Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2025/00078

 

 

           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ……….. дүүрэг, …… дугаар хороо, ………. гудамж, өөрийн байранд байрлах, хувийн хэргийн ………….., регистрийн …… дугаартай, .....банк ХК-ийн

Хариуцагч: Увс аймаг, ................... сум, .... дугаар баг, ... дугаар гудамж,... тоотод оршин суух, Б овогт Г-ын Г-,

Хариуцагч: Увс аймаг, ................... сум, … дугаар баг, … дүгээр гудамж, …тоотод оршин суух, Б овогт Б-ийн А- нарт холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 77,090,034.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-,

Хариуцагч Г.Г-, Б.А-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “..... банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, хариуцагч Г.Г-, Б.А- нартай харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 77,090,034 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2025 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөг, 3 дугаар сард 2,000,000 төгрөг, 4 дүгээр сард 2,000,000 төгрөгөөр төлж үлдэх хэсгийг 2025 оны 5,6,7 дугаар сард хуваан төлөхөөр тохиролцлоо” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч .....банк ХК нь хариуцагч Г.Г-, Б.А- нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 77,090,034.30 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

3. Шүүх хуралдаан дээр зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох 77,090,034 төгрөгийг хариуцагч нар нь 6 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөг, 3 дугаар сард 2,000,000 төгрөг, 4 дүгээр сард 2,000,000 төгрөгөөр төлж үлдэх хэсгийг 2025 оны 5,6,7 дугаар сард хуваан төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Зохигчид шүүх хуралдааны үед эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 543,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ..... банк ХК-ийн, хариуцагч Г.Г-, Б.А- нарт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 77,090,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 77,090,034 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөг, 3 дугаар сард 2,000,000 төгрөг, 4 дүгээр сард 2,000,000 төгрөгөөр төлж үлдэх хэсгийг 2025 оны 5,6,7 дугаар сард хуваан төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 543,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Хариуцагч нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Я.УРНАА