Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/49

 

                                            *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох 223100355019 дугаартай, *******5/2023/0068/Э/208/2022/001 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, ******* оны 0 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сум, ******* ******* дугаар баг, дүгээр хорооллын дугаар байрны тоотод оршин суух хаягтай, РД:/ТЕ0122011/;

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 0 цагийн үед шөнө унтаагүй ядарсан байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3..а “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс Ерөө сумын чиглэлийн сайжруулсан шороон замд улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зүүрмэглэн гүүрний бетон хашлага мөргөсний улмаас зорчигч нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Оргилд 15,000,000 /арван таван сая/ төгрөг тус тус нөхөн төлснийг дурьдан,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шүүгдэгч      *******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж,

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг прокурор 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэхдээ түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолох талаар хуульд зааснаас өөрөөр тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохоор заасан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай” гэж заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байгаа ба шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах заалтыг тайлбарлан, хэрэглэж шийдвэрлээгүй нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарч байх тул мөн зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн 223100355019 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь  2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 0 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс Ерөө  сумын чиглэлийн сайжруулсан шороон замд улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчсний улмаас  хүний амь нас хохирч авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих  гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  , гэрч ,  Б.Анар, , , , , нарын мэдүүлэг,  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 3.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.а “... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин  жолооч унтаж амраагүй үедээ замын хөдөлгөөнд оролцох явцдаа үүрэглэн шон мөргөсний улмаас осол гарч  иргэний амь нас барж хохирсон байна.  Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүх тухайн зүйлд заасан хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан байна.  

4.Прокуророос анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолохоор заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, түүний гэм буруутай үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байх ба тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолох талаар хуульд зааснаас өөрөөр  буюу эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолохоор тогтоосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг Тогтоох хэсгийн  

5 дахь заалтыг:

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл  жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүний оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эслэн тооцсугай” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай эсэргүүцэлийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл энэхүү   магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН