Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 318/ШШ2025/00074

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......... дүүрэг, ....-р хороо........ гудамж-...., ...цогцолборт байрлах, .......... хувийн хэргийн дугаартай, ....... регистрийн дугаартай, “.................. корпораци” ХХК-ийн, 

Хариуцагч: Увс аймгийн ......... сумын ... дугаар баг, ...-р гудамж ... тоотод оршин суух, ...... регистрийн дугаартай, Р-гийн Г-ад холбогдох,

Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ болон гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 345,567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.................. корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41815393 тоот гэрээ байгуулан ............. дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Huawei Y7 Pius Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.  Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-09 сард “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 221,538 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 124,029 төгрөг буюу нийт 345,567 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү”  гэжээ

Хариуцагч Р.Г- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие “.................. корпораци” ХХК-ийн нэхэмжилж байгаа 345,567 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү 345,567 төгрөгийг 2025 оны 2 сарын 28-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Р.Г- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 дугаар сард төлж барагдуулна гэжээ. Уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Р.Г- нь нэхэмжлэгч “.................. корпораци” ХХК-ийн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ болон гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 345,567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 2 сарын 28-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр тайлбар үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, “.................. корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Г-ад холбогдох, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ болон гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 345,567 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

4. Хариуцагч Р.Г- нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “.................. корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,018 төгрөгийн тал хувь болох 5,509 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн .......... тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “.................. корпораци” ХХК-д олгож, хариуцагч Р.Г-аас 5,509 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “.................. корпораци” ХХК-д олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Г- нь нэхэмжлэгч “.................. корпораци” ХХК-ийн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ болон гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 345,567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 2 сарын 28-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “.................. корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,018 төгрөгийн тал хувь болох 5,509 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ......... тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “.................. корпораци” ХХК-д олгож, хариуцагч Р.Г-аас 5,509 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “.................. корпораци” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА