Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Л.Э-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /ҮД:1049/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Би- овогт Л-ын Э-т холбогдох эрүүгийн 1803000010018 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн ..........курсын оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт .............. дүүргийн 3 дугаар хорооны ......... дугаар байрны ........ тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Би- овогт Л-ын Э- /РД:................./

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Оргил” худалдааны төвийн урд замд Т.Б-ын эзэмшлийн Тоёота марк-2 маркийн 11-30 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөД-д оролцож явахдаа ХөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөД-ий дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөД-ий эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөД-ий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс ... хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.Г-ыг мөргөж амь насыг нь хохироож Авто тээврийн хэрэгслийн хөД-ий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цагт Нисэх орох гээд Яармагийн замд 3 найзын хамт явж байсан. Тухайн үед эсрэг урсгалын гэрлийн гялбаатай их байсан. Зорчих хэсгийн эгнээ байраа солих үйлдэл хийхэд урдаас хойшоо чиглэлтэй явган зорчигч гэнэт зам руу гүйж орж ирсэн. Би явган зорчигчийг хараад тоормос гишгэсэн боловч машинаа зогсоож амжаагүй мөргөсөн. Ослын дараа цагдаа болон түргэн тусламж дуудсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Л.Э- 2018.01.05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 30 минутын үед би 11-30 УБГ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг жолоодоод Яармагийн Оргил худалдааны төвийн урд замд Нисэх чиглэлтэй явж байтал зам өргөсөөд 4 эгнээ болох үед би хамгийн урд талын эгнээнд явж байгаад эгнээ байраа өөрчлөөд баруун гар талын эгнээ рүү шилжих үед эсрэг урсгалын машины гэрэл гялбаад гэнэт машины урдуур нэг хүн замын урд талаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гүйгээд ороод ирсэн. Би тоормосоо гишгээд явган зорчигчийг мөргөөд зогссон. Машинаас буугаад хартал машины зүүн хойд талд явган зорчигч дээшээ хараад хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан. Тухайн үед амьсгаатай байсан. Надтай хамт явж байсан найз нар 102, 103-т дуудлага өгсөн. Би явган зорчигчийг анх 5-6 метрийн зайнаас харсан ба явган зорчигчийг хараад тоормосоо гишгэсэн. Би одоогийн байдлаар 2.500.000 төгрөг өгсөн. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г- 2017.10.27-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай ах гэртээ байж байгаад орой 22 цаг 20 минутын үед замын хойд талын Оргил худалдааны төв ороод “юм аваад ирье” гэж гараад Оргил худалдааны төвийн урд зам дээр машинд мөргүүлж нас барсан. Баримтаар 1.081.576 төгрөгийн, баримтгүй 1.105.300 төгрөгийн зардал гарсан. Жолооч талаас 1.500.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Оршуулгын зардлыг төлчихвөл гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

3. Иргэний хариуцагч Т.Б- 2017.10.25-ны өдөр мэдүүлэхдээ: Би уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Л.Э- гэх залууд 4.300.000 төгрөгөөр зарсан ба нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж машинаа шилжүүлсэн. Энэ автомашин Э-ийн автомашин юм. Миний автомашин биш учраас би хохирол мөнгө хариуцахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 

4. Гэрч Б.З- 2017.10.17-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би найз С-, Э-, Д- нарын хамт Нисэх орох гээд явсан. Э- машинаа жолоодоод, жолоочийн хажууд С-, би хойд суудалд баруун талын хаалган талд, Д- миний хажууд суугаад Яармагийн зам Оргил худалдааны төвийн харалдаа явж байтал Э- хүн гэх шиг болоод хоромхон зуур машины урд пид, пад дуу гарч салхины шил хагараад Э- машинаа зогсоосон. Машинаас буугаад харахад нэг эрэгтэй хүн машинд мөргүүлээд хэвтэж байхаар нь би 103-т дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж ирээд явган зорчигчийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

 

5. Гэрч А.С- 2017.10.17-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би найз Золзаяа, Э-, Д- нарын хамт Э-ийн жолоодож явсан 11-30 УБГ улсын дугаартай Toyota chaizer маркийн автомашинтай Нисэх орох гээд Яармагийн Оргил худалдааны төвийн харалдаа явж байтал замын урд нэг юм сүүмэлзээд машины урдуур ороод ирэх шиг болсон. Хажуунаас Э- “хүүе” гэж хэлээд урд пид пад гэх дуу гараад салхины шил хагараад Э- машинаа зогсоосон.  Машинаас буугаад хартал нэг эрэгтэй хүн машинд мөргүүлээд зам дээр хэвтэж байсан. Бид нар сандраад цагдаа, түргэн тусламж дуудъя гээд би 103, 102-т дуудлага өгсөн. Түргэн тусламж нилээн удаж байж ирээд явган зорчигчийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

 

6. Гэрч Э.Д- 2017.10.17-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би найз Золзаяа, Э-, С- нарын хамт Э-ийн жолоодож явсан 11-30 УБГ улсын дугаартай Toyota chaizer маркийн автомашинтай Нисэх орох гээд Яармагийн Морин тойруулгын харалдаа явж байтал Э- “хүн” гэж орилоод урд пид гэж дуу гарч салхины шил хагараад Э- машинаа зогсоосон. Машинаас буугаад хартал нэг эрэгтэй хүн машинд мөргүүлээд зам дээр хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан. Тэр хүний амнаас нь уур гараад амьсгаатай байсан боловч юм ярьж чадахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

 

7. Гэрч И.О- 2017.12.12-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 49-24 УБҮ улсын дугаартай автомашин жолоодоод Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн Оргил худалдааны төвийн зүүн талд ертөнцийн зүгээс зүүнээс баруун тийш чиглэлтэй 1-р эгнээнд явж байтал миний урд 500 орчим метрийн зайнд явж байсан автомашин явган зорчигч мөргөөд тоормослоод зогссон. Би араас нь очоод 1-р эгнээнд зогсоод буугаад очтол хар ногоон өнгийн марк-2 маркийн автомашины явган зорчигчийг мөргөсөн байсан ба явган зорчигч уг машины ард хэвтэж байсан. Явган зорчигч дээр очоод “гайгүй юу ахаа, гэр чинь хаана байдаг вэ” гэхэд “манай гэр Морин тойруулга” гээд муухан ярьж байсан ба босч чадахгүй байсан. Нилээн удаж байж түргэн тусламж ирээд явган зорчигчийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2049 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Г-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун 3, 4, 11, зүүн 11 хавирганы хугарал, сээрний 11-р нугаламын шахагдсан хугарал, баруун шаант, тахилзуур, зүүн шаант, тахилзуур ясны хугарал, дагз, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөгт шарх, баруун хөмсөг, дух, баруун мөр, баруун сарвуу, зүүн сарвуу, баруун ташаа, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагай, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд дарааллыг тогтоох боломжгүй байна.

3. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.

4. С.Г- нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж, зүрх судас, амьсгалын дутагдалд орон нас баржээ.

5. Талийгаачид 2017.10.16-ны 04:40 цагт анхны үзлэг хийхэд нас бараад 5-6 цаг болсон байжээ.

6. Талийгаачийн цус нь ABO системээр A /II/  бүлгийн харъяалалтай байна.

7. Талийгаачийн цусанд 2,4 промилли, ходоодны шингэнд 6,1 промилли спиртийн агууламж илэрсэн, дунд зэргийн согтолттой байна. /хх-ийн 65-67-р хуудас/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9756 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “2049 С.Г- 51 н/эр” гэсэн хаягтай цусанд 2,4 промилли, ходоодны шингэнд 6,1 промилли спиртийн агууламж илэрч байна. /хх-ийн 68-р хуудас/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9757 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн С.Г-ын гэх цус нь A /II/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 69-р хуудас/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9655 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээ хийхэд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Л.Э-” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. /хх-ийн 71-р хуудас/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6956 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Л.Э-ийн гэх цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 72-р хуудас/,

 

13. Техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Toyota Mark 2 маркийн 11-30 УБГ улсын дугаартай автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд, хойд тэнхлэгний дугуйны тоормосны хүч, зогсоолын тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байна. Дуут дохио, шил арчигч зэрэг нь бүрэн ажиллагаатай байна. Автомашины зүүн болон баруун гар талын ойр, холын гэрлийн тусгалын тохиргоонууд хэвийн стандартын шаардлага хангаж байна. Гэрэлтүүлэх хэрэгслийн хувьд урд баруун гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй, бусад гэрэлтүүлэх хэрэгслүүд бүрэн ажиллагаатай. Дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил, хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Автомашиныг судаг дээр өргөж үзлэг хийхэд хөргөлтийн радиаторын доод суурь бэхэлгээ рам дотогш гулзайсан, хөдөлгүүрийн доод кастернаас тос хөлөрсөн, зориулалтын бус яндан гагнаж суурилуулсан, тоормосны аппаратын битүүмжлэл, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна.

Урд тэнхэлгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6.7 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан байна. Автомашин ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд салхины шил хагарсан /шинжилгээ дүгнэлт гаргуулахаар ирэхдээ автомашинаас салгаж авсан байсан/, урд капот гол хэсэгтээ ослын улмаас хуниралдаж хонхойсон, урд капотны нүүрний сетка баруун гар талын хэсэгт тасарч унасан, урд буферны улсын дугаар бэхэлдэг хэсэгт хагарсан ба  урд буферны баруун талын нэмэлт хормой нь унаж алга болсон, хянах самбарын ослын дэр задарч бампер нь хагарсан, салоны хөгжим сууриладаг панел хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

2. Урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6.7 мм /(-5)<>(+5)мм/ ослын өмнө хойно алдагдсаныг тодорхойлох боломжгүй, энэ хэмжээ автомашины дугуйн элэгдэлтэнд л нөлөөлнө. Урд салхины шил хагарсан, урд капот гол хэсэгтээ хуниралдаж хонхойсон, урд капотны нүүрний сетка баруун гар талын хэсэг тасарч унасан. Урд буфер улсын дугаар бэхэлдэг хэсэгт хагарсан ба урд буферны баруун гар талын нэмэлт хормой нь унаж алга болсон, хянах самбарын ослын дэр задарч бампер нь хагарсан, салоны хөгжим сууриладаг панел хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн.

Баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, хөргөлтийн радиаторын доод суурь бэхэлгээ рам дотогш гулзайсан, хөдөлгүүрийн доод кастернаас тос хөлөрсөн, зориулалтын бус яндан гагнаж суурилуулсан зэрэг эвдрэл, гэмтлүүд зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

3. Асуултанд дурдагдаагүй боловч тухайн зам тээврийн осолд ач холбогдол болох зүйл илрээгүй. /хх-ийн 75-84-р хуудас/,

 

14. Замын цагдаагийн албаны №653 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Марк-2 маркийн 11-30 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л- овогтой Э- нь МУ-ын Замын хөД-ий дүрмийн 9.1. Жолооч хөД-ий эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөД-ий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

2. 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 25 минутын үед Хэрэг учралын газарт хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, схем зурагт тэмдэглэгдсэн Т.Марк-2 маркийн 11-30 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийг тооцоолох үндсэн томъёог бодож үзэхэд V=68,3 км/ц хурдтай явсан байх үндэслэлтэй байна. Мөн МУ-ын Замын хөД-ий дүрмийн 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч Сожидмаа овогтой Г- нь МУ-ын Замын хөД-ий дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй. /хх-ийн 87-88-р хуудас/,

 

15. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р хуудас/,

16. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг /хх-ийн 8-9-р хуудас/,

17. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13-р хуудас/,

18. Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

19. Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

20. Зорчигчийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-19-р хуудас/,

21. Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,

22. Бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/,

23. Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22-р хуудас/,

24. Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/,

25. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 45-р хуудас/,

26. Талийгаачийн өмсөж явсан хувцас, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26-р хуудас/,

27. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 31, 122-р хуудас/,

28. Хохирол төлсөн баримт /хх-ийн 132-р хуудас/,

29. Талийгаач С.Г-той холбоотой баримтууд:

- төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 32-р хуудас/,

-иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34-р хуудас/,

- нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 35-36-р хуудас/,

30. Шүүгдэгч Л.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч С.Л-ын мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,

- урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100-р хуудас/,

- жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн101-р хуудас/,

- ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 108-р хуудас/,

- сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 112-117-р хуудас/,

- бусад /хх-ийн 118-119-р хуудас/ зэрэг болно.

 

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Оргил” худалдааны төвийн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота марк-2 маркийн 11-30 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөД-д оролцож явахдаа Монгол Улсын Замын хөД-ий дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөД-ий эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөД-ий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс ... хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч С.Г-ыг мөргөж амь насыг нь хохироож, авто тээврийн хэрэгслийн хөД-ий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-ийн .. манай ах.2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 20 минутын үед Оргил худалдааны төв ороод “юм аваад ирье” гэж гараад Оргил худалдааны төвийн урд зам дээр машинд мөргүүлж нас барсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

2. Иргэний хариуцагч Т.Б-ын ...Би уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Л.Э- гэх залууд 4.300.000 төгрөгөөр зарсан ба нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж машинаа шилжүүлж өгсөн. Энэ автомашин Э-ийн автомашин юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 

3. Гэрч Б.З-гийн ...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би найз С-, Э-, Д- нарын хамт Нисэх орох гээд явсан. Э- машинаа жолоодоод, жолоочийн хажууд С-, би хойд суудалд баруун талын хаалган талд, Д- миний хажууд суугаад Яармагийн зам Оргил худалдааны төвийн харалдаа явж байтал Э- хүн гэх шиг болоод хоромхон зуур машины урд пид, пад дуу гарч салхины шил хагараад Э- машинаа зогсоосон. Машинаас буугаад харахад нэг эрэгтэй хүн машинд мөргүүлээд хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

 

4. Гэрч А.С-гийн ...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би найз Золзаяа, Э-, Д- нарын хамт Э-ийн жолоодож явсан 11-30 УБГ улсын дугаартай Toyota chaizer маркийн автомашинтай Нисэх орох гээд Яармагийн Оргил худалдааны төвийн харалдаа явж байтал замын урд нэг юм сүүмэлзээд машины урдуур ороод ирэх шиг болсон. Хажуунаас Э- “хүүе” гэж хэлээд урд пид пад гэх дуу гарч салхины шил хагараад Э- машинаа зогсоосон.  Машинаас буугаад хартал нэг эрэгтэй хүн машинд мөргүүлээд зам дээр хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

 

5. Гэрч Э.Д-ий ...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би найз Золзаяа, Э-, С- нарын хамт Э-ийн жолоодож явсан 11-30 УБГ улсын дугаартай Toyota chaizer маркийн автомашинтай Нисэх орох гээд Яармагийн Морин тойруулгын харалдаа явж байтал Э- “хүн” гэж орилоод урд пид гэж дуу гарч салхины шил хагараад Э- машинаа зогсоосон. Машинаас буугаад хартал нэг эрэгтэй хүн машинд мөргүүлээд зам дээр хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

 

6. Гэрч И.О-ийн ...2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 49-24 УБҮ улсын дугаартай автомашин жолоодоод Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн Оргил худалдааны төвийн зүүн талд ертөнцийн зүгээс зүүнээс баруун тийш чиглэлтэй 1-р эгнээнд явж байтал миний урд 500 орчим метрийн зайнд явж байсан автомашин явган зорчигч мөргөөд тоормослоод зогссон. Би араас нь очоод 1-р эгнээнд зогсоод буугаад очтол хар ногоон өнгийн марк-2 маркийн автомашины явган зорчигчийг мөргөсөн байсан ба явган зорчигч уг машины ард хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2049 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Г-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун 3, 4, 11, зүүн 11 хавирганы хугарал, сээрний 11-р нугаламын шахагдсан хугарал, баруун шаант, тахилзуур, зүүн шаант, тахилзуур ясны хугарал, дагз, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөгт шарх, баруун хөмсөг, дух, баруун мөр, баруун сарвуу, зүүн сарвуу, баруун ташаа, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагай, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд дарааллыг тогтоох боломжгүй байна.

3. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.

4. С.Г- нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж, зүрх судас, амьсгалын дутагдалд орон нас баржээ.

5. Талийгаачид 2017.10.16-ны 04:40 цагт анхны үзлэг хийхэд нас бараад 5-6 цаг болсон байжээ.

6. Талийгаачийн цус нь ABO системээр A /II/  бүлгийн харъяалалтай байна.

7. Талийгаачийн цусанд 2,4 промилли, ходоодны шингэнд 6,1 промилли спиртын агууламж илэрсэн, дунд зэргийн согтолттой байна. /хх-ийн 65-67-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9756 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “2049 С.Г- 51 н/эр” гэсэн хаягтай цусанд 2,4 промилли, ходоодны шингэнд 6,1 промилли спиртийн агууламж илэрч байна. /хх-ийн 68-р хуудас/,

 

9. Техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Toyota Mark 2 маркийн 11-30 УБГ улсын дугаартай автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд, хойд тэнхлэгний дугуйны тоормосны хүч, зогсоолын тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байна. Дуут дохио, шил арчигч зэрэг нь бүрэн ажиллагаатай байна. Автомашины зүүн болон баруун гар талын ойр, холын гэрлийн тусгалын тохиргоонууд хэвийн стандартын шаардлага хангаж байна. Гэрэлтүүлэх хэрэгслийн хувьд урд баруун гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй, бусад гэрэлтүүлэх хэрэгслүүд бүрэн ажиллагаатай. Дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил, хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Автомашиныг судаг дээр өргөж үзлэг хийхэд хөргөлтийн радиаторын доод суурь бэхэлгээ рам дотогш гулзайсан, хөдөлгүүрийн доод кастернаас тос хөлөрсөн, зориулалтын бус яндан гагнаж суурилуулсан, тоормосны аппаратын битүүмжлэл, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна.

Урд тэнхэлгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6.7 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан байна. Автомашин ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд салхины шил хагарсан /шинжилгээ дүгнэлт гаргуулахаар ирэхдээ автомашинаас салгаж авсан байсан/, урд капот гол хэсэгтээ ослын улмаас хуниралдаж хонхойсон, урд капотны нүүрний сетка баруун гар талын хэсэгт тасарч унасан, урд буферны улсын дугаар бэхэлдэг хэсэгт хагарсан ба  урд буферны баруун талын нэмэлт хормой нь унаж алга болсон, хянах самбарын ослын дэр задарч бампер нь хагарсан, салоны хөгжим сууриладаг панел хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

2. Урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6.7 мм /(-5)<>(+5)мм/ ослын өмнө хойно алдагдсаныг тодорхойлох боломжгүй, энэ хэмжээ автомашины дугуйн элэгдэлтэнд л нөлөөлнө. Урд салхины шил хагарсан, урд капот гол хэсэгтээ хуниралдаж хонхойсон, урд капотны нүүрний сетка баруун гар талын хэсэг тасарч унасан. Урд буфер улсын дугаар бэхэлдэг хэсэгт хагарсан ба урд буферны баруун гар талын нэмэлт хормой нь унаж алга болсон, хянах самбарын ослын дэр задарч бампер нь хагарсан, салоны хөгжим сууриладаг панел хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн.

Баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, хөргөлтийн радиаторын доод суурь бэхэлгээ рам дотогш гулзайсан, хөдөлгүүрийн доод кастернаас тос хөлөрсөн, зориулалтын бус яндан гагнаж суурилуулсан зэрэг эвдрэл, гэмтлүүд зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

3. Асуултанд дурдагдаагүй боловч тухайн зам тээврийн осолд ач холбогдол болох зүйл илрээгүй. /хх-ийн 75-84-р хуудас/,

 

10. Замын цагдаагийн албаны №653 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Марк-2 маркийн 11-30 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л- овогтой Э- нь МУ-ын Замын хөД-ий дүрмийн 9.1. Жолооч хөД-ий эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөД-ий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

2. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22 цаг 25 минутын үед Хэрэг учралын газарт хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, схем зурагт тэмдэглэгдсэн Т.Марк-2 маркийн 11-30 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийг тооцоолох үндсэн томъёог бодож үзэхэд V=68,3 км/ц хурдтай явсан байх үндэслэлтэй байна. Мөн МУ-ын Замын хөД-ий дүрмийн 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч Сожидмаа овогтой Г- нь МУ-ын Замын хөД-ий дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй. /хх-ийн 87-88-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.Э-ийг  Замын хөД-ий дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Л.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба

шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу Л.Э-ийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Оргил” худалдааны төвийн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота марк-2 маркийн 11-30 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөД-д оролцож явахдаа Монгол Улсын Замын хөД-ий дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөД-ий эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөД-ий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс ... хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч С.Г-ыг мөргөж амь насыг нь хохироож Авто тээврийн хэрэгслийн хөД-ий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-, гэрч Б.З-, А.С-, Э.Д-, И.О- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №2049 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

        Шүүгдэгч Л.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г- нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.