Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 318/ШШ2025/00076

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

...... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...... аймаг, .......................... сум, .. дүгээр баг, ..... тоотод оршин суух, .....онд төрсөн, эмэгтэй, Б овогт Ш-ийн Н-ын,

Хариуцагч: ...... аймгийн ................. хороо төрийн бус байгууллагад холбогдох,

Цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Н-, түүний өмгөөлөгч Т.У,

Хариуцагч ...... аймгийн ................. хорооны дарга Я.Ч-, түүний өмгөөлөгч Б.Л,

Гэрч Д.О-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2021 оноос 2023 оны 10 дугаар сар хүртэлх 13,627,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа.  Уг хугацаанд төсвөөс олгох дэмжлэг зогсоогдож, ...... аймгийн Засаг дарга, ...... аймгийн ................. хорооны дарга гэрээг сунгаж хийгээгүйгээс үүдэж 2021 оны 01 болон 02 дугаар сарын санхүүжилт өгөөд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ...... аймгийн Засаг даргаас гэрээ хийхгүй гэх албан тоот ирсний дагуу төсвийн дэмжлэг буцаагдсан. Уг хугацаанд ...... аймгийн Ахмадыг хороо үйл ажиллагааг зогсоохгүйн тулд үндсэн ажлаа хийж, даргын зүгээс ч хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа үргэлжлүүл, учир нь олдоно гэх чиглэл өгсөн.  Бид итгэж ажил үүргээ үргэлжлүүлж 2 жил өнгөрсөн. 2023 оны 10 дугаар сараас шинэ дарга томилогдож, ...... аймгийн Засаг даргатай холбогдох гэрээг хийж санхүүжилт орж эхэлсэн. Тухайн үед би цалингаа нэхэх гэсэн ч шинэ дарга орж ирсэн, байгууллагын нөхцөл байдлыг харгалзаж Я.Ч- даргатай хамтарч ажилласан. Даргын зүгээс ч намайг он гартал үндсэн ажлаа хийж бай. Үүний дараагаар шүүхийн байгууллагаар явж цалин, хөлсөө нэхэмжилж болох байх гэж хэлсэн.  2024 он гарч миний зүгээс холбогдох материалуудаа бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.Н- нь 2019 оноос хойш 2024 оныг хүртэлх хугацаанд ...... аймгийн ................. хороо төрийн бус байгууллагын нягтлан бодогч, зохион байгуулагчаар ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан  баримтаар тогтоогддог. 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын сүүл хүртэл тухайн байгууллагын санхүүжилт ...... аймгийн ................. хорооны дарга Б гэдэг хүнтэй шинээр сонгогдсон ...... аймгийг Засаг дарга хамтарч ажиллахгүй, гэрээ байгуулахгүй гэх шалтгаанаар санхүүжилт олгогдоогүй. Үүнтэй хариуцагч байгууллагыг маргахгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн санхүүжилттэй холбоотой хамтарч ажиллахгүй гэдэг шалтгаанаар гэрээ байгуулахгүй, тухайн байгууллагын ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар байгууллагын удирдлага н.Б нь Хүний эрхийн комисс, ...... аймгийн Засаг дарга, яам руу явуулж байсан албан бичиг, хүсэлтүүд хэрэгт авагдсан байдаг. Эдгээр баримтуудаас ................. хороо 3 жил орчмын хугацаанд санхүүжилтээ авч чадаагүй. Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу ................. хороо нь орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага. Үндсэн гол санхүүжилтээ авч чадаагүй нөхцөл байдал үүссэний улмаас ................. хороо нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байсан 5 ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүй, дутуу олгох зэрэг асуудлууд буюу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн байгууллагын санхүүжилт тасарсан ч гэсэн ажилтан, албан хаагчид хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээд явж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн хууль тогтоомжийн 42 дугаар зүйлийн 42.1.3,  43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу цалин хөлс буюу хийсэн ажилдаа тохирсон цалин хөлсийг авах эрхтэй. Ажил олгогч цалин хөлсийг тогтоосон хугацаандаа олгоод үүрэгтэй байсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс уг үүргээ биелүүлээгүй буюу орон нутгаас Ахмад настны тухай хуульд заасан санхүүжилтээ авч чадахгүй байна гэх шалтгаанаар санхүүжилт олгогдсоны дараа буюу асуудал шийдэгдсэний дараа цалин өгье гэдэг байдлаар хүлээлгэж байсан гэдэг нь баримтуудаар тогтоогдсон. 2023 оны 10 дугаар сарын сүүлээр ...... аймгийн Засаг даргаас Я.Ч-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайн гэрээг үндэслээд 10 дугаар сарын сүүлээр байгууллагын санхүүжилт олгогдсон. 2023 оны 11 дүгээр сарын сүүлээс тухайн байгууллага ажилчдынхаа цалин хөлсийг өгч эхэлсэн процесс явагдсан. Тухайн үед удирдлагуудад санхүүжилт олгосны дараагаар цалин хөлсийг олгоё гэж хандаж байсан гэдгийг нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хэлдэг. Иймд тухайн асуудлын хөөн хэлэлцэх хугацааг санхүүжилт орсон үеэс буюу 2023 оны 11 дүгээр сараас тооцох ёстой.  Уг хугацааны дотор нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан 3 сарын хугацаанд буюу 2024  оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч талаас илүү мөнгө авсан. Тухайн авсан мөнгөө дахин нэхэж байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг Дотоод аудит хяналт шалгалтын газарт хүсэлт гаргаад шалгуулсан байдаг. ................. хорооны санхүүжилтийн асуудалд Дотоод аудит хяналт шалгалтын газраас хяналт шалгалт хийгээд нэхэмжлэгч нь уг хугацаанд нийт цалин 1.453.000 төгрөгийг авсан байна гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 1,453,000 төгрөгөөс өөр төгрөгийн цалин аваагүй гэдэг нь  тогтоогдсон. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээг харахад 2021 оны 3 дугаар сард ажиллаж байхдаа Ш.Н- нь цалин хөлс 475,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцоод тушаал гаргаад, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2023 оны 3 дугаар сард Ш.Н-д зохион байгуулагчийн ажлыг давхар хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргахдаа ажил олгогчийн зүгээс цалингийн хэмжээг 550,000 төгрөгөөр тооцож тушаал гаргаж, 2023  оны 3 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан.  Дээрх хугацааны цалин хөлсөө 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх 2 жилийн хугацааны цалинг 475,000 төгрөгөөр тооцож 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин хөлсийг 550,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжилсэн 13,637,000 төгрөг нь Дотоод аудит хяналт шалгалт газрын актаар тогтоогдсон цалин хөлс 1,453,000 төгрөг хасагдаж тооцогдсон үнийн дүн байгаа. Иймд цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байнагэв.

Хариуцагч ...... аймгийн ................. хорооны дарга Я.Ч- шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...... аймгийн Улаангом сумын ....дүгээр багийн ..... тоотод оршин суугч ......... регистртэй иргэн Ш- овогтой Н-ын Цалин 13.637.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцлаа. Аймгийн ................. хорооны дарга миний бие нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн ................. хорооны Бага хурлаас аймгийн ................. хорооны тэргүүлэгчээр, даргаар сонгогдон ажиллаж байна.

Нэг...... аймгийн ................. хорооны тухайд, - Монгол Улсын Ахмад настны тухай хууль, Монголын ................. холбооны дүрэм, аймгийн ................. хорооны дүрмийг даган мөрдөж, үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг олон нийтийн байгууллага буюу нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Аймгийн ................. хорооны санхүүжилтийг Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар нэгж нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан боловч аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажил хариуцсан холбогдох албан тушаалтны тайлбарласнаар, - аймгийн ................. хороо нь төрийн болоод төсвийн үндсэн байгууллага биш гэдгийг тодорхой хэлж танилцуулсан. Иймд аймгийн тухайн төсвийн жилд сум, байгууллагын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хуваарьт Ахмад настны хөгжил хамгаалал гэсэн ерөнхий зүйл ангийн зардалд тусгагдаж хуваарилагдсан байдаг. Энэ нь үндсэн төсвийн байгууллага биш гэдгийг тодорхойлж байгаа юм гэж тайлбарласан. Үндсэн төсвийн байгууллага бол Аймгийн ................. хороо гэсэн нэршлээр нэр зааж ирдэг юм байна. Энэ байдлаас авч үзвэл, аймгийн ................. хороо нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай /2021.07.02/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэсэн заалттай уялдаж үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Дээрх заалттай уялдуулж хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаар бол манай байгууллагын ажилтан, ажилчид нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ямар ч үндэслэл байхгүй юм. Дахиад бас хугацаагүй гэрээ байгуулж болохгүй байх шалтгаан бий. Энд аймгийн Засаг дарга нь аймгийн ................. хорооны үйл ажиллагааны тухайн жилийн төлөвлөгөөг баталж, төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ байгуулж байж, Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтаар үйл ажиллагааг нь төсөл, арга хэмжээний зардлаар санхүүжүүлнэ гэсэн заалтыг дагаж мөрдөн хэрэгжүүлдэг. Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжилт авсны үндсэн дээр аймгийн ................. хорооны даргын үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэж, дараа нь ажилтан, ажилчид нартайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах эрх үүснэ. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бол санхүүжилт олгогдохгүй, үүний улмаас ажилтан ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлгүй болж, гэрээт ажлын хөлс олгох эрх үүсэхгүй болно. 2021 оны 3 дугаар сард аймгийн Засаг дарга, аймгийн ................. хорооны урьд жилүүдийн ажлын тайлан, шинэ оны ажлын үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээг шаардсан. Энэ бүгдийг хангаж ажиллаагүй тул танай урьд ажиллаж байсан даргатай хамтран ажиллах боломжгүй болж гэрээ байгуулаагүй, санхүүжилт олгоогүй. Танай байгууллагын дулаан халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны төлбөр тооцоог аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс дээрх зардлын сангаас төлж барагдуулж байсан гэж тайлбарлаж танилцуулсан.

Нэгэнт аймгийн Засаг дарга нь аймгийн ................. хорооны даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, санхүүжилт олгогдохгүй болсон тул аймгийн ................. хорооны дарга Ё.Б нь ажилтан, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй гэдгийг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н-, сувилагч-үйлчлэгч Д.О-, сахиул-жолооч Б.А нар нь зохион байгуулагч М.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж тайлбараа өөрсдөө өөрсдийн гараар бичиж өгсөн байгаа. Зохион байгуулагч М.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж тухайн үед нөхцөл байдал ямар байсан, хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан эсэх талаар та нар надад үнэн зөв мэдээлэл, тайлбар бичиж өгөхийг хүссэн. Тэд тайлбараа бичиж өгсөн. Тэдний бичиж өгсөн тайлбараар бол, аймгийн ................. хорооны дарга нь албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй, өөрсдөө ч энэ тухайгаа бичиж өгсөн тул аймгийн ................. хороо нь дээрх нэхэмжлэлийн хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Ш.Н- нь 2023.3 дугаар сараас хойш тус ................. хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Нягтлан бодогчийн ажлын байранд тушаал гарч ажиллаагүй, давхар түр хавсарч ажиллаж байгаа. Нягтлан бодогчийн ажил нь тийм их ачаалал байхгүй тул хавсарч байгаа. Өнөөдөр ч гэсэн аймгийн Засаг дарга аймгийн ................. хороотой хамтран ажиллах гэрээ байгуулах нь тодорхойгүй, 2024 оны санхүүжилт ирээгүй, мэдэгдээгүй тул ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй, гэрээ байгуулаагүй, санхүүжилт орсон үед хөдөлмөрийн гэрээ хийж ажилладаг. Миний бие нь 2023.10 дугаар сараас эхлэн аймгийн ................. хорооны тухайн жилийн сүүлийн 3 сарын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, аймгийн ................. хорооны тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн, дээрх хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулан танилцуулж, баталгаажуулан хамтран ажиллаж эхэлсэн. Иргэн Ш.Н-тай байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай /2021.07.02/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заасан байгаа. Уг хуулийн 50.1.6-д санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх"-ээс бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байна. Аймгийн ................. хорооны үйл ажиллагаа нь төсөл, арга хэмжээний хүрээнд санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг тул хөдөлмөрийн гэрээг Хугацаагүй байгуулах үндэслэлгүй болохыг хуульд тодорхой заасан байна. Тухайлбал, аймгийн Засаг дарга нь аймгийн ................. хорооны даргатай хамтран ажиллах гэрээ байгуулахгүй байгаа бол ................. хорооны дарга ажилтан, ажилчдын хооронд байгуулж байсан хөдөлмөрийн гэрээ автоматаар цуцлагдах учиртай. Яагаад гэвэл, аймгийн Засаг дарга нь зохих хэмжээний төсөл, арга хэмжээний хамтран ажиллах гэрээ байгуулж байж санхүүжилт хийгдээд, аймгийн ................. хороо санхүүжилтээ авч гүйцэтгэлийг нь хангаад, шаардагдах зардал, гэрээт ажлын хөлс гээд тус бүрт нь тооцоогоо хийж зарцуулалтаа тайлагнах ёстой. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь энэ хуулийн 15.2 дахь заалтыг баримталж хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа гэдгээ танилцуулсан. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай /2021.07.02/ хуулийг уншиж судалсны үндсэн дээр хугацаагүй гэх хөдөлмөрийн гэрээ нь хуулийн үндэслэлгүй хүчингүй, зөрчилтэй гэрээ гэж үзэж эсэргүүцэж байна. Дээрх хөдөлмөрийн гэрээ гэх бичгийг үйлдэж байсан аймгийн ................. хорооны зохион байгуулагч М.Б гэгч эмэгтэй нь хууль эрх зүйн мэдлэг сул, тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй, байгууллагын чиг үүргээ ойлгоогүй, ерөнхийдөө хуулийн, төрийн захиргааны эрх зүйн мэдлэг боловсрол хомс учраас хугацаагүй гэж хийсэн, аль эсвэл арга заль агуулсан байх магадлалтай гэж байна. Өөрийнхөө хөдөлмөрийн гэрээг хийхдээ 12 сар, хугацаагүй гэж давхардуулж бичсэн байдаг. Энэ нь хууль эрх зүйн зохих мэдлэг боловсрол хомс байгааг илтгэж байна. Нэг бол маш их зальтай хүн гэж харагдаж байна. Тухайн үед ажиллаж байсан аймгийн ................. хорооны дарга нь ажилтнуудынхаа хөдөлмөрийн гэрээ гэх бичиг баримтыг нарийвчлан уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурдаг байсныг ажилтнууд ярьж байсныг дахин тодотгож хэлэхийг хүсэж байна. Энэ тухай нягтлан бодогчоор ажиллаж байсан иргэн Ш.Н-, сувилагч-үйлчлэгч Д.О-, сахиул-жолооч Б.А нараас тайлбар авч байсан. Аймгийн ................. хорооны үйл ажиллагаа нь төсөл, арга хэмжээний хүрээнд санхүүждэг хязгаарлалттай, тогтмол байнгын тогтоосон санхүүгийн эрх мэдэлгүй байж хариуцагчаар татаж байгааг үндэслэлгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байна. Хамгийн гол нь аймгийн ................. хороо нь тогтмол санхүүжилт авдаг төрийн байгууллага биш, банк санхүүгийн эх үүсвэртэй ажилладаг төсвийн байгууллага биш, төрийн өмчит компани нь ч биш гэдгийг хатуу ойлгохыг учирлаж байна. Иймд тухайн үед ажиллаж байсан болоод одоогийн ажиллаж байгаа аймгийн ................. хороо, түүний дарга удирдлагууд энэ хариуцлагыг хүлээх ёсгүй гэж үзэж тайлбараа гаргаж байна. Шаардлагатай гэж үзвэл аймгийн ................. хороо өмгөөлөгч авч шүүх хуралд оролцоно гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Төгсгөлд нь нэгтгэж багцалж танилцуулахад,

1. Хугацаагүй гэх хөдөлмөрийн гэрээний талаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь заалтыг баримталж тайлбар хийж, танилцуулж байгааг хүлээн авна уу.

2. Аймгийн Засаг дарга Аймгийн ................. хороотой хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, санхүүжилт олгогдоогүй энэ тохиолдолд аймгийн ................. хорооны дарга нь ажилтан, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй болохыг ажилтнуудын өөрсдийн гарын үсэг бүхий тайлбараар танилцуулж байна. Хүлээн авч шүүн тунгааж шийдвэрлэж өгнө үү.

3. Аймгийн ................. хороо нь төрийн болоод төсвийн байгууллага биш гэдгийг санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх хуваарьт зааснаар тогтоож өгсөн гэж үзэж байна. Үүнийг бас анхаарч өгнө үү.

4. Энэ бүхний эцэст аймгийн ................. хороо нь дээрх нэхэмжлэлийн хариуцагч биш гэдгийг тогтоож өгөхийг хүсэж байна.

Жич: Аймгийн Засаг дарга нь хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, санхүүжилт огт өгөхгүй байгаа энэ үед аймгийн ................. хорооны даргын үүрэг гүйцэтгэгч В.Т, Ш.Н- хоёр мэдсээр байж ингэж стандарт бус хөдөлмөрийн гэрээ гэгчийг байгуулсан гэдгийг хүлээж авах боломжгүй асуудал. Аймгийн Засаг дарга үйл ажиллагааны төлөвлөгөө батлаагүй, санхүүжилт олгохгүй байгаа энэ тохиолдолд ингэж стандарт бус хөдөлмөрийн гэрээ гэгчийг байгуулсан нь иргэн Ш.Н-ын арга заль гэж ойлгохоос өөр юу хэлхэв. Магадгүй иргэн М.Б-ын адилаар хуурамч, хүчингүй бичиг баримт бүрдүүлж цалин гэх нэрээр шүүхээр шийдвэр гаргуулж авах гэсэн оролдлого гэж үзэж, ойлгож байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг мэдсээр байж ийм стандарт бус хөдөлмөрийн гэрээ гэгчийг байгуулсан В.Т гэгч хувь хүн өөрөө хариуцлага хүлээж, хувиасаа асуудлыг шийдвэрлэх байх гэж ойлгож байна.

...... аймгийн ................. хороонд санхүүжилт олгогдоогүй асуудал нь Б дарга болон Ч.Ч дарга нарын хооронд 2021 оны 3 дугаар сард болсон асуудал байсан, би холбогдох материалуудаа харсан. Уг маргаанаас хойш 2 жил 6 сарын дараа буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр миний бие шинээр ажилд томилогдож уг асуудлаар 2024 оны 01 дүгээр сарын эхээр Ш.Н- надад тухайн үеийнхээ цалинг нэхэмжилмээр байгаа талаараа хэлсэн. Миний зүгээс би чиний эрхэнд халдахгүй, чиний асуудал, гагцхүү хуулийн хүрээнд байгууллагаа хамгаалах боломж юу байна тэр талаар боломжоо гаргана гэж хэлснээс биш цалин мөнгийг нь өгнө гэж хэлээгүй. Холбогдох хууль дүрмийн дагуу харилцан ойлголцъё. Миний зүгээс холбогдох материал хайгаад олоогүй. Жишээлбэл ажлын тайлан, цагийн бүртгэл, тушаал шийдвэр, санхүүжилтийн баримтууд байхгүй байсан. Ч.Ч даргын зүгээс танай байгууллага он дамжсан татварын өртэй, Б дарга хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөгүй зэрэг асуудлаас болж ................. хороонд санхүүжилт өгөөгүй гэсэн” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Л шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2024 оны 3 дугаар сард ...... аймгийн Засаг дарга Ахмад настын хөгжлийн сангаас олгодог санхүүжилтээ ...... аймгийн ................. хороонд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/545 дугаартай албан бичгээр өгөхөө зогсоосон гэдгээ мэдэгдсэн. Нэхэмжлэгч тайлбартаа гаргасан. Санхүүжилт зогссоноор ................. хороо байраа хэсэгчилж түрээсэлж тухайн мөнгөөрөө цалинжиж байсан талаар дурдсан. 2023 оны 10 дугаар сараас өгсөн санхүүжилт ................. хорооны үйл ажиллагааны зардалд төсөвлөгдсөн мөнгө. Цалингаа авч чадаагүй гэж маргаж байгаа тохиолдолд холбогдох засаг даргад холбогдуулж тухайн санхүүжилтийг зогсоосон захирамжид захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Ш.Н- тайлбарлахдаа 2 байгууллагатай гэрээ хийсэн. Тухайн гэрээний дагуу орсон орлого нь өдрийн үйлчилгээнд зориулагддаг байсан. Энэ нь цалин биш гэж тайлбарласан. Гэтэл 2021 онд 1,453,000 төгрөг, 2022 онд цалин 486,000 төгрөг цалин гэж хийгдсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тухайн цалин мөнгөө цаг хугацаанд нь авч чадахгүй, эрх нь зөрчигдсөн бол 90 хоногийн дотор гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх боломжтой байсан. Ш.Н- хөөн хэлэлцэх хугацааны талаар мэдэж байсан гэж үзэж байна. 2021 оны санхүүжилт зогссоноос болж авч чадаагүй цалингаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа 2022, 2023 оны төсвийн санхүүжилт олгогдсон тул тухайн үеийн цалингаа одоо авна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрх зөрчигдсөн этгээд хэзээ эрхээ сэргээлгэх ёстой талаар хууль тогтоомжид заасан байхыг шүүх анхаарах ёстой байх. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ...... аймгийн ................. хорооны даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай тушаал, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тушаал, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ...... аймгийн ................. хорооны 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02 дугаар сарын цалингийн хүснэгт, 2021-2022 онд Ш.Н-д 2021-2023 онд олгогдоогүй цалингийн тооцоолол, ...... аймгийн ................. хорооны ня-бо Ш.Н-д олгогдоогүй цалингийн тооцоо, 2021 оны 3-7 дугаар сарын цалингийн хүснэгт, 2021 оны 8-12 дугаар сарын цалингийн хүснэгт, 2023 оны 01-02 дугаар сарын гэрээт ажлын хөлс, 2023 оны 3-9 дүгээр сарын гэрээт ажлын хөлс, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Я.Ч-ын иргэний үнэмлэхийн хуулбар, ................. хорооны санхүүжилтийн талаарх тодорхойлолт, Д.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ...... аймгийн Засаг даргын албан бичиг, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны албан бичиг, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссийн албан бичгийн хуулбар, Монголын ................. холбооны албан бичиг, ...... аймгийн ................. хорооны албан бичиг, ...... аймгийн Засаг даргын захирамж, хамтран ажиллах гэрээ, ...... аймгийн ................. хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, ...... аймгийн ................. хорооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Я.Ч-ын иргэний үнэмлэхийн хуулбар, ...... аймгийн ................. хорооны Төрийн банк дахь харилцах дансны харилцагчийн хуулга, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгж төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ, ...... аймгийн Санхүүгийн хяналт, Дотоод аудитын газрын албан бичиг, ...... аймгийн хорооны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тэмдэглэл, гэрч В.Тийн гэрчийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Д.Э-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний гэрчийн мэдүүлэг, талуудын шүүхэд гаргасан хүсэлтүүд, хавсралтууд, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас хариу тайлбар, ...... аймгийн ................. хорооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.А, Д.О- нарын нотариатаар гэрчлүүлсэн тайлбар, ...... аймгийн Засаг даргаас аймгийн ................. хорооны дарга Ё.Бд хүргүүлсэн албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ...... аймгийн Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн 01/2551 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/367 дугаартай албан бичиг, Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/1234 дугаартай албан бичиг, Монголын ................. хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаартай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 117 дугаартай албан бичиг, ...... аймгийн ................. хорооны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаартай албан бичиг, ...... аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/11 дугаартай захирамж, хавсралтын хамт, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ...... аймгийн Засаг дарга болон ................. хорооны хооронд төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ, ...... аймгийн ................. хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ...... аймгийн ................. хорооны Төрийн банк дахь ..................... дугаартай харилцах дансны хуулгын хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ, 2022 оны Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ, ...... аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаартай албан бичгийн хуулбар, хяналт шалгалтын тэмдэглэлийн хуулбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээu нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр В.Т, Д.Э-, Д.О- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авав.  авс, Монголын Ахмадын холбооны үүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  ....бичгийн хуулбар, Монголын Ахмадын холбооны

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Ш.Н- нь шүүхэд хандаж хариуцагч ...... аймгийн ................. хорооноос 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба нэхэмжлэгч Ш.Н-, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаарлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. Нэхэмжлэгч Ш.Н- нь ...... аймгийн ................. даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тус ................. хороонд нягтлан бодогчийн ажлыг эрхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд тогооч, зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. 2021 онд ...... аймгийн Засаг дарга Ч.Ч ...... аймгийн ................. хороотой хамтран ажиллах гэрээ байгуулхаас татгалзсан бөгөөд үүний улмаас ...... аймгийн ................. хороо санхүүжилтгүй болж, ажилтнуудын цалин тавьж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээний дагуу орж ирсэн санхүүжилтээс эхний ээлжид сувилагч, сахиул зэрэг ажилтнуудын цалинг олгож, дарга болон нягтлангийн хувьд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, санхүүжилт олгогдох хүртэл өөрсдийн цалин хөлсийг хойшлуулж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

2.2. Нэхэмжлэгч нь ................. хорооны удирдлагуудтай хамтарч ажиллах хугацаандаа өөрийн цалингийн талаар ярилцаж, ойлголцож ирсэн бөгөөд үе, үеийн удирдлагууд цалин хөлсийг аймгийн Засаг даргаас санхүүжилт олгосон үед олгохоор тохиролцож байсан. 2023 оны сүүлээр Я.Ч- аймгийн ................. хорооны дарга болж, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах болсон. Энэ үед нэхэмжлэгчийн зүгээс өөрийн аваагүй цалин хөлсний талаар ................. хорооны дарга Я.Ч-тай ярилцсан. ................. хорооны дарга Я.Ч- шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандсан гэв.

3. Хариуцагч ...... аймгийн ................. хорооны дарга Я.Ч- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

3.1. 2021 онд аймгийн ................. хорооны даргаар ажиллаж байсан Ё.Б үйл ажиллагаагаа тайлагнаагүй, алдаа зөрчил гаргасан учраас аймгийн Засаг дараг Ч.Ч ...... аймгийн ................. хороотой хамтарч ажиллаагүй. Үүний улмаас тус байгууллага санхүүжилт аваагүй байсан. Гэхдээ тухайн үедээ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулж өдрийн үйлчилгээний санхүүжилт авдаг, мөн Ч уул СӨХ-ийг өөрийн байранд байрлуулж, түрээсийн орлого авдаг байсныг мэдсэн. Тухайн үед Ш.Н- нь өдрийн үйлчилгээний хөлс нэрээр байгууллагын данснаас мөнгө гаргаж авч байсан нь санхүүгийн баримтаар нотлогддог. 2021 онд 1,453,000 төгрөг, 2022 онд цалин 486,000 төгрөг цалин гэж хийгдсэн байдаг. Дээрх мөнгийг цалин хөлс болгож авч байсан гэж үзэж байна.

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тухайн цалин мөнгөө цаг хугацаанд нь авч чадахгүй, эрх нь зөрчигдсөн бол 90 хоногийн дотор гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх боломжтой байсан. Ш.Н- хөөн хэлэлцэх хугацааны талаар мэдэж байсан гэж үзэж байна. 2021 оны санхүүжилт зогссоноос болж авч чадаагүй цалингаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа 2022, 2023 оны төсвийн санхүүжилт олгогдсон тул тухайн үеийн цалингаа одоо авна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.3. ...... аймгийн Засаг даргаас аймгийн ................. хороонд олгож байгаа санхүүжилт нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв бөгөөд ................. хорооны ажилтнуудын олгогдоогүй цалинг олгох зорилгоор олгосон төсөв биш гэв.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Ш.Н- нь ...... аймгийн ................. хорооны даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тушаалаар ................. хорооны нягтлан бодогчийн ажилд томилогдсон байх бөгөөд тус ................. хорооны даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай тушаалаар ................. хорооны нягтлан бодогч-тогоочийн ажлын байранд хавсран ажиллаж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 03 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

Харин 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...... аймгийн ................. хорооны даргын 02 дугаартай тушаалаар ...... аймгийн ................. хорооны нягтлан бодогч-зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд ................. хорооны даргатай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Ш.Н-ыг 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ...... аймгийн ................. хороонд ажиллаж байсныг нотлох цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэлийн тайлан, түүнийг үнэлж дүгнэсэн баримт байхгүй гэж маргасан боловч ...... аймгийн ................. хорооны ня-бо, тогооч Ш.Н-д олгогдоогүй цалингийн тооцоо, 2021 оны 3-7 дугаар сарын цалингийн хүснэгт, 2021 оны 8-12 дугаар сарын цалингийн хүснэгт гэх баримтуудыг нэхэмжлэгч Ш.Н- үйлдэж, ...... аймгийн ................. хорооны даргын үүрэг гүйцэтгэгч В.Т гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ...... аймгийн ................. хороонд ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэх үндэслэлгүй ба дээрх хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч Ш.Н-ыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ...... аймгийн ................. хороонд нягтлан бодогч-тогооч, зохион байгуулагч зэрэг ажлын байрыг хавсран гүйцэтгэж байсан гэж дүгнэлээ.  

4.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн цалин хөлс авах үндсэн эрхтэй бөгөөд хариуцагч ...... аймгийн ................. хороо нь гишүүддээ үйлчлэх зорилготой төрийн бус байгууллага буюу хуулийн этгээд болохын хувьд нэхэмжлэгч Ш.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу түүнд гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг тогтсон хугацаанд олгох үүрэг хүлээнэ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажилласан хугацааны цалин хөлс шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “..2021 оны 3 дугаар сараас санхүүжилт олгогпоогүй. Уг хугацаанд ...... аймгийн Ахмадыг хороо үйл ажиллагааг зогсоохгүйн тулд үндсэн ажлаа хийж, даргын зүгээс ч хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа үргэлжлүүл, учир нь олдоно гэх чиглэл өгсөн.  Бид итгэж, ажил үүргээ үргэлжлүүлж 2 жил өнгөрсөн. 2023 оны 10 дугаар сараас шинэ дарга томилогдож, ...... аймгийн Засаг даргатай холбогдох гэрээг хийж санхүүжилт орж эхэлсэн. Тухайн үед би цалингаа нэхэх гэсэн ч шинэ дарга орж ирсэн, байгууллагын нөхцөл байдлыг харгалзаж Я.Ч- даргатай хамтарч ажилласан. Даргын зүгээс ч намайг он гартал үндсэн ажлаа хийж бай. Үүний дараагаар шүүхийн байгууллагаар явж цалин хөлсөө нэхэмжилж болох байх..” гэх тайлбар гаргасан ба хариуцагч талаас нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй.

Түүнчлэн, ...... аймгийн ................. хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан В.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би ................. хорооны өмнөх даргыг нас барсны дараа аймгийн ................. хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ................. хорооны тэргүүлэгчээр ажиллаж байсан юм. Аймгийн ................. хороо Аймгийн Засаг дарга Ч.Чтэй гэрээ байгуулаагүй учраас аймгийн Засаг даргаас олгодог санхүүжилт буюу урамшуулал олгогдоогүй. Урамшуулал олгогдоогүй учраас ажилтны цалинг олгож чадаагүй...” гэж мэдүүлсэн.

...... аймгийн ................. хороо 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл  хугацаанд ...... аймгийн Засаг даргатай төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулаагүй, үүний улмаас санхүүжилт олгогдоогүй болох нь ...... аймгийн ................. хорооны 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаартай албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай албан бичиг, ...... аймгийн Засаг даргаас аймгийн ................. хорооны дарга Ё.Бд хүргүүлсэн албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ...... аймгийн Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн 01/2551 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/367 дугаартай албан бичиг, Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/1234 дугаартай албан бичиг, Монголын ................. хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Ийнхүү гэрч В.Тийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар ...... аймгийн ................. хорооны даргаар 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан болон нэхэмжлэгч Ш.Н- нар нь нэхэмжлэгчид 2021 оны 3 дугаар сараас хойш гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэсний дагуу олговол зохих цалин хөлсийг тус ................. хороо аймгийн Засаг даргатай ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтыг авсны дараа олгохоор тохиролцож, цалин хөлс олгох хугацааг хойшлуулсан буюу үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч ...... аймгийн ................. хороо нь нэхэмжлэгч Ш.Н-ын 2021 оны 3 дугаар сарын цалин хөлсийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор олгосон байх ёстой ба ийнхүү 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор тухайн сарын цалин хөлсийг олгоогүй үеэс буюу 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг нэхэмжлэгч Ш.Н-ыг цалин хөлс авах эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх боловч хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно”, 78.1.1 дэх заалтад “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд” гэж тус тус заасан тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ш.Н-д цалин хөлс олгохыг хойшлуулсан хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сараас хойш ...... аймгийн ................. хороо нь ...... аймгийн Засаг даргатай ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтыг авах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ...... аймгийн ................. хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан В.Т ажлаас чөлөөлөгдөж, Я.Ч- ...... аймгийн ................. хорооны даргаар сонгогдсон байх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...... аймгийн ................. хороо нь аймгийн Засаг даргатай төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх хамтран ажиллах гэрээг байгуулж, тус ................. хорооны 2024 оны 4 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, 19,927,000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна .

Нэхэмжлэгч талаас ...... аймгийн ................. хороо нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...... аймгийн Засаг даргатай ахмад настны хөгжил, хамгааллын чиглэлээр төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, 2023 оны 11 дүгээр сарын сүүлээс гэрээний дагуу санхүүжилт авч, ажилчдын цалин хөлс олгож эхэлсэн гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагч талаас дээрх тайлбарыг үгүйсгээгүй.

Ийнхүү ...... аймгийн ................. хороо нь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжилт авсан үеэс буюу 2023 оны 11 дүгээр сарын сүүлээс буюу хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоосон нөхцөл байдал арилсан гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заажээ.

Энэ тохиололд, нэхэмжлэгч Ш.Н-ын ажилласан хугацааны цалин хөлсийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 11 дүгээр сарын сүүлээс буюу ...... аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу санхүүжилт орсон үеэс үргэлжлүүлэн тоологдож эхлэх ба Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана” гэж заасны дагуу үлдсэн хөөн хэлэлцэх хугацааг 3 сараар сунгагдсанд тооцно.

Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

4.3. Хариуцагч талаас нэхэмжлэгч Ш.Н-ыг ...... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээний дагуу ...... аймгийн ................. хорооны дансанд орсон олон нийтийн халамжийн үйлчилгээний зардлаас нэхэмжлэгч Ш.Н- өдрийн үйлчилгээний зардал нэрээр мөнгө гаргаж авч байсан гэж маргаж байгаа боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ...... аймгийн ................. хороо нь ...... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай 2021, 2022, 2023 онд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, тус гэрээний санхүүжилтээр ахмад настнуудад өдрийн үйлчилгээ үзүүлж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд тус өдрийн үйлчилгээний зардлыг нэхэмжлэгчид цалин хөлс хэлбэрээр олгосон бус, өдрийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн үдийн цай, хоол бэлтгэхэд шаардлагатай зардал хэлбэрээр олгогдсон байх тул нэхэмжлэгчийг цалин хөлс авсан гэж буруутгах үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэгч Ш.Н- нь 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарын хооронд өөрийн авбал зохих нийт цалин хөлсийг 13,637,000 төгрөг гэж тодорхойлсон ба нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байна. 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 475,000 төгрөг байсан бол 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу нэг сарын цалин хөлс 550,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал 4,750,000 төгрөг, 2022 онд 5,700,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацаанд 4,800,000 төгрөг, нийт 15,250,000 төгрөг авах байжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс 2021-2022 оны хооронд авсан цалин хөлсийг хасч 13,637,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...... аймгийн ................. хорооноос улсын тэмдэгтийн хураамж 226,135 (хоёр зуун хорин зургаан мянга нэг зуун гучин тав) төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн ................. тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.3  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ...... аймгийн ................. хорооноос цалин 13,637,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Н-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ...... аймгийн ................. хорооноос улсын тэмдэгтийн хураамж 226,135 (хоёр зуун хорин зургаан мянга нэг зуун гучин тав) төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ...... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА