Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00088

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Б-ийн Б, С овогт Б-ийн Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн насанд хүрээгүй хүүхэд болох ... оны ... дугаар сарын ....ний өдөр төрсөн Б-ийн Н-ийг эх Б.Д-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 настай, суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх үндэсний ёс, цаашлаад дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд гэрлэлтээ цуцалсан нь эцэг, эхийн хувьд хүүхдийн өмнө хүлээх эрх, үүргээё чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурлсугай.

5. Хүүхдийг өөрийн асрамжид авсан эх Б.Д-д хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж, эцэг Б.Б-ийг хүүхдийн өмнө хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэх, уулзахад аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүү Б.Н-д нэмэлт тэтгэлэг гаргуулах, эмчилгээнд шаардлагатай зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эртэй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэг 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэг, 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, T....... маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 17,600,000 төгрөгөөс нэхэмжлэгч Б.Д-д ногдох 7,040,000 төгрөг, хүү Б.Н-д ногдох 7,040,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  .............. хаягт байрлах 103 метр квадрат орон сууц, ........ улсын дугаартай ........200 маркийн тээврийн тээврийн хэрэгслээс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Б-д даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, зохигчид шинжээчийн хөлс нэхэмжлээгүйг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шат шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Я.УРНАА