээр акт тавилаа гэдэг асуудлуудыг яриад байна. Би зөвхөн нэг жишээ л ярьчихъя шингэн вок 19 хэрэглэснээс 10-ыг хэрэглэснээр тооцоод 9 дээр нь төлбөрийн акт тогтоосон.

Бүгд гараар бичсэн нотлох баримттай юмнууд байгаа. 2022 онд амны хаалт 4983 зарлагадсан түүнээс 1154 дээр акт тавьсан. Лаборантуудын хэрэглэдэг амны хаалт дээр акт тавиагүй, галч, үйлчлэгч зэрэг хүмүүсийн хэрэглэдэггүй гэдэг дээр акт тавьсан байгаа. Архивын хайрцаг гэдэг дээр тайлбар хэлье. М шаардах бичиж авсан байсан. М шаардах хуудсан дээр акт тавиагүй. Нийтдээ 126 архивын хайрцаг ашигласан гэдэг дээр 30 дээр акт тавьсан байгаа. 7, 8  баримт архивд хүлээлгэж өгсөн байтал 40, 50-аар шаардах хуудас бичсэн байх жишээтэй. Хууль хяналтын байгууллагад хандаагүй гэдэг зүйлийг хэлж байна. Цагдаад хандахаар буцаагаад манайхыг шинжээчээр дууддаг. Тэгэхээр цагдаад хандаад ямар ч нэмэргүй байдаг. Авлигатай тэмцэх газар хандахаар мөн л шинжээчээр дууддаг учраас Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газарт хандах боломжгүй байдаг.  Иймээс шүүхийн байгууллагыг хууль хяналтын байгууллага гэж үзээд шүүхэд хандсан нь зөв юм. Хүчээр гарын үсэг зуруулсан гэдгийг тайлбарласан байгаа. Шаардах хуудсыг бөөн дүнгээр бичих асуудал яагаад үүсэж байгаа вэ гэхээр тухайн байгууллага С.Б даргын байхгүй хугацаанд үйл ажиллагаа нь явж л байгаа юм чинь материалуудаа хэрэглэнэ, худалдаж авна тэрийгээ ерөөсөө шаардах хуудас бичүүлээгүй байсан. Нягтлан бодох бүртгэлийн хуулиар нягтлан бодогч дээрээ өглөг авлага нь үүсээд явж л байдаг юм байгаа биз тухайн үедээ худалдаад авсан бараа материал дээрээ тухай үед нь шаардах хуудсаа бичүүлээд явах л ёстой байсан. 6, 7, 8, 9 сарын дүнгээр шаардах хуудас бичигдээд гараад ирж байгаа юм тэрийгээ жоохон буруу зөрөө тайлбар хийгээд байгаа.

3.8 Хариуцагч Ч.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 21-03/01/15 гэсэн төлбөрийн акт дээр тайлбар хэлье. Х АХХК-аас орж ирсэн тарвага нутагшуулахаар орж ирсэн мөнгөнөөс 16 сая төгрөгөөс 1,510.000 төгрөгөөр А Н Шкомпаниас зөөврийн автоклав худалдаж авсан гэсэн баримт бичиг үндэслэж мөнгөө шилжүүлсэн байдаг. 07 дугаар сарын 26-ны өдөр 1,510.000 төгрөгөөр 1 ширхэг автоклав худалдаж авсан гэж мөнгийг шилжүүлсэн бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа тухайн байгууллага руу хөрөнгийг нь шилжүүлээд хөрөнгөө хүлээгээд авчихсан бол нярав өөр дээрээ орлого авна. Нярав өөр дээрээ орлого авчихаад эд нарын ойлгож байгаагаар бол нярав тэрийг ашиглаагүй, тэрийг цэвэр бохир усанд холбохоор ашиглах юм гэж хэлээд байлгаж байсан гэж яриад байгаа. Хэрвээ тэгсэн бол няравын хөрөнгийн бүртгэл дээр тэр байх ёстой. Тухайн байгууллагын бүх хөрөнгүүд бүгд эзэмшигч бүртгэлээр миний хэрэглэдэг хөрөнгө над дээр Д-ын хөрөнгө Д дээр бүртгэлтэй байх ёстой. Автоклавыг тэр компаниас худалдаж авч мөнгийг нь шилжүүлсэн боловч тэрийг орлого аваагүй нягтлан бодох бүртгэлд орлого аваагүй. Нягтлан орлого аваагүй нэг мэдсэн чинь хөрөнгийн бүртгэл дээр байж байдаг. Хэнд хэзээ хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, хэн хаана ашиглаж байсан нь тодорхойгүй. Бид нар нэг хүний амаар очоод акт тавьчихсан юм биш. 01 дүгээр сарын 19-нд 2020, 2021, 2022 онд худалдаж авсан хөрөнгүүдийг онцгойлон тоолсон түүнээс бүх хөрөнгө дээр бид нар тооллого хийх боломжгүй. Тэгээд 1,510.000 төгрөгийн хөрөнгө 2021 онд худалдаж авсан хөрөнгө байсан. Төрийн албан хаагчид зохих хэмжээний цалин авч байгаа бүрэн боловсролтой сургууль төгссөн хэний ч өмнө үгээ хэлэх чадамжтай байгаа тэгж байж тэр хүн цалин авах ёстой. Тэгэхээс бид хоёрын дарамтад ороод аймаар айж чичирч байгаад төлбөрийн акт тавиулчихсан, юу ч мэдэхгүй байсан хүмүүс гээд л нэг ийм өрөвдөлтэй царай гаргах гээд байх юм тэгэх шаардлагагүй зүгээр л энэ хүмүүс ажлаа хийж байсан бид хоёр ч ажлаа хийж байсан. Тэгээд 01 дүгээр сарын 19-нд очиж тоолохдоо тухайн 3 онд худалдаж авсан хөрөнгийг тоолоход автоклав байхгүй байсан.

 

Тэгэхэд Ц.М өөрөө байж байсан. Авсан хөрөнгөө үнэн бодитоор хэлэх чадваргүй хүн үү. Өөрийг нь дуудаад асуухад хөрөнгийн тооллого ийм байна гэхэд манай өрөөнд орж ирээд наадах чинь манайхыг худалдаж аваагүй юм, тухайн үедээ манайх өртэй байсан тэр өрөө дарсан гэж хэлсэн. Хуулиараа бид нар тайлбар тодруулга авах, нотлох баримт бүрдүүлэх үүрэгтэй. Бид нарын эрх зүйн үүрэгт тэрнийхээ дагуу тайлбар бичээд өг гэсэн би тайлбар бичиж өгөхгүй гэсэн. Тэгээд бид нарыг очоод тоолохоор байдаггүй. Бүх хүмүүс байж байсан. Ажлын цагаар байгууллагын даргад танилцуулаад Ц.М, нярав, нягтланг байлгаж байгаад тоолсон.  Баримтыг үзэхэд 07 дугаар сард худалдаж аваад 12 дугаар сард орон нутгийн өмчийн албанд актлуулахаар баримт бүрдүүлчихсэн. Тэрийгээ өмч хамгаалах байнгын зөвлөл гэж хүмүүс нь цахилгааны хэлбэлзлээс болоод шатсан актлуулах шаардлагатай гээд хүсэлт гаргачихсан, тэгээд очоод тоолохоор байхгүй тийм хүсэлт гаргасан. Нярвын хөрөнгөд байхгүй, лабораторид хэн нэгэн тэрийг ашигласан хэрэглэсэн хүн байхгүй, хүлээж авсан хүн байхгүй тэгэхээр 07 дугаар сард авсан хөрөнгийг гэнэтхэн актлах ёстой болоод тогны хэлбэлзэлээс болоод шатсан барьсан гээд баримт бүрдүүлэв. Ийм нөхцөлд бид нар төрийн хөрөнгийг үнэ цэнтэй болгохын тулд яалт ч үгүй бид нар акт тавих ёстой байсан. Анхан шатны шүүх хурлын өмнө энэ хүмүүс шүүгчийг байлцуулж байж тооллого хийе гэсэн тийм хүсэлт өгсөн байсан. Тэгээд бид хоёр л шүүгчдээ хүсэлтээ гаргаад бид хоёр л тэр тооллого дээр байх ёстой бид нар гаргасан шийдвэрээ улсын байцаагч өөрөө хариуцах ёстой тэр утгаараа бид нар тооллого дээр байх ёстой гэж хэлсэн. Тэгээд ажлын өдөр 01 цаг болж байхад бид нар руу залгасан. Очиход С.Б дарга, Ц.М, Э.Б, М, М нар байсан. Наад хөрөнгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байхгүй. Бүх ажилтнуудыг байлгаж байгаад тооллого хийнэ гэхэд С.Б дарга хүсэлтээсээ татгалзсан байдаг.  Тэр компани нь эм эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тийм тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж биш.

Дараагийн тухайд эргэлтийн хөрөнгө дээр тайлбар хэлье гэж бодож байна. Манай байгууллага жил жилийн аудитын дүгнэлтээр зөрчилгүй гардаг гэж тайлбар хэлж байна. Аудит гэдэг чинь өөр байдаг. Энэ байгууллагад нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа шаардах хуудас бий юу, орлогын баримт бий юу бий, тэр эргэлтийн хөрөнгө дээр бүгдийг нь хуулиараа бол сайхан хөтөлчихсөн тэгээд тэр чинь бодит яг өнөөдрийн эдний үйл ажиллагаатай нийцэхгүй байгаа. Бодитоор очоод үзэхээр зэрэг нийлэхгүй байгаа. Нэг өдөр 100 ширхэг хуруу зай авч байгаа юм. 800 ширхэгийн хуруу зайг Ц.М өөр дээрээ шаардах бичээд авч байгаа юм. Тухайн байгууллагын хүн нь манайх шингэн вок хэрэглэж үзээгүй гэдэг. Гэтэл 18,000 төгрөгийн вок аваад хүмүүсээр бичүүлээд авдаг.  Бүх ажилтнууд бүгд сууж байгаад хурал хийгээд тайлбар бичүүлж авсан. Ямар нэгэн дарамталж тайлбар авсан зүйл байхгүй. Дараагийн дугаарт хүнсний дэлгүүрээс хулганы тэжээл гэж байгаа юм. Хүнсний дэлгүүрээс 1 ширхэг нь 30,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг хулганы тэжээл аваад л нэг өдөр зарлагадчих юм. Иймэрхүү бүр тодорхой юман дээр бид нар акт тавьсан. Тэгээд барааны саван гэдэг дээр акт тавьсан байгаа юм. Ө 39 ширхэгийг хэрэглэсэн байхад, адилхан лаборант нэг ч хэрэглээгүй байх. Бид нар үзсэн харсан бүр дээрээ акт тавиад байсан юм биш. Учир нь тухайн актын хариуцлагыг өөрсдөө хүлээдэг учир маш их судалгаа хийж байж акт тавьдаг байгаа.

Дараагийн нэг акт нь 21-03/02/16 албан томилолттой холбоотой акт байгаа. Анх эхлээд хийсэн гэрээн дээрээ 16 сая төгрөг байгаа. 16 сая төгрөг гээд одоо энэ гэрээндээ хийгээд баталгаажуулсан юу наадахтайгаа нотлох баримт нь үлдчихэж 16 сая төгрөгийг юу юунд зарцуулах вэ гээд З гээд мэргэжилтэн судалгаагаа гаргаад С.Б дарга өөрөө гарын үсэг зурдаг. 16 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан. Авсан хөрөнгийг цөөхөн хэдэн хүн шаардах бичиж зарцуулсан байдаг. Тухайн хүмүүс төрийн алба хаасан ажиллаж байгаа хүмүүс зохих хэмжээнд томилолтын мөнгө авах ёстой өөрсдөө ч хүсэлтээ гаргасан байсан тэр утгаар нь тэр томилолтын мөнгийг олгох нь зүйтэй гэдэг утгаараа акт тогтоосон байгаа.

3.9 Иргэдийн төлөөлөгч Л.Оюунтунгалаг шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: С.Б, Э.Б, Ц.М нарын актуудыг хүчингүй болгох нь зөв гэж бодож байна. Аваар осолд ороод боломжгүй байхад акт тавьсан буруу байна гэжээ.                                             

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

4. Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Наас ирүүлсэн өргөдлийн дагуу тус байгууллагын 2020, 2021, 2022 оны санхүүгийн баримтнаас өргөдөлд тусгагдсан асуудлыг Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21-03/01/01 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хянан шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчилд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-05/08/13, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаар төлбөрийн актууд тогтоосон байна.

5.Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, нярваар ажиллаж байсан Ц.М нар дээрх төлбөрийн актуудыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасаныг хүлээн авч “Төлбөрийн актууд хянасан тухай” Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 тоот албан бичгийг Говь-Алтай аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын албанд, хувийг иргэн С.Б нарт 2023 оны 08 дугаар сарын 15-ны  өдөр гардуулсан болох нь Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03/6351 дугаар албан бичиг болон гомдлыг өөрийн биеэр хүлээн авсан С.Бы иргэний үнэмлэхтэй баримтуудаар тогтоогдож байна.

6. 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Э.Б, Ц.М болон С.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нараас аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-03/01/15 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасаныг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 112/Ш32023/0166 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

7. Улмаар Э.Б, Ц.М, С.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Төлбөрийн актууд хянасан тухай” Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 01/5700 тоот албан бичгийг хавсарган аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-03/01/15 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасаныг хүлээн авч 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  захиргааны хэрэг үүсгэсэн байна.

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нар  аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа зэргээс шалтгаалж Сангийн яамны албан бичгийг нэхэмжлэгч нар хэзээ мэдсэн, хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

9.Хавтаст хэргийн материалд авагдсан Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03/6351 тоот албан бичигт “Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 01/5700 тоот “Төлбөрийн актууд хянасан тухай” албан бичгийг гомдол гаргагч С.Б биечлэн хүлээн авах хүсэлт тавьсан тул 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн хүлээлгэн өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага ханган хавсралтаар хүргүүлж байна” гэсэн албан бичиг, хавсралтаар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гомдлын хариуг өөрийн биеэр хүлээн авсан болно гээд хүлээн авсан С.Б, хүлээлгэн өгсөн Д.Э гэж гарын үсэг зурсан баримтыг ирүүлсэн мөн тус яамны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны 03/7688 тоот албан бичигт “...тус яаманд ирүүлсэн С.Б, Э.Б, Ц.М нарын хамтарч гаргасан гомдолд гомдол гаргагч бүр гарын үсэг зурсан боловч гомдол гаргагч С.Б нь оршин суугаа газрын болон шуудангийн хаягаа бичсэн ...“Төлбөрийн актууд хянасан тухай” Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 01/5700 тоот албан бичгийг шуудангаар илгээхээс өмнө гомдол гаргагч нарын ...хаяг тодруулахад гомдол гаргагч С.Б биечлэн хүлээн авах хүсэлт гаргасан тул 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дээрх албан бичгийг хүлээлгэн өгсөн болно” гэсэн байна. (5 дахь хавтаст хэргийн 14, 21, 80 дахь тал)

10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Б, Ц.М нараас 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр “...Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 01/5700 тоот “Төлбөрийн актууд хянасан тухай” албан бичгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сангийн яамны албан утсаар мэдэгдэн С.Б өөрийн биеэр авна гэсэн цуг өгчих үү гэсний дагуу Сангийн яамнаас С.Б аар авхуулсан болно. Тухайн үед С.Б нь Улаанбаатар хотод ЗӨСҮТөвд ажиллаж байсан бөгөөд 2024 оны 08 дугаар сарын сүүлээр хүнээр өгч явуулсан байсан” гэсэн тайлбар ирүүлсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нараас уг тайлбарыг тодруулахад 2023 оны 08 дугаар сарын 15-нд уг 01/5700 тоот албан бичгийг мэдсэн талаар тайлбарласан бөгөөд шүүхэд ирүүлсэн тайлбартаа 2023 оныг 2024 он гэж андуурч бичсэн байна.

11.Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч С.Б /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан/, Э.Б, Ц.М нар Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 01/5700 тоот албан бичгийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн байдал нь тогтоогдож байх ба шүүхэд анх 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Э.Б, Ц.М болон С.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нараас аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-03/01/15 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасаныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар хүлээн авахаас татгалзсан тул 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Төлбөрийн актууд хянасан тухай” Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 тоот албан бичгийг хавсарган аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-03/01/15 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасаныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” шийдвэрийг мэдэгдсэнээс хойш шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж зааснаар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нарын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмэгдүүлсэн шаардлага болох 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл нь шүүхэд нэхэмжлэл гаргах  хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

13. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  21-05/03/08, 21-05/09/14,21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг  хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

14.Харин нэхэмжлэгч нарын аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-03/01/15 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргаанд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

15.Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Маргаан бүхий актад “...Тооллогоор хавсралтад нэр дурдсан 4,643.5 мянган төгрөгийн хөрөнгө дутагдсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн ...тайлант хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар тус тус хувь тэнцүүлэн төлүүлж ...” гэж акт тогтоосон. Уг актын хавсралт хүснэгтээс харвал 10 нэр төрлийн хөрөнгөд акт тогтоосон байх бөгөөд тавчик 1 ширхэг, нөүтбүүк 1 /2011 он/, кварц 1 ширхэг, микроскоп 1 ширхэг, ийлдэс тийтерлэгч 1 ширхэг, нөүтбүүк 1 /2012 он/, сандал 4 ширхэг, сандал 11 ширхэг, бикс 4 ширхэг, нөүтбүүкний цүнх 2 ширхэг нийт 4,643.5 мянган төгрөгний акт тогтоосон. (1 дэх хавтаст хэргийн 19 дахь тал)

15.1.Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болох Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 дугаар тушаалаар Тооллогын комисс томилсон. Уг тооллогын комиссын илтгэх хуудсаар тооллогын явцад дутсан эд материал гээд тавчиг 1 ширхэг 40.000, нөүтбүүк 1 ширхэг 1,500.000 /2011 он/, ус буцалгагч 150.000, зөөврийн автоклав 1 ширхэг 1,510.000 /2021 он/, кварц 1 ширхэг 220.000, микроскоп 1 ширхэг 400.000, ийлдэс тийтерлэгч 1 ширхэг  301.500, нөүтбүүк 1 ширхэг 2.000,000 /2022 он/, нөүтбүүк 1 ширхэг 649.000, /2012 он/, сандал 4 ширхэг 480.000, бикс 4 ширхэг 320.000, нөүтбүүкний цүнх 2 ширхэг 73.000, эсгий гудас 5 ширхэг 660.945 төгрөг нийт 8,304.445 төгрөгний хөрөнгө дутсан гэж тоолсон байна. (1 дэх хавтаст хэргийн 75, 76, 81 дэх тал)

15.2.Мөн тус Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 дугаар тушаалаар томилогдсон Тооллогын комиссын илтгэх хуудсаар тооллогын явцад дутсан эд материал гээд уураар ариутгагч 3 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг 1,500.000, ус буцалгагч 1 ширхэг, шувууны лавлах 2 ширхэг, ном 10 ширхэг, мебель ширээ 1 ширхэг, ширээ 2 ширхэг, автомат тийтрлэгч 1 ширхэг, стандарт ном 8 ширхэг /тус бүрт өөр үнтэй/, тень 1 ширхэг, эсгий гудас 5 ширхэг нийт 5,687.589 төгрөгний хөрөнгө дутагдсан гэж тоолсон байна.(3 дахь хавтаст хэргийн 117-119 дэх тал)

15.3.Харин Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар томилогдсон Тооллогын комиссын илтгэх хуудсаар “...2023 оны 01 дүгээр сарын 19-ны тушаалаар хийгдсэн тооллогоор дутагдсан хөрөнгө болох автоклав, гудас нь складанд, ийлдэс тийтерлэгч, кварц нян судлалын лабораторт, тавчик нь шимэгч судлалын лаборант Ц.М ийн эзэмшилд, микроскоп нь шимэгч судлалын лабораторт, 4 ширхэг сандал нь ажилчдад, 11 ширхэг сандал 6 эвдэрсэн складанд, 5 нь лабораторт, 4 ширхэг биксүүд нь  лабораторит, нөүтбүүкний цүнх 1 нь нягтланд 1 няравт тус тус байна...” гэсэн дутагдсан гэх хөрөнгийн гэрэл зургийг хавсарган ирүүлсэн байна.(3 дахь хавтаст хэргийн 63-68 дахь тал)

15.4. Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хоёр төрлийн сандал дээр акт тавигдсан байгаа. 11 ширхэг эвхэгддэг сандал байгаа юм. Тэр нь 2016 онд худалдаж авсан 2020 онд ашиглах хугацаа нь дуусаад дахин үнэлгээгээр орчихсон ийм сандлууд байсан. Энэ сандлынх нь 6 ширхэг нь эвдрээд складад байгаа, одоо ч байгаа яагаад гэхээр 2020 оноос хойш орон нутгийн өмчөөс манай байгууллага дээр хөрөнгө актлаагүй. Үндсэн хөрөнгө ерөөсөө актлагдаагүй. 5 ширхэг нь лабораторид ашиглагдаж байгаа. 2020 онд худалдаж авсан кварц дээр акт тавьсан. Энэ нь нян судлалын лабораторид ашиглагдаж байгаа. Ийлдэс тийтрлэгч нь дээр акт тавигдсан байгаа. Энэ ийлдэс тийтрлэгч нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тусламжаар ирсэн мөн 2020 онд ашиглах хугацаа нь дуусаад дахин үнэлэгдчихсэн ийм ийлдэс тийтрлэгч дээр акт тавигдсан, микроскоп дээр акт тавигдсан. Энэ микроскоп нь шинээр авсан одоо биологич Н П, шимэгдэлтийн лаборант миний бие гээд бид хоёр ашигладаг. Мөн биологич Н П ын ашиглаж байгаа гэсэн гэрчийн мэдүүлгээр энэ нь ашиглагдаж байгаа гэдэг нь нотлогдож байгаа. 4-н ширхэг биксэн дээр акт тавигдсан байгаа. 2 нь нян судлалын лабораторид, 1 нь шимэгч судлалын лабораторид, 1 нь дуудлагад ашиглагдаж байгаа.

Хуучин бикс тоолуулсан гэж надаас нярвын ажилд хүлээж авсан эд хариуцагч нь энэ хоёр улсын байцаагчид ойлгуулсан. Хуучин бикснүүд нь энэ бикснээсээ хэмжээгээрээ том, тэгээд дээрээс нь манайх нөгөө байнга машинд ачиж явдаг. Ачигдаж явагдсаар байгаад түгжээ нь нугас нь салаад уначихсан ийм хуучин биксүүд байгаа, 5 ширхэг эмнэлгийн углааш худалдаж авсан байдаг юм. 5 ширхэг эмнэлгийн углаашны нэг углааш нь алга байна гээд акт тавьчихсан. Нөгөө нэг углаашийг нь би өөрөө хэрэглэдэг лабораторид өмсдөг углааш байсан. Хоёрыг нь нян судлалын эмч, хоёрыг нян судлалын лаборант хэрэглэдэг ийм байгаа. 2 нөүтбүүкний цүнхэн дээр акт тавигдсан байгаа. Тэр хоёр нөүтбүүкийн цүнх нь нэг нь нягтлан бодогчийн нөүтбүүкт байгаа, нэг нь няравт байгаа. Дээрх дутагдсан гээд байгаа зүйлсүүд нь бүгд бодитоороо манай байгууллагад байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын жилийн эцсийн тооллогоор хаана хаана ашиглаж байгааг зургаар баримтжуулаад илтгэх хуудсаар гаргаад нотлох баримтаар хэрэгт өгсөн ...түүвэрчилсэн миний харснаар бол яг нэг бүрчлэн үзэж тоолоогүй. Тийм юм нь байна уу, ийм юм нь байна уу гээд тэгээд үзүүлэх гэхээр манай ажилчид тэр чинь худлаа, энэ чинь хуучин энэ тэрээ гээд үзүүлж чадахгүй гараад явчихдаг байсан” гэсэн тайлбарыг гаргасан.

15.5. Дээрх хэрэгт авагдсан тооллогын комиссын хөрөнгө тоолсон байдал нь өөр өөр байх бөгөөд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар дутагдуулсан гэх эд хөрөнгөнд түүвэрчилсэн тооллого хийж, эд хөрөнгийн сер кодоор нэг бүрчлэн  тулган шалгалгүйгээр  тус Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/01 дугаар тушаалаар томилсон Тооллогын комиссын илтгэх хуудаст үндэслэн акт тогтоосон  талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

15.6.Тодруулбал: Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 129 дугаар албан бичгээр Орон нутгийн өмчийн газарт “тус төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ...зарим эд зүйлс ашиглах боломжгүй болсон тул акталж өнгө үү” гэж хавсралтаар 2011 оны 1,500.0 мянган төгрөгний үнэ бүхий нөүтбүүк, 2012 оны 649.690 төгрөгний үнэ бүхий нөүтбүүкийг актлахаар хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Зоонозын өвчин судлалын төвийн 2011 онд үйлдвэрлэгдсэн 1,500.0 мянган төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк, 2012 онд үйлдвэрлэгдсэн 649.6 мянган төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк тус тус актлагдсан байна. Энэхүү актлагдсан хөрөнгийг улсын байцаагчийн актад нөхөн төлүүлэхээр акт тогтоож байгаа нь үндэслэлгүй байна. (3 дахь хавтаст хэргийн 95, 96, 107-109 дэх тал)

15.7.Мөн 400.0 мянган төгрөгийн үнэ бүхий микроскопыг дутагдуулсан хөрөнгөд оруулахдаа Хяналт шалгалтын явцад микроскопын тоо таарах боловч хуучин микроскоп тоолуулсан байх магадлалтай, 4 ширхэг бикс, 1 ширхэг кварц зэргийг лабораторийн тасаг хүлээж аваагүй гэсэн тайлбарт үндэслэн хийсвэрлэх байдлаар дүгнэлт хийсэн, 2 төрлийн нийт 15 сандал дутсан гэж акт тогтоосон боловч нийт хэдэн сандал байсан түүнээс хэд байхгүй байгаа, хэдэн сандал эвдэрсэн, нөүтбүүкний 2 цүнх, 1 тавчик, ийлдэс тийтрлэгчийг дутсан гэдгийг ямар үндэслэлээр тогтоож байгаа нь тодорхойгүй, шалгалт явуулахдаа нэг бүрчлэн тооллого явуулж тогтоогоогүй, байгууллагын эд хөрөнгийг тулган шалгалт хийгээгүй зэргээс тухайн төлбөр тогтоосон акт үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.

Нэгэнт дутагдсан эд хөрөнгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоож байгаа энэ тохиолдолд уг байгууллагын ажилтнууд өөрсдөө тоолсон тооллогын комиссын илтгэх хуудаст үндэслэн акт тогтоосон байгаа нь учир дутагдалтай бөгөөд хэрэгт авагдсан тухайн байгууллагын 2022, 2023 оны 3 удаагийн байгууллагын эд хөрөнгийн тооллогын комиссын илтгэх хуудаснаас дутагдсан гэх хөрөнгө бүр зөрүүтэй байна. Түүнчлэн хариуцагч нар дутагдсан гэх хөрөнгийг тогтоохдоо байгууллагын эд хөрөнгийн кодоор тулган шалгаагүй, дутагдсан гэх хөрөнгийг хэрхэн тоолж тогтоосон байдал нь тогтоогдохгүй байх бөгөөд  “...байгууллагын ажилтнууд өөрсдөө тоолсон тооллогын комиссын илтгэх хуудас..”-т үндэслэн акт тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

15.8.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч нь хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж зааснаар Улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн актаар хавсралтад нэр дурдсан 4,643.5 мянган төгрөгийн 10 нэр төрлийн хөрөнгөд хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд энэ байдал нь тогтоогдохгүй байх тул уг актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

16. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/04/09 дугаартай актын тухайд: 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Н” рүү эсгий гудас хийх зорилгоор эсгийний үнэ 660.9 мянган төгрөг шилжүүлсэн байна. Тус эсгийгээр 5 ширхэг эсгий гудас хийсэн гэж орлогод авсан бөгөөд тооллогын явцад үзүүлсэн эсгий гудас нь хуучин гудас байв. Бусад ажилтнууд тэдгээр гудсыг хуучин гудас гэж тайлбарласан бөгөөд тус тооллогоор үзүүлсэн гудаснууд 1 ширхэг 132.0 мянган төгрөгийн өртөгтэй байх боломжгүй хуучин гудас байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж ...Зориулалт бусаар зарцуулсан 660.9 мянган төгрөгийг тайлант хугацаанд ... төлүүлэхээр акт тогтоосон.

 

16.1. Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ гудас нь ажилчдаас 2021 онд гудас шинээр өгөөгүй гэдэг байдлаар акт тавьсан. Манайд тусгаарлах байр гэж байдаг. Лабораторийн шинжилгээний явцад аваар осол гарах, дээрээс нь тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хүн өвчилсөн тохиолдолд тусгаарлаж бид нар шинжилгээ оношилгоо хийдэг тусгай өрөө байдаг. Энэ өрөөнд байдаг гудсыг ажилчдад 2021 онд та нарт шинэ гудас өгөөгүй байна шинээр худалдан авалт хийсэн хэрнээ энэ гудсыг та нарт тарааж өгөөгүй байна гэдэг байдлаар актыг тавьсан. Гудас гэхэд ажилчид бид нар аваагүй гэдэг байдлаар тайлбарласан. Тэр дээр үндэслэж акт тавьсан гэж үзэж байна. Ажилчидад өгөөгүй ч гэсэн тусгаарлах байранд байгаа юм уу гэдгийг үзээгүй акт тавьсан” гэсэн тайлбар;

Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тусгаарлах байранд хэрэглэдэг гудаснуудыг сольсон байгаа, ажилчдын хөдөө шинжилгээгээр авч явдаг гудаснууд нь энэ гудаснуудаас зузаан өөр үнийн дүнтэй тийм гудаснууд ажилчид ашигладаг байгаа ... ажилчид хөдөө шинжилгээгээр явахдаа авч явдаг эсгий гудаснууд байгаа. Тусгаарлах байранд хэрэглэдэг эсгий гудаснууд байгаа 2021 онд тэр 5 гудсыг авсан. Тусгаарлах байр руу ороогүй. Гэр хураалгаатай складад бид хэдийн авч явдаг гудас байдаг. Тусгаарлах байр тусдаа ортой өрөө байгаа. Тэр өрөөнд энэ хүмүүс ороогүй ...надаас 5 гудас дутсан талаар энэ хоёр хүн асуугаагүй. Тооллогын комиссын илтгэх хуудсан дээрээс мэдсэн. Хоёр тооллогын илтгэх хуудсаар ажилчид нь гудас аваагүй гэж байна. Гудас аваагүй юм байна гэж акт тавьсан” гэсэн тайлбар;

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ажилтнууд уг гудсыг арав гаруй жил ашиглаж байгаа огт солигдоогүй гэсэн тайлбарыг бичгээр гаргасан. Энэ тооллогыг бид нар хяналт шалгалтын явцад очиж тоолохдоо хамгийн анх эхлээд Ц.М өөрөө энэ гудас энэ байна гэж гаргаж ирсэн. Тэр гаргаж ирсэн гудсыг хажуугаас нь Э болон өөр бусад хүмүүс энэ бид нарын арав гаруй жил солиогүй гудас гэдэг асуудлыг тавьсан байгаа. Хэрвээ тухайн 660.9 мянган төгрөгийн гудсыг тэр тусгаарлах өрөөнд байсан бол тэрийгээ үзүүлэх ёстой байсан ...би бодохдоо тусгаарлах байр гэж тусгай хувцас өмсөөд орсон байрыг хэлж байна гэж бодсон. Лаборатори, тусгаарлах байр хоёрыг андуурсан байна”, тусгаарлах өрөө рүү орж тоолоогүй гэх гэсэн тайлбар;

Хариуцагч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгаарлах байр руу ороогүй. Хэрэв тусгаарлах байранд байсан бол дутаж байна гэхэд энд байгаа гэж хэлж болох байсан. Тусгаарлах байр гэж бид нарт танилцуулаагүй мэдээгүй. Бид нар бусад бүх өрөөгөөр орсон” гэсэн тайлбаруудыг гаргасан.

16.2. Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны А/07 тоот тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 тушаалаар 2 удаа тооллогын комисс байгуулан эд хөрөнгийн тооллого хийсэн байдаг. Тооллогын комиссын итгэх хуудаснаа харвал 2022 оны 11 сар, 2023 оны 01 сард хийсэн тооллогоор 5 эсгий гудас дутсан, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар томилогдсон тооллогын комиссын илтгэх хуудсаар дутагдсан гэх 5 гудас байгаа талаар тэмдэглэгдсэн байна. 

16.3.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч нь хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж зааснаар Улсын байцаагч нар хяналт шалгалт явуулахадаа тухайн байгууллагад хэдэн гудас байх ёстой үүнээс хэд нь хуучин, хэдэн гудас шинээр авч хаана хэрэглэж байгаа, байгууллагын бүх өрөөгөөр бүрэн тооллого хийсэн эсэх, хөдөө ажлаар явахдаа ажилчид авч явдаг ямар гудас байсан, тусгаарлах байранд хэдэн гудас байсан, хэдийг хэрэглэдэг зэрэг хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд энэ байдлаа нотолж чадахгүй байна.

16.4. Өөрөөр хэлбэл “...эсгийгээр 5 ширхэг эсгий гудас хийсэн гэж орлогод авсан бөгөөд тооллогын явцад үзүүлсэн эсгий гудас нь хуучин гудас байв. Бусад ажилтнууд тэдгээр гудсыг хуучин гудас гэж тайлбарласан бөгөөд тус тооллогоор үзүүлсэн гудаснууд 1 ширхэг 132.0 мянган төгрөгийн өртөгтэй байх боломжгүй” гэж зориулалтын бусаар зарцуулсан 660.9 мянган төгрөгийн тайлант хугацаанд хувь тэнцүүлэн төлүүлэхээр 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/04/09 дугаартай акт тогтоосон нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

17. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/05/10 дугаартай актын тухайд: 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “А” ХХК-ийн данс руу нэг бүр нь 100.0 мянган төгрөгийн үнэтэй 6 ширхэг өнгөт принтерийн хор худалдаж авсан баримт бүрдүүлэн 600.0 мянган төгрөг шилжүүлсэн байна. Улмаар тус 6 ширхэг хорыг бараа материалын тайлангийн бичиг хэрэг хэсэгт орлогод авч архив бичиг хэргийн ажилтан Ц.М1 ширхэг, биологич Н Пд 1 ширхэг, лаборант Д.Э-д 1 ширхэг, лабораторийн эмч С.С-т 2 ширхэг, IT инженер Д.Д-т 1 ширхэг, нийт 6 ширхэг өнгөт принтерийн хорыг шаардах хуудсаар зарлагадсан байна. Хяналт шалгалтын явцад 100.0 мянган төгрөгний хор хэрэглэх өнгөт принтер байхгүй, А Н Ш ХХК нь өнгөт принтерийн хор зардаггүй, хорыг хүлээн авсан хүмүүсээс энэ талаар лавлахад биологич Н Паас бусад нь өнгөт принтергүй тул тус хорыг хүлээж аваагүй, бичиг хэргийн ажилтан Ц.М  өнгөт хор авдаг боловч хэдэн төгрөгний үнэтэй хор авч байгаагаа мэддэггүй, бусад ажилтнууд брошур, тараах материалыг надаар хэвлүүлэхдээ тусад нь хор, цаас авчирч өгдөггүй, би өөрөө шаардах хуудас бичиж зарцуулдаг гэж тайлбарлав. Ц.М нь тус 100.0 мянган төгрөгний хорноос өөр өнгөт принтерийн хорыг шаардах хуудсаар авсан болно. Иймд үндэслэлгүй баримт бүрдүүлэн 600.0 мянган төгрөг шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж ...Зориулалт бусаар зарцуулсан 600.0 мянган төгрөгийг тайлант хугацаанд төлүүлэхээр акт тогтоосон.

17.1.Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “тийм 1 литртэй хор байдаг. Б.Дын яриад байгаа шиг энгийн хор хийдэг принтер байгаа. Гэхдээ ихээр нь авчихаад жижиг саванд хийж хэрэглэсэн. Принтерийн хорыг ганцхан бичиг хэрэг бичээд байна. Хэвлүүлж байгаа юмаа өөрсдөө хорыг нь бичүүлж авч бай гэсэн зөвлөмж өгсний дагуу тэгж бичүүлсэн ...хорныхоо үнийг л бичсэн 25,000 төгрөг гэдэг нь граммын хувьд ялгаатай байгаа. 25,000 төгрөгийн хор нь 400 гр, 100.000 төгрөгийн хор нь 1 литртэй байгаа” гэсэн тайлбар; Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “6 ширхэг хорыг нэг доор бичиж авсан гэдэг зүйлийг яриад байна. Энийг манайх 1 жилийн турш хэрэглээд тухайн байгууллагадаа мөнгийн бөөгнүүлж байгаад жилийн эцсээр хийдэг. Тэгэхээр 1 доор бичээд авсан харагдаж байгаа. Тухайн хорыг цувруулж аваад бүтэн жилдээ хэрэглэсэн байдаг” гэсэн тайлбар;

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 онд ганцхан Ц.М өнгөт принтертэй байсан. Өнгөт принтерийн хор тухайн үед 4500 төгрөгийн үнэтэй байхад 10 ширхэг хорыг 55.000 төгрөгөөр худалдаж авах боломжтой байхад 100.000 төгрөгийг хорыг авч хэрэглэсэн. Мөн тайлбартаа би хүмүүсийг хороо авч ирж хэвлүүл гэж хэлж байгаагүй, надад хүмүүс хор авч ирж өгч байгаагүй, зөвхөн би шаардах хуудас бичдэг байсан гэж хэлдэг. 6 хорыг нэг доор худалдаж аваад нэг хүн дээр хоёрыг бичиж авсан сардаа шаардах хуудас бичиж авсан. Жилийн дотор хэрэглэсэн хор нь тухай бүрдээ шаардах бичиж авсан байдаг” гэсэн тайлбаруудыг гаргасан.

 17.2. Хэргийн оролцогч нар “...нэг бүр нь 100.0 мянган төгрөгийн үнэтэй 6 ширхэг өнгөт принтерийн хор худалдаж авсан, 600.0 мянган төгрөг шилжүүлсэн.  Тус 6 ширхэг хорыг бараа материалын тайлангийн бичиг хэрэг хэсэгт орлогод авч архив бичиг хэргийн ажилтан Ц.М 1 ширхэг, биологич Н д 1 ширхэг, лаборант Д.Э-д 1 ширхэг, лабораторийн эмч С.С-т 2 ширхэг, IT инженер Д.Д-т 1 ширхэг, нийт 6 ширхэг өнгөт принтерийн хорыг шаардах хуудсаар зарлагадсан” талаар талууд маргадаггүй бөгөөд дээрх нэр дурдагдсан албан хаагчид 2020 онд өнгөт притерийн хор авахаар шаардах хуудас бичсэн баримт хэрэгт авагдсан байна.

17.3. Харин “хяналт шалгалтын явцад 100.0 мянган төгрөгний хор хэрэглэх өнгөт принтер байхгүй, А Н ШХХК нь өнгөт принтерийн хор зардаггүй, ...Ц.М өнгөт хор авдаг боловч хэдэн төгрөгний үнэтэй хор авч байгаагаа мэддэггүй, бусад ажилтнууд брошур, тараах материалыг надаар хэвлүүлэхдээ тусад нь хор, цаас авчирч өгдөггүй, би өөрөө шаардах хуудас бичиж зарцуулдаг” эсэхэд маргааны үйл баримт болж байна.

17.4.Хэрэгт авагдсан нотлох баримт болох Ц.М “2021 онд өнгөт хор ... томилолтоор ирсэн хүмүүс болон баяр ёслол зүйлсийн оролцооны мөнгө бусад зүйлсэд зарцуулсан байна” гэсэн тайлбар, Ц.М“...бичгийн цаас, өнгөт хор, фото цаас, архивын бэлдэц, хайрцаг зэргийг шаардах хуудас бичин авч хэрэглэдэг байсан нь үнэн болно. Зөвхөн өөрөө авдаг байсан, бусад албан хаагчдаас дээрхи материалуудыг авч байгаагүй болно” гэсэн тайлбар, Д.Э “...өнгөт принтерийн хор авч хэрэглээгүй, би комьютер, принтер эзэмшидэггүй” гэсэн тайлбар, Н П “...принтерийн хор-4, ... эдгээр зүйлсийг байгууллагын бусад баяр болон ЗӨСҮТ-ийн 90 жилийн ойн, эмч нарын баяр, сувлигчдыг баяр, ахмадын баяр, төвөөс ирсэн хүмүүсийн бэлэг болон ажилчдын нийгмийн асуудлаас хөнгөлсөн” гэсэн тайлбар, С.С “...тус төвд ажиллаж байх хугацаанд өнгөт принтер өгч байгаагүй бөгөөд шаардах хуудсаар өнгөт принтерийн хор ...бичүүлж авсан байна. Эдгээр зүйлсийг авч хэрэглэж байгаагүй” гэсэн тайлбар хэрэгт авагдсан. (1 дэхь хавтаст хэргийн 233, 236, 245, 246, 247 тал)

17.5.Улсын байцаагч нь хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах бөгөөд хяналт шалгалтын явцад 100.0 мянган төгрөгийн хор хэрэглэх өнгөт принтер байхгүй гэдгээ ямар үндэслэлээр гаргаж ирсэн, яаж тогтоож байгаа нь тодорхойгүй /ямар фирмийн, аль загварын, хэдэн оны өнгөт принтерт хэдэн төгрөгний хор хэрэглэдэг, 2020 онд өнгөт принтерийн хор хэдэн төгрөгний үнэтэй байсан эсэх/,  А Н Ш ХХК нь өнгөт принтерийн хор зардаггүй гэсэн тайлбараас өөрөөр тухайн нөхцөл байдлыг нотолсон баримт байхгүй байна.

 

17.6.Иймд хэргийн оролцогч нарыг гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн бичиг хэргийн ажилтан Ц.М өнгөт принтерийн хорыг шаардах хуудсаар авч хэрэглэгдэг гэсэн нөхцөл байдал нь тогтоогдож байх тул Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-т “анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/05/10 дугаар актаар 600.0 мянган төгрөгний төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийг  100.0 мянган төгрөгөөр багасгаж 500.0 мянган төгрөг болгон шийдвэрлэлээ.

18. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/06/11 дугаартай актын тухайд: 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.У-ын данс руу пежамны үнэ гэж 140.0 мянган төгрөг шилжүүлэн 2020 оны 1 дүгээр улирлын бараа материалын тайлангийн бусад хангамжийн материал хэсэгт орлогод авсан байна. Улмаар 2020 оны жилийн эцсийн тооллогоор тус пежамыг урагдсан хэмээн дүгнэлт үйлдэж, байгууллагын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/13 дугаар тушаалаар акталсан бөгөөд өмч хамгаалах байнгын зөвлөл нь дүгнэлт гаргахдаа актлах бараа материалыг нүдээр үзэж баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, фото зургаар баталгаажуулаагүй байна. Эд хариуцагчийн тайлбараар өмнөх жилийн өр төлбөр төлсөн гэх боловч санхүүгийн тайланд өглөгөөр бүртгээгүй байхад пежамны үнэ 140.0 мянган төгрөг үндэслэлгүйгээр шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж ... Зориулалт бусаар зарцуулсан 140.0 мянган төгрөгийг тайлант хугацаанд ... төлүүлэхээр акт тогтоосон.

 

18.1.Нэхэмжлэгч С.Б “пежам гэдэг нь манай байгууллагын ажилтнуудын хамгаалах хувцасны дотор өмсдөг өмд цамцны хослол юм. Хөдөө томилолтоор яваад урагдаж ирсэн тул акталсан. Чиг үүргийн хувьд өндөр хариуцлагатай алба ажил, зарим зүйлийг дахин хэрэглэхгүй байх ч үндэслэл үүсдэг ...эмнэлгийн хүнээр мэсийн хувцас, манайхаар хамгаалах цагаан хувцасны дотуур өмсдөг ийм ханцуйтай өмд цамц хоёр, даавуун материалтай” гэсэн, хариуцагч Б.Д “хөдөө авч яваад урагдуулчихсан гэж тайлбарлаад байгаа. Тэр нь хөдөө авч явахад урагдах ёсгүй. Эвтэйхэн цүнх хувцсанд хийгээд аваад явсан тохиолдолд тэр чинь урагдахгүй.  Гал тогоотойгоо хамт авч явсан ...тухайн ондоо худалдаж аваад тухайн ондоо устгасан бол ашиглаж байгаа хүний буруутай үйлдлээс болсон гэж үзэж байгаа...” гэсэн тайлбар;

Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нар өөрсдийгөө эрсдэлээс хамгаалахын тулд жавельний уусмалд хийж ариутгаад  эргүүлээд ашиглах ёстой. Тэгсэн материал нь уусмалд 2 удаа ороод ханцуйнаасаа сэмрээд урагдчихсан. Тийм урагдчихсан хувцас бид нар өмсвөл өөрт нь эрсдэлд орох учраас энийг ашиглаж байгаа нөгөө хүн маань акталж өгөөч гэсэн хүсэлт тавиад тэгээд даргын тушаалаар акталсан” гэсэн тайлбар гаргасан.

18.2.Шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зоонозын өвчин судлалын төвийн санхүүгийн баримтанд үзлэг хийж 2020 оны 4 дүгээр улиралын санхүүгийн баримтаас 435, 436 нийт 2 хуудас баримтыг нотлох баримтаар хэрэгт авагдсан. Уг нотлох баримт нь Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний А/13 дугаар “Бусад хангамжийн материал актлах тухай” тушаалаар хавсралтад заасан 17 нэр төрлийн бусад хангамжийн материалыг акталсан. Хавсралт материалын жагсаалтын 12-т 1 ширхэг 140.000 төгрөгийн үнэтэй пежам урагдсан гэж акталсан байна. (3 дахь хавтаст хэргийн 75, 76 дахь тал)

18.3.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-т “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно”, 3 дахь хэсгийн 3-т “засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах” гэж заасан.

18.4.Хамгаалах цагаан хувцасны дотуур өмсдөг даавуун материалтай өмд цамц нь өөрөө засаж сэлбэн дахин ашиглах боломжгүй байдлаар урагдаж гэмтэх боломжтой эд материал бөгөөд тухайн нөхцөлд актлах шийдвэр гарч акталсан байхад хөдөө авч явахад урагдах ёсгүй, 2020 оны эхэнд аваад оны сүүлд акталсан, өмч хамгаалах байнгын зөвлөл нүдээр үзэж баталгаажуулсан нь тодорхойгүй, фото зургаар баталгаажуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг төсөвт хохирол учруулсан, зориулалт бусаар зарцуулсан гэж акт тогтоож байгаа нь үндэслэлгүй байх тул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагч нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/06/11 дугаартай актын хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

19. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/07/12 дугаартай актын тухайд: 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2,000.0 мянган төгрөгөөр Dell маркын нөүтбүүк худалдан авсан байна. Худалдан авсан нөүтбүүкийн үзүүлэлт тодорхойгүй, баталгааны хуудас байхгүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сард хийсэн тооллогоор дутагдсан. Төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын явцад 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр компьютер, тоног төхөөрөмжид тооллого хийхэд дутагдуулсан нөүтбүүкний оронд тус төвийн даргаар ажиллаж байсан С.Б ы хувийн хэрэглээний хуучин нөүтбүүк авчирсан байх бөгөөд өмч хамгаалах байнгын зөвлөл хүлээж авах дүгнэлт үйлдэхээс татгалзсан байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж ... Дутагдуулсан зөөврийн компьютерын 2,000.0 мянган төгрөгийг тайлант хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Баар төлүүлэхээр акт тогтоосон.

19.1.Хавтаст хэрэг авагдсан тус төвийн өмч хамгаалах комиссын тэмдэглэлд “...2022 оны 4 сард авсан Samsung маркийн нөүтбүүк эзэмшигч нь осолд орж улмаар алга болсон бөгөөд уг хэрэг шалгагдаж байгаа болно. Тухайн нөүтбүүкний оронд Dell маркийн нөүтбүүкийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эд хариуцагчд өгсөн болно...” гээд хүлээлгэн өгсөн Ц.М хүлээн авсан Н П, Д.Б, Х.Т гэсэн мөн өмч хамгаалах зөвлөлийн дүгнэлтээр “2022 оны 04 дүгээр сарын 30-нд төсвийн хөрөнгөөр худалдан авсан 2 сая төгрөгний үнэ бүхий нөтбүкийг С.Б нь хэрэглэж байх үедээ авто осолд орж үүний улмаас эвдэрсэн гэх мэдээлэл өгсөн. 2023 оны 01 дүгээр сард тухайн нөүтбүүкний оронд Dell загварын нөүтбүүк өгсөн ...тус оронд ирсэн нөүтбүүк нь 2015 онд үйлдвэрлэгдсэн ...дэлгэцийн холбосон нугас нэг тал нь хагарсан, хэрэглээний программуудын хугацаа дууссан элэгдэл ихтэй учир цаашид албаны ажилд хэрэглэх бүрэн боломжгүй гэж үзэж байна” гээд өмч хамгаалахын ахлагч Б.З гишүүд Д.Э, Э.Б, Б.Ч, Ц.Э нар гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. (2 дахь хавтаст хэргийн 8, 13 дахь тал)

19.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн өмч хамгаалах комиссын хурлаар “тус төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дутагдсан гэх нөүтбүүкийг байгууллагын дарга С.Б 2022 онд Улаанбаатар хотод томилолтоор ажиллахад авч явсан, тухайн үед осолд орж алга болсон бөгөөд уг авто аваарын хэрэг 2024 оны 05 дугаар сард эцэслэн шийдвэрлэгдэж төвийн дарга С.Б д учирсан хохирлыг иргэн Туул барагдуулсан тул уг нөүтбүүкийг орлуулан ижил төрлийн нөүтбүүк авч өгсөн ...ижил төрлийн үзүүлэлт сайтай нөүтбүүк байна хүлээн авч байгууллагад ашиглах нь зүйтэй байна” гэсэн дүнгэлт гаргасан байна. (5 дахь хавтаст хэргийн 146-149 дэх тал)

           19.3. Нэхэмжлэгч С.Б уг нөүтбүүкийг авч Улаанбаатар хот руу албан томилолтоор явж байх үедээ автомашины осолд орж хүнд гэмтсэн, тухайн үед нөүтбүүк гэмтэж, хэрэглэх боломжгүй болсон гэж тайлбарладаг бөгөөд уг нөүтбүүкний оронд өөрийн хэрэглэж байсан Dell маркийн нөүтбүүкээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эд хариуцагчид нөхөн төлж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “ нэр төрлийн материал үнэ бүхий зүйлийн дутагдлыг бусад үнэ бүхий зүйлийн илүүдлээр нэг эд хариуцагчаас гарсан дутагдлыг нөгөө эд хариуцагч дээр гарсан илүүдлээр, хоёр өөр хугацаанд гарсан нэг төрлийн адил үнэтэй зүйлийн дутагдлыг илүүдлээр хаахыг хориглоно …” гэж заасныг зөрчсөн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр худалдан авсан 2,000.0 мянган төгрөгний үнэ бүхий Dell маркын нөүтбүүк дутагдсаныг хуучин буюу 2015 онд үйлдвэрлэгдсэн өөрийн хэрэглэж байсан нөүтбүүкээр орлуулах буюу нөхөн төлсөн нь тухайн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

19.4. Мөн 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн өмч хамгаалах комиссын хурлаар “С.Бд учирсан хохирлыг иргэн Т барагдуулсан тул уг нөүтбүүкийг орлуулан ижил төрлийн нөүтбүүк авч өгсөн ...ижил төрлийн үзүүлэлт сайтай нөүтбүүк байна хүлээн авч байгууллагад ашиглах нь зүйтэй” гэсэн тэмдэглэл, 3 хуудас нөүтбүүк, үзүүлэлтийг харуулсан зураг ирүүлсэнийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

19.5.Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “үнэ бүхий зүйлийн хэвийн хорогдлын нормоос хэтэрсэн дутагдал, гэмтлээс гарсан хохирлыг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр бодож гэм буруутай хүмүүсээр төлүүлнэ …” гэж заасан ба нэхэмжлэгч С.Б ыг авто машины осолд орсны улмаас Samsung маркийн нөүтбүүк алга болсоныг тогтоосон болон автомашины ослын улмаас учирсан хохирлыг буюу  Samsung маркийн нөүтбүүк буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн талаарх баримт байхгүй байна.

19.6.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасны дагуу дутагдуулсан 2,000.0 мянган төгрөгний үнэ бүхий нөүтбүүкийг тайлант хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Баар төлүүлэхээр 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/07/12 акт тогтоосон үндэслэлтэй байна.

20. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/01/15 дугаартай актын тухайд:

20.1.Х А  ресурсээс ирсэн санхүүжилтээс тус байгууллага 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “А” ХХК-иас 1,510.0 мянган төгрөгөөр 1 ширхэг зөөврийн автоклав худалдан авсан гэж төлбөрийн шилжүүлсэн боловч уг хөрөнгийг хэн хэзээ хүлээн авч, хэзээ хэнд өгсөн нь баримтгүй, хэн албан хэрэгцээнд ашиглаж байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд хяналт шалгалтын хугацаанд хийсэн хөрөнгийн тооллогоор дээрх хөрөнгө дутагдсан. Лабораторийн ажилтнууд зөөврийн автоклавыг бид хүлээн аваагүй, албан хэрэгцээнд хэрэглээгүй гэж тайлбар хийлээ. 2021 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллогын илтгэх хуудсанд “А” ХХК-иас худалдан авсан зөөврийн автоклав нь цахилгааны өөрчлөлтөөс болж шатсан гэж үзэн актлуулах шаардлагатай гэж байгууллагын өмч хамгаалах зөвлөлд санал оруулсан байна. Өмч хамгаалах зөвлөлийн гишүүдийн хуралдаан уг саналыг хүлээн зөвшөөрч аймгийн Орон нутгийн өмчийн газарт уг автоклавыг устгах санал хүргүүлэхээр шийдвэрлэж баримт бүрдүүлсэн байна.

            Энэ талаар тухайн үед эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М өөс асууж тодруулахад зөөврийн автоклав болон бусад бараа материалыг бодитоор аваагүй, урьд нь өртэй байсан тэр өрөө төлсөн гэж тайлбар хэлсэн. Жич ямар өр төлбөр байсан нь тодорхойгүй, санхүүгийн тайланд өр төлбөр тусгагдаагүй, үүнээс харахад А Н Ш ХХК-иас зөөврийн автоклавыг бодитоор худалдан аваагүй боловч хөрөнгийг авсан мэтээр санхүүгийн баримт бүрдүүлсэн байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хуулиудыг тус тус зөрчиж хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 1,510.0 мянган төгрөгийг С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоожээ.

 

20.2.Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1,510.0 мянган төгрөгийн үнэтэй автоклав байгаа. Энэ автоклавыг дутагдсан эд хөрөнгө хэмээн акт тавьсан ...автоклав бол бодитоор манай Зоонозын өвчин судлалын төвд байгаа урьд нь бол манайх хуучин барилга төвийн халаалт болон цэвэр бохир усанд холбогдоогүй байсан. Тухайн үед ашиглах гэж асааж байгаад тухайн үед гэмтэл гарсны улмаас бага зэргийн гэмтэлтэй байсныг 2024 оны 08 дугаар сард манайх шинэ байранд орсонтой холбоотой цаашид үйл ажиллагаандаа ашиглахаар автоклав маань байгаа ...хөдөө авч явдаг 5-6 гэр байдаг. Автоклавыг мухарт тавихаар дээрээс нь гэр хураасан байсан. Автоклавыг гэрүүдээ гаргаж үзээгүй тоолоод  ...хураалгаатай байсан гэрийн доороос гарч ирсэн гэдгийг гэрчүүд батлаад байгаа юм” гэсэн тайлбар;

Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ автоклавыг манай ариутгагч Б.Ч-Охүлээж аваагүй, Б.Ч-Оэнийг мэдэхгүй байна гэсэн үндэслэлээр акт тавьчихсан. Энэ нь цэвэр болон бохир устай холбогдсон газар ашиглах боломжтой ийм автоклав байсан ...ажиллуулах гэж залгаж үзэж байгаад нэг тогны хэлбэлзэлд ороод жоохон юм шатчихсан байж байгаад засуулаад байгууллага шинэ байранд орсон ашиглахаар холболт хийгдээд байж байгаа ...лабораторид нэг удаа ажиллахдаа 5-6 хүн ажилладаг. Тэр тав зургаан хүн нь жишээлбэл автоклавыг гурван ариутгагч дөрвөн лаборант гэхэд бүгд л ажиллуулж тэрийг ашигладаг учраас хүнд хариуцуулах боломжгүй байдаг ...автоклав хаана байгаа гэхэд нь би гэрийн доор байгаа гэдэг зүйлийг хэлж байсан. Намайг өртэй байсан гэж хэлсэн гэж байна. Ч.Д гуай буруу ойлголттой байх шиг байна. Намайг очиход Ч.Д, Б.Д, Төрөө гээд ажилтнууд нь бүгд байж байгаад тал талаас юм асуугаад жоохон буруу юм яригдсан юм шиг байна” гэсэн тайлбар;

Хариуцагч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.М хэлэхдээ манайх худалдаж аваагүй, манайх өртэй байсан өрөө дарсан гэж хэлсэн. Тайлбар өг гэхээр өөрөө өөрийнхөө эсрэг тайлбар өгөхгүй гэж хэлдэг. Ажилтнуудаас асуусан. Бүртгэл дээр байхгүй. Байгууллагын хөрөнгө дээр бүртгэлтэй байдаг, энэ хүний бүртгэл дээр байхгүй, байгууллагын ажилтнуудад хүлээлгэж өгөөгүй байсан ...склад руу ороогүй” гэсэн тайлбар, хариуцагч Б.Д “бид нар тооллого хийгээд автоклав гэсэн нэртэй болгоныг тоолоход нэг дутсан. Тэгээд өрөө дарсан гэдэг хариултыг өгч байсан” гэсэн тайлбар гаргасан байна.

 20.3. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: “хариуцагч Ч.Д 1,500.0 мянган төгрөгний автоклав хэнд байгаа вэ гэхэд гэрч Зоонозын өвчин судлалын төвд лаборант М.М: гэрүүд агуулахад хураалгаатай байдаг. Тэр гэрийн доод талаас гаргаж ирсэн, гэрч Зоонозын өвчин судлалын төвд лабораторийн тасгийн ариутгагч Б.Ч: 2021 онд авсныг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2019 онд одоо ашиглаж байгаа автоклав нь ирсэн, даргалагчаас: зөөврийн автоклав та ашиглаж байсан уу гэхэд гэрч Зоонозын өвчин судлалын төвд амьтан судлаач Э.Б:  А ах, М.М бид 3  складнаас авч гаргасан ...1 сарын тооллогод дутуу байна гээд байгаа доод скаладнаас гарч ирсэн, гэрч Зоонозын өвчин судлалын төвийн ариутгагч Б.Х: Гэр хураасан байсан агуулахад байсан. Хаанаас гарч ирснийг мэдэхгүй гэж тус тус мэдүүлдэг, хариуцагч Ч.Д: зөөрвийн автоклав байхгүй гэдэг яасан гэхээр гэр доор байгаа гэсэн. Тэрийг бид гаргах боломжгүй учраас тухайн байгууллагын даргад хяналт шалгалтын хугацаанд тооллого хийгээд өгөөч гэсэн. Тэгэхэд гэр доор байгаагүй гэж байсан” гэж тэмдэглэлд тусгагдсан байна.

          20.4.Шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зоонозын өвчин судлалын төвийн санхүүгийн баримтанд үзлэг хийж 2021 оны 4 дүгээр улиралын санхүүгийн баримтаас 533, 540, 541 гэсэн 3 хуудас баримтын актлах машин тоног төхөөрөмжийн 1-т зөөврийн автоклав 1,500.0 мянган төгрөгний үнэтэй цахилгааны өөрчлөлт гарж шатсан гэх баримт, Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар томилогдсон Тооллогын комиссын илтгэх хуудсаар “...2023 оны 01 дүгээр сарын 19-ны тушаалаар хийгдсэн тооллогоор дутагдсан хөрөнгө болох автоклав, ...складанд, тус тус байна /зөөврийн автоклавын гэрэл зураг/” гэсэн нотлох баримт хэрэгт авагдсан байна.

20.5.Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд зөөврийн автоклав нь цахилгааны өөрчлөлтөөс болж шатсан байгууллагын агуулах буюу складанд гэрийн доор хураалгаатай байсан зөөврийн автоклавыг тулган үзэж шалгалгүйгээр  зөөврийн автоклавыг бодитоор худалдан аваагүй боловч хөрөнгийг авсан мэтээр санхүүгийн баримт бүрдүүлсэн гэж акт тогтоосон байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч нь хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж заасныг зөрчсөн байх тул Улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/01/15 дугаартай актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

21. Иргэдийн төлөөлөгч Л.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: С.Б, Э.Б, Ц.М нарын актуудыг хүчингүй болгох нь зөв гэж бодож байна. Аваар осолд ороод боломжгүй байхад акт тавьсан буруу байна гэжээ. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн нэхэмэгдүүлсэн шаардлага болох 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/06/11, 21-03/01/15 дугаар актуудыг хүчингүй болгож, 21-05/07/12 дугаар актыг хэвээр үлдээж, 21-05/05/10 дугаар актаар 600.0 мянган төгрөгийн төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 500.0 мянган төгрөг болгон багасгаж шийдвэрлэлээ.

22. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.4-т “сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна”, 27.4.2-т “саналыг бичгээр авах”, 27.4.5-т “цахим хэлбэрээр санал авах” гэж зааснаар Зоонозын өвчин судлалын төвийн 2020, 2021, 2022  оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын дүнгийн танилцуулага, шийдвэрийн төслийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19, 20, 21 тоот албан бичгээр нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нарт хүргүүлсэн, Э.Бт цахим шуудан илгээсэн, С.Б д шуудангаар илгээсэн боловч хүлээж аваагүй тул шуудангаас буцаж ирсэн баримт, нэхэмжэгч Ц.М өөс “танай албанаас ЗӨСҮТөвд өргөдөл гомдлын дагуу хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын төсөлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбар хүргүүлж байна” гэсэн тайлбар хэрэгт авагдсан байгаагаас сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.6, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан  нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нарын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болох Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын ал

 

баны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 2.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3, хуулийн 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/06/11, 21-03/01/15 дугаар актуудыг хүчингүй болгож, 21-05/07/12 дугаар актыг хэвээр үлдээж, 21-05/05/10 дугаар актаар 600.000 төгрөгийн төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 500.000 төгрөг болгон багасагсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ЗОЛБАДРАХ

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Г.ЯНЖИНДУЛАМ

                                           ШҮҮГЧ                                                   М.МЯНГАНБАЯР