Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж- овогт А-гийн Т-д холбогдох эрүүгийн 1710006150210 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “OЭМG” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ............. байр .......... тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ............... дүгээр хороо, Нүхт замын гудамж, .............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж- овогт А-гийн Т- /РД:..................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Т- нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн орчим Ж.Г-тай маргалдаж, улмаар түүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийг бичлэг хийгээд байхаар нь гар утсыг нь авах гэж байгаад санамсаргүй байдлаар цохисон байх гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч А.Т- 2017.11.16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн ой болж гадаад орноос олон төлөөлөгч урьсан. Оросын Испутик телевизийн захирал, Германы Дочи телевизийн захирал, манай гэр бүлийн хүн Үндэсний олон нийтийн телевизийн захирал Гэ-, эмэгтэй орчуулагч, эрэгтэй орчуулагчийн хамт Зайсан толгой руу гарчихаад бууж ирээд оргилуун дарс задалсан. Бид нарыг юм ярьж байхад хажууд байсан машин сигналдаад байхаар нь очоод “сигналаа больчих” гэж хэлэхэд жолооч залуу “нялх хүүхэд унтаж байна, та нар олон нийтийн газар чанга ярихаа боль” гэхээр нь “ядаж сигналаа больчих” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу “миний нутаг дээр гадны шар толгойнуудыг авчрахаа ичээч” гэхээр нь “би энэ хүмүүсийг урьсан учир танд хамаагүй” гэж хэлээд явсан. Тэр залуу гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Учир нь гар утасны Гэ- ассан. Эхнэр Гэ- “бичлэг хийгээд байна болиул” гэж хэлсэн. Тэр залуу “чам шиг монгол охидыг ийм хүмүүст янхандуулдаг залуугаар би юу хэлэхээ заалгахгүй” гэхээр нь би гар утсыг нь булааж авах гэж сарвайхад миний гарт оногдсон. Түүний эрүү хавьцаа миний гар шүргэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

 

   2. Хохирогч Ж.Г- 2017.10.04-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Зайсан толгой дээр эхнэр 3 хүүхдийн хамт салхилж байтал 2 гадаадын иргэнтэй 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс 00-68 УББ улсын дугаартай хар өнгийн суудлын машинтай ирээд оргилуун дарс задлаад чанга дуугаар дуулаад байхаар нь эхэндээ би явчих байх гэж харж байтал явахгүй байхаар нь “хүүхэд унтаж байгаа болохоор сэрчих гээд байна, та нар жаахан цаашаа яваад дуулчих” гэхэд саарал өнгийн куртиктэй залуу “энэ чинь шоуны газар болохоор та нар өөрсдөө холдож яв” гэхээр нь “та нар ингэж болохгүй ш дээ” гэсэн. Тэдэнтэй хамт Монголын олон нийтийн телевизийн Гэ-ээ байхаар нь “та нар олон нийттэй харилцдаг хүмүүс байж олон нийтийн газар архи ууж шуугилдаж болохгүй” гэхэд саарал өнгийн куртиктэй, цагаан өнгийн гуталтай залуу “чи миний эхнэрийг юу гээд байгаа юм” гээд цонхоор гараа оруулж намайг заамдаад гараараа нүүрний баруун тал руу 3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/,

2017.11.17-ны өдөр мэдүүлэхдээ: ...Монгол телевизэд ажилладаг нэвтрүүлэгч Гэ- машины хажууд тэр хүмүүстэй байсан. Би тэгж хэлэхэд Гэ- “хуц” гэсэн. Би гар утсаа гаргаж ирээд холоос зургийг нь дарсан. Тэгтэл 2 эрэгтэй нь ирээд “гадаад дотоодын зочидтой явж байна, хүүхэд салхилуулдаг газар биш. Энэ чинь цэнгээний газар өөрсдөө зайл” гэхэд нь “та нар юу ярьж байгаа юм, олон нийтийн газар олны танил байж, гадаад дотоодын хүмүүс дагуулж явчихаад хуц  гэж хэлж болж байгаа юм уу” гэхэд “чи миний авгайг юу гэж доромжлоод байгаа юм” гээд намайг машин дотор сууж байхад машины цонхоор зүүн гараараа хувцаснаас зуурч баруун гараараа толгой, баруун нүд рүү 3 удаа цохисон. Би машинаасаа буугаад тэд нарын явж байсан машины дугаарыг харах гээд машин руу нь ойртоход “чамайг алаад хаячихъя” гээд толгой руу цохих гэхэд нь би доошоо тонгойгоод оногдоогүй. Миний баруун нүд хөхөрч, баруун шанаа хавдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

2018.02.04-ний өдөр мэдүүлэхдээ: ...Миний баруун нүд орчим баруун шанаа хавдсан учир гэртээ гар утсан дээрээ нүүрний зургаа авч цагдаад өгсөн. Баруун нүд зовиуртай 10-аад хоног нүдний шил зүүж байж хөхрөлт нь шарлаад ногоороод зүгээр болсон. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,

 

3. Гэрч Г.Гэ- 2017.11.02-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт болсон. Хүлээн авалтын үеэр зочид төлөөлөгч ирсэн. Нөхөр Т- бид хоёр 23 цагийн үед 2 орчуулагч, 2 зочноо аваад Зайсан толгой руу явсан. Бид нар Зайсан дээр гараад оргилуун дарс буудуулаад зогсож байтал нэг танихгүй залуу ирээд “хүүхэд унтаж байна, олон нийтийн газар олны танил хүмүүс орлилдохоо боль” гэхээр нь “Та хүүхдээ унтуулах гээд байгаа юм бол олон нийтийн газар, олон хүн бужигнасан газраас холдоод өөр газар очиж хүүхдээ унтуулчих, бид нар ямар нэгэн зөрчил гаргаагүй. Зочид төлөөлөгч нараа дайлаад явж байна” гэхэд тэр хүн машиныхаа сигналыг байн байн дараад байсан. Манай нөхөр Т- “та хүүхдээ унтуулах гээд байгаа юм бол сигналаа дуугарахаа болиоч ээ, өөр газар очиж болдоггүй юм уу” гэхэд тэрээр өөдөөс нь янз янзаар  доромжлоод байсан. Тэр хүн машин дотроосоо “гадны шар толгойтой юмнууд авчирчихаад ангалзаад орилоод байх юм” гэж хэлсэн. Намайг  “Монгол янхан” гэж доромжилсон. Мөн Т- рүү “чи энэ янхануудыг зуучилдаг юм уу” гэж орилоод байхаар нь “чи юу яриад байгаа юм бэ, өөрөө зайлчихгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл гар утсаа гаргаж ирээд бид нарын бичлэгийг хийгээд байхаар нь би нөхөртөө “наад хүн чинь утсаараа бичлэг хийгээд байна, тэрийг нь болиулахгүй бол болохгүй, янз бүрийн байдлаар интернэтээр тараачих юм бол яах юм бэ” гэж хэлчихээд машиндаа ороод суусан. Нөхөр Т- “чи манай эхнэрийг яагаад доромжлоод байгаа юм бэ” гэж хэлж байсан. Би өөр зүйл хараагүй. Манай нөхөр хүн зодох гэж очоогүй. Бичлэг хийж байсныг болиулах гэж л очсон. Бид нарыг машиндаа суугаад хөдлөөд явж байхад араас “ална аа, бичлэгийг чинь тараана” гэж орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

 

4. Гэрч Ц.Р- 2017.11.17-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед 9 сартай хүүхэд маань уйлаад унтаж чадахгүй байхаар нь хүүхдүүдээ аваад Зайсан руу салхинд гарцгаасан. Бид нар машинтайгаа Зайсан толгой орчим салхилж байтал хүүхэд унтчихаар нь машиныхаа цонхыг онгойлгоод сууж байтал Зайсан толгой дээрээс согтуу бололтой хэдэн хүмүүс бууж ирсэн.  Тэдгээр хүмүүс нилээн дуу чимээтэй манай машины урдхан талд зогсохоор нь “та нар чимээгүй бай, хүүхэд унтаж байна, бид нар хүүхдээ салхилуулах гэж ирсэн юм” гэхэд манай нөхөр надад “олны танил хүмүүс байна, дуугүй болох байх” гэсэн. Тэгтэл тэр хүмүүс чанга ярьж, орилж хашгирсан хэвээр байсан. Нөгөө хэсэг хүмүүсээс 2 залуу ирээд “гадаадын зочидтой явж байна, энэ хүүхэд салхилуулдаг газар биш, та нар өөрсдөө зайл” гэж хэлчихээд явцгаасан. Тэр үед хүмүүс оргилуун дарс буудуулж орилж хашгираад байхаар нь манай нөхөр машиныхаа сигналыг дарж “та нар олны танил хүмүүс байж чимээгүй, олон нийтийн газар боль” гэхэд олны танил Гэрлээ “битгий хуц” гэсэн. Шар царайтай залуу ирээд “чи юу гээд байгаа юм” гээд машины цонхоор нөхрийн толгой руу гараараа 4-5 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

 

5. Гэрч Б.М- 2017.11.22-ны өдөр мэдүүлэхдээ: МҮОНРадио телевизийн 50 жилийн ой болж гаднаас зочид төлөөлөгчдид урьсан. 2 төлөөлөгч маань Зайсан толгойд гарч үзмээр байна гэхээр нь дэд захирал Гэ-, нөхөр Т-, маркетингийн менежер Ганзориг бид нар шөнө гарцгаасан. Гадаад зочдоо хүндэтгэн 1 шил оргилуун дарс задалж хундага тулгаад ерөөлийн үг хэлэхэд  цаанаас хар өнгийн машин сигналдаад, машиныхаа цонхыг онгойлгосноо “гадаадын хүмүүст  монгол охидуудаа зарахаа болиоч, угаасаа янханууд байх шиг байна” гээд гар утсаараа бичлэг хийгээд байх шиг гар утасных нь Гэ- асаж харагдсан. Т- тэр хүн дээр очоод 1 минут орчим болоод ирсэн. Т- ах хэл амаар доромжлоод байна гэхээс өөр зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

2018.02.05-ны өдөр мэдүүлэхдээ: Т- ах бичлэг хийгээд байсан ах  дээр очоод маргалдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/,

 

6. Гэрч М.Г- 2017.11.22-ны өдөр мэдүүлэхдээ: МҮОНРадио телевизийн 50 жилийн ой болж ажилчидаа хүлээн авсан. Гадаадаас зочид төлөөлөгч нар ирж 2 гадаадын иргэн Зайсан толгойд гарч үзмээр байна гэхээр нь дэд захирал Гэ-, нөхөр Т-, 2 төлөөлөгч, гадаад харилцааны менежер Мөнхзул нарын хамт Зайсан толгой руу явсан. Зайсан толгойноос бууж ирээд Оросоос ирсэн төлөөлөгчийн сэтгэл хөдөлж “би дуулмаар байна” гээд дуулсан. Бид нараас 10 орчим метрийн зайнд зогсож байсан машины жолооч сигналдаад “олон нийтийн газар дуулахаа болиоч” гэж хэлснээ “энэ чинь өглөө хөтөлбөрийн Гэ-ээ байна шүү дээ” гээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Гэ- захирал “намайг бичээд байна” гэж хэлэхээр нь нөхөр Т- нь машин руу дөхөж очоод “бичлэг хийхээ болиоч” гэж хэлсэн. Тэр машины жолооч цонхоо онгойлгосон байсан ба Т- ах гар утсыг нь авах гээд гараа цонхоор оруулахад нөгөө эрэгтэй машинаасаа бууж ирсэн. Бид зодоон болж магадгүй гээд Т- ахыг хойноос нь тэврээд машиндаа суулгаад явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

 

7. Гэрч Н.С- 2018.02.05-ны өдөр мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн доор байрладаг ТҮЦ-ийг 2017 оны намар нэг хэсэг ажиллуулсан юм. Өдрийг нь санахгүй байна. Гадаа хүмүүс маргалдаад байгаа бололтой сонсогдож байсан. 40 гаруй насны эрэгтэй хүн цонхоор “утасны дугаараа өгчих, би танай энд зодуулчихлаа” гэхээр нь “мэдэхгүй хараагүй” гээд утасны дугаараа өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/,

 

8. Гэрч Б.Т- 2018.02.05-ны өдөр мэдүүлэхдээ: Ж.Г- гэх хүн зодуулсан талаарх өргөдлийг тасгийн дарга над дээр цохолт хийсний дагуу би шалгасан. Түүнтэй уулзахад 1 ширхэг Гэ- зураг надад өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл нь зурагтай тохирч байсан учир хэрэгт хавсаргаагүй. Зургийг харахад баруун нүдний зовхи нь бага зэрэг хавдсан зураг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 111-р хуудас/,

 

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12415 дугаартай  дүгнэлтэнд:

1. Ж.Г-ын биед тархи доргилт, баруун чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 14-р хуудас/,           

 

10. Шинжээч Б.Г- 2018.02.05-ны өдөр мэдүүлэхдээ: Ж.Г-т тархи доргилт, баруун чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь бүхэлдээ буюу тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг хүний баруун нүд нь хавдсан, хөхөрсөн байсан учир нүдний нарийн мэргэжлийн эмч болон бусад шинжилгээнд явуулсан боловч ирээгүй учир дүгнэлтийг гаргасан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 118-120-р хуудас/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №174 дугаартай  дүгнэлтэнд:

1 ШШҮХ-ийн ШЭШГ-ийн шинжээч эмч Б.Г-ийн гаргасан 12415 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ж.Г-ын биед тархи доргилт, баруун чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэнэ. /хх-ийн 115-116-р хуудас/, 

 

            12. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, Гэ- зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-30-р хуудас/,

            13. Шүүгдэгч А.Т-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 22-р хуудас/,

- Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Т-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Т- нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн орчим хохирогч Ж.Г-тай маргалдаж, цохисны улмаас түүний биед “...тархи доргилт, баруун чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

   1. Хохирогч Ж.Г-ын ...машинтай хүмүүс ирээд оргилуун дарс задлаад чанга дуугаар дуулаад байхаар нь эхэндээ явчих байх гэж харж байтал явахгүй байхаар нь “хүүхэд унтаж байгаа болохоор сэрчих гээд байна, та нар жаахан цаашаа яваад дуулчих” гэхэд  саарал өнгийн куртиктэй залуу “энэ чинь шоуны газар болохоор та нар өөрсдөө холдож яв” гэхээр нь “та нар ингэж болохгүй ш дээ” гэсэн. Тэдэнтэй хамт Монголын олон нийтийн телевизийн Гэ-ээ байхаар нь “та нар олон нийттэй харилцдаг хүмүүс байж олон нийтийн газар архи ууж шуугилдаж болохгүй” гэхэд саарал өнгийн куртиктэй, цагаан өнгийн гуталтай залуу /А.Т-/ “чи миний эхнэрийг юу гээд байгаа юм” гээд цонхоор гараа оруулж намайг заамдаад гараараа нүүрний баруун тал руу 3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/,

2017.11.17-ны өдөр: ...Монгол телевизэд ажилладаг нэвтрүүлэгч Гэ- машины хажууд тэр хүмүүстэй байсан болохоор би тэгж хэлэхэд Гэ- “хуцаа” гэсэн. Би гар утсаа гаргаж ирээд холоос зургийг нь дарсан. Тэгтэл 2 эрэгтэй нь ирээд “гадаад дотоодын зочидтой явж байна, хүүхэд салхилуулдаг газар биш. Энэ чинь цэнгээний газар өөрсдөө зайл” гэхэд нь “та нар юу ярьж байгаа юм, олон нийтийн газар олны танил байж, гадаад дотоодын хүмүүс дагуулж явчихаад хуц” гэж хэлж болж байгаа юм уу” гэхэд “чи миний авгайг юу гэж доромжлоод байгаа юм” гээд намайг машин дотор сууж байхад машины цонхоор тэр залуу зүүн гараараа хувцаснаас зуурч баруун гараараа толгой, баруун нүд рүү 3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

 

2. Гэрч Г.Гэ-ийн ...Бид нар Зайсан дээр гараад оргилуун дарс буудуулаад зогсож байтал нэг танихгүй залуу “хүүхэд унтаж байна, олон нийтийн газар олны танил хүмүүс орлилдохоо боль” гэхээр нь “Та хүүхдээ унтуулах гээд байгаа юм бол олон нийтийн газар, олон хүн бужигнасан газраас холдоод өөр газар очиж хүүхдээ унтуулчих, бид нар ямар нэгэн зөрчил гаргаагүй. Зочид төлөөлөгч нараа дайлаад явж байна” гэхэд тэр хүн машиныхаа сигналыг байн байн дараад байсан. Манай нөхөр Т- “та хүүхдээ унтуулах гээд байгаа юм бол сигналаа дуугарахаа болиоч ээ, өөр газар очиж болдоггүй юм уу” гэхэд тэрээр өөдөөс нь янз янзаар хэлж доромжлоод байсан. Тэр хүн /Га-/ машин дотроосоо “гадны шар толгойтой юмнууд авчирчихаад ангалзаад орилоод байх юм” гэж хэлсэн. Намайг “Монгол янхан” гэж доромжилсон. Мөн Т- рүү “чи энэ янхануудыг зуучилдаг юм уу” гэж орилоод байхаар нь “чи юу яриад байгаа юм бэ, өөрөө зайлчихгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл гар утсаа гаргаж ирээд бид нарын бичлэгийг хийгээд байхаар нь би нөхөртөө “наад хүн чинь утсаараа бичлэг хийгээд байна, тэрийг нь болиулахгүй бол болохгүй, янз бүрийн байдлаар интернэтээр тараачих юм бол яах юм бэ” гэж хэлчихээд машиндаа ороод суусан. Нөхөр Т- “чи манай эхнэрийг яагаад доромжлоод байгаа юм бэ” гэж хэлж байсан. Би өөр зүйл хараагүй. Манай нөхөр хүн зодох гэж очоогүй. Бичлэг хийж байсныг болиулах гэж л очсон. Бид нарыг машиндаа суугаад хөдлөөд явж байхад араас “ална аа, бичлэгийг чинь тараана” гэж орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

 

3. Гэрч Ц.Р-гийн ...Бид нар машинтайгаа Зайсан толгой орчим салхилж байтал хүүхэд унтчихаар нь машиныхаа цонхыг онгойлгоод сууж байтал Зайсан толгой дээрээс согтуу бололтой хэдэн хүмүүс бууж ирсэн.  Тэдгээр хүмүүс нилээн дуу чимээтэй манай машины урдхан талд зогсохоор нь “та нар чимээгүй бай, хүүхэд унтаж байна, бид нар хүүхдээ салхилуулах гэж ирсэн юм” гэхэд манай нөхөр надад “олны танил хүмүүс байна, дуугүй болох байх” гэсэн. Тэгтэл тэр хүмүүс чанга ярьж, орилж хашгирсан хэвээр байсан. Нөгөө хэсэг хүмүүсээс 2 залуу ирээд “гадаадын зочидтой явж байна, энэ хүүхэд салхилуулдаг газар биш, та нар өөрсдөө зайл” гэж хэлчихээд явцгаасан. Тэр үед хүмүүс оргилуун дарс буудуулж орилж хашгираад байхаар нь манай нөхөр /Га-/ машиныхаа сигналыг дарж “та нар олны танил хүмүүс байж чимээгүй, олон нитийн газар боль” гэхэд олны танил Гэрлээ “битгий хуц” гэсэн. Шар царайтай залуу /Т-/ ирээд “чи юу гээд байгаа юм” гээд машины цонхоор нөхрийн толгой руу гараараа 4-5 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

 

4. Гэрч Б.М-ын ...Гадаад зочдоо хүндэтгэн 1 шил оргилуун дарс задалж хундага тулгаад ерөөлийн үг хэлэхэд  цаанаас хар өнгийн машин сигналдаад, машиныхаа цонхыг онгойлгосноо “гадаадын хүмүүст  монгол охидуудаа зарахаа болиоч, угаасаа янханууд байх шиг байна” гээд гар утсаараа бичлэг хийгээд байх шиг гар утасных нь Гэ- асаж харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

2018.02.05-ны өдөр: Т- ах машин руу очоод маргалдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/,

 

5. Гэрч М.Г-ийн ...Зайсан толгойноос бууж ирээд Оросоос ирсэн төлөөлөгчийн сэтгэл хөдөлж “би дуулмаар байна” гээд дуулсан. Бид нараас 10 орчим метрийн зайнд зогсож байсан машины жолооч сигналдаад “олон нийтийн газар дуулахаа болиоч” гэж хэлснээ “энэ чинь  өглөө хөтөлбөрийн Гэ-ээ байна шүү дээ” гээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Гэ- захирал намайг бичээд байна гэж хэлэхээр нь нөхөр Т- нь машин руу дөхөж очоод “бичлэг хийхээ болиоч” гэж хэлсэн. Тэр машины жолооч цонхоо онгойлгосон байсан ба Т- ах гар утсыг нь авах гээд гараа оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

 

6. Гэрч Б.Т-ын ... Ж.Г- гэх хүн зодуулсан талаарх өргөдөл тасгийн дарга над дээр цохолт хийсний дагуу би шалгасан. Түүнтэй уулзахад 1 ширхэг Гэ- зураг надад өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл нь зурагтай тохирч байсан учир хэрэгт хавсаргаагүй. Зургийг харахад баруун нүдний зовхи нь бага зэрэг хавдсан зураг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 111-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12415 дугаартай  дүгнэлтэнд:

1. Ж.Г-ын биед тархи доргилт, баруун чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 14-р хуудас/,           

 

8. Шинжээч Б.Г-ийн ...Ж.Г-т тархи доргилт, баруун чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь бүхэлдээ буюу тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг хүний баруун нүд нь хавдсан, хөхөрсөн байсан учир нүдний нарийн мэргэжлийн эмч болон бусад шинжилгээнд явуулсан боловч ирээгүй учир дүгнэлтийг гаргасан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 118-120-р хуудас/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №174 дугаартай  дүгнэлтэнд:

1 ШШҮХ-ийн ШЭШГ-ийн шинжээч эмч Б.Г-ийн гаргасан 12415 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ж.Г-ын биед тархи доргилт, баруун чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэнэ. /хх-ийн 115-116-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч А.Т- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэмт хэргийн хохирогч Ж.Г- нь гомдолгүй,  зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 131-р хуудас/ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай прокурорын саналаар А.Т-д холбогдох эрүүгийн 1710006150210 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч А.Т- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч А.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ж.Г- нь шүүгдэгч А.Т-гээс нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 125-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.