| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00090/И |
| Дугаар | 318/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00091
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Увс аймаг, ................... сум, ….. багт оршин суух, …. онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар …………, З овогт Ж-ийн С-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.С-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.С- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ……. оны 06 дугаар сарын 07-нд төрсөн, одоо …. настай. Би 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн ................... сумын ...... нэгдлийн илгээлтийн эзэн малчнаар ажиллаж эхэлсэн ба 1987 оны 09 сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд ...... нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1993 онд нэгдэл татан буугдахад ажлаасаа чөлөөлөгдсөн. Малчнаар тасралтгүй ажилласан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил дутаж байгаа тул би шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн ................... сумын ...... нэгдэлд малчнаар 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний хүртэл, 1990 оны 1 сараас 1992 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаартай зөвлөмжийн хуудас, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08/194 дугаартай лавлагаа, Ж.С-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 81 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 449 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Ж.С-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс аймгийн ................... сумын ...... нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар, гэрч Р.П-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Л-ын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 252 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс Ж.С-ын хүсэлтээр Р.П-, Ц.Л- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.С-ын гэрлэснийг бүртгэх анкет, ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.С-ын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Ж.С- нь шүүхэд хандаж Увс аймгийн ................... сумын ......н нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оноос 1992 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ж.С-ын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Ж.С- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Ж.С- нь .... онд төрсөн. 1986 онд 8 дугаар анги төгсөөд 1986 оны 7 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал ................... сумын ...... нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хааж ирээд 1990 оноос үргэлжлүүлэн нэгдэл хувьчлагдах хүртэл ................... сумын ...... нэгдэлд мал малласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1986-1987 оны хооронд, 1990-1992 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын хэлтсээс хуулбарлан ирүүлсэн Увс аймгийн ................... сумын ...... нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай, Ажилд томилох тухай тушаалаар Ж.С-ыг тус нэгдлийн Баянгол бригадад хоньчноор ажиллуулахаар томилжээ.
Мөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 449 дугаартай тодорхойлолтоор Ж.С-ын 1986 оны 11 дүгээр сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Дээрх баримтууд нь хүсэлт гаргагч Ж.С- 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс Увс аймгийн ................... сумын ...... нэгдэлд мал маллаж байсан болохыг нотолж байна.
4.2. Гэрч Р.П-, Ц.Л- нар нь хүсэлт гаргагч Ж.С-ын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1986-1987 оны хооронд болон 1990-1992 оны хооронд Увс аймгийн ................... сумын ...... нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Р.П-гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Л-ын ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 252 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Иймд гэрч Р.П-гийн “...Би тухайн үед нэгдэлд тракторчнаар ажиллаж, нэгдлийн айлуудыг нүүлгэдэг байсан. Ж.С- ...... нэгдэлд малчнаар ажиллаж, бог мал голдуу малладаг байсан... ” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Л-ын “...Би ...... нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ж.С- 1986 онд илгээлтийн эзэн болж малчнаар нэгдэлд ирсэн. Ж.С- баг мал голдуу маллаж байсан...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Түүнчлэн, шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ж.С-ын гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн ................... суманд бүртгэсэн байх бөгөөд тус анкетад Ж.С-ыг Баянгол бригадад малчнаар ажилладаг гэж бүртгэжээ.
Иймд гэрч нарын мэдүүлэг болон Ж.С-ын гэрлэснийг бүртгэх анкетад үндэслэн түүнийг цэргийн алба хааж ирээд, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн ................... сумын ...... нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэлээ.
6. Хүсэлт гаргагч Ж.С-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан З овогт Ж-ийн С-ын 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн ................... сумын ...... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА