Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорчулуун,

шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Н-гийн М-д холбогдох эрүүгийн 1710006430073 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо, ........ дугаар хороолол ...........үрээслэн ажиллуулдаг, ам бүл 4, .......... дүүргийн 16 дугаар хорооны ........... хорооллын ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Н-гийн М- /РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.М- нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Хас-Оргил” ХХК-ийн байранд М.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчид эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Н.М- 2018.02.06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Ломбарданд буцаад ортол “таны барьцаанд тавьсан эд зүйлийн хугацаа дууссан учир төлбөр нь 270.000 төгрөг болсон байна” гээд надаас нэмж мөнгө нэхэхээр нь “өгч чадахгүй” гэсэн. Дээрх байдлаасаа болж маргаан болсон. Маргалдах явцдаа би тэр эмэгтэйг түлхэж, цээж рүү нь цохисон. Би гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байгаа. Отгончимэг намайг сандал дээр дарж суулгаад хоолой боогоод шахахаар нь тавиулах гээд гараараа нүүр рүү нь цохисон. Би хэдэн удаа яаж цохисноо санахгүй байна. Хохирогчид эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

 

   2. Хохирогч М.О- 2017.10.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутын үед намайг ажил дээрээ сууж байхад Н.М- гэгч үйлчлүүлэгч ирээд “эгч нь өөрийнхөө бөгжийг хаана тавьснаа мэдэхгүй байсан чинь танай ломбарданд тавьсан байсан байна. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр над руу танай ломбарднаас мессэж ирсэн” гэж хэлсэн. Би Э- гэж нэрийг сонсоод хураагдсан баримтууд дотроос нэрээр нь шүүхэд тийм нэр гарч ирээгүй. Дахиад лавлаж “Э- мөн үү”  гэхэд “Н-гийн М-” гэхэд нь дахин шүүгээд баримтыг нь олоод алданги, хувиа тооцож бодоход “260.400 төгрөг болсон байна” гэж хэлээд гялгар ууттай бөгжийг өгч “цагаан хуудсан дээр гарын үсэг зураарай” гэхэд шууд бөгжөө гаргаж ирээд зүүсэн. Цагаан хуудсан дээр гарын үсэг зурчихаад 20.000 төгрөгийн дэвсгэртүүдийг тавцан дээр тавьчихаад шууд гараад явчихаар нь би хариултаа авалгүй явчлаа гэж бодоод үсчин охиныг “миний дүү наад эгч чинь хариултаа авалгүй явчлаа, дуудчих” гэхэд үсчин охин  тоглоом хийгээд дуудаагүй. Би өөрөө араас нь гараад “эгчээ хариултаа аваач” гэсэн. Буцаад орж ирэхэд нь “та хэдэн төгрөг өгсөн бэ, мөнгийг чинь тоолоогүй, бичилт хийгээгүй байхад шууд гараад явчлаа ш дээ, хариулт мөнгө, төгрөг авахгүй юм уу” гэхэд М- эгч надтай хамт дотогшоо орсон. Би “та хэдэн төгрөг өгсөн бэ” гэхэд “240.000 төгрөг өгсөн 5.000 төгрөгийн хариулт чамаас авна” гэхээр нь “таны бөгжний хугацаа хэтрэлттэй байна. 270.000 төгрөг болж байсан байх бодоод үзье” гэхэд “яахаараа тэгдэг юм бэ, би сарынхаа мөнгийг л төлж авна. Та нар ингэж луйвар хийдэг байхгүй юу” гэхээр нь би жингээ бариад ломбарднаасаа гараад “та бөгжөө тайлаад өгчих, шалгаж үзэх хэрэгтэй байна” гэхэд “өгөхгүй, чи яагаад намайг гүжирдээд байгаа юм. Би өөрийнхөө эд зүйлийг авч байна. Энэ чинь миний бөгж, та нар муусайн юмнууд хүний тавьсан юман дээр мөнгө нэмж авдаг юм байна” гэж хэлээд гичий зэргээр хэл амаар доромжилж, шууд алгадаж аваад цэнхэр өнгийн барилгын хамгаалалтын малгайгаар толгой руу цохисон. Мөн гараараа баруун нүд рүү цохиж гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

2017.12.28-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би толгойгоо 3-4 удаа бариулсан, КТГ-ийн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. Ажлаагүй 3 хоногийн цалин хөлс зэрэгт мөнгө зарцуулсан. Би эмчилгээний зардалд 300.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөө авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 

3. Насанд хүрээгүй гэрч Л.У- 2017.10.30-ны өдөр мэдүүлэхдээ: Гаднаас толгой дээгүүрээ алчуураар ороосон, хар өнгийн нарны нүдний шил зүүсэн эгч орж ирээд “бөгжөө авах гэсэн юм. Танайд байгаа юм шиг байна. Би гурван ломбарданд эд зүйлээ барьцаалдаг юм. Нөгөө хоёр ломбарданд шүүлгэхэд байхгүй байна. Би хоёр хоногийн өмнө танайд ирсэн ш дээ” гэхэд “та нэрээ дахиад тод хэл дээ” гэхэд “М-” гэхэд ломбардны эгч “аан та чинь М- юм уу” гэж хэлээд баримтуудаас шүүгээд “таны бөгж байна” гэж хэлсэн. Бөгжийг нь гаргаж ирээд тэр эгчид өгөхөд бөгжөө аваад шууд хуруундаа зүүж, баримт дээр нь гарын үсэг зураад мөнгийг нь тавьчаад гараад явсан. Тэгсэн ломбардны эгч илүү мөнгө өгсөн байна гэж бодоод араас нь гүйж гараад “хөөе эгчээ хариултаа аваарай” гээд орилсон. Нөгөө үйлчлүүлсэн эгч гаднаас орж ирэхэд ломбардны эгч “та бөгжөө тайлаад өгч байгаач, би жинлээд үзээдэхье” гэхэд М- эгч гэнэт уурлаад, орилоод “чи юу яриад байгаа юм бэ, энэ чинь миний 450.000 төгрөгийн үнэтэй бөгж” гэж хэлсэн. Ломбардны эгч жингээ аваад өрөөнөөсөө гарч ирээд “та зүгээр өгчих эгчээ” гэхэд нөгөө эгч уурлаад орилоод байсан. Тэгсэн ломбардны эгч “та битгий орилоод бай” гэхэд “битгий хуц” гээд хөлөөрөө сандал ширээг нь өшиглөөд шууд гараараа цохисон. Мөн цүнхээрээ, бас гартаа барьсан каскаараа хальт цохих шиг болсон. Ломбардны эгч намайг “цагдаад дуудлага өгчих” гэхээр нь дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

 

4. Гэрч Н.М- 2018.01.06-ны өдөр мэдүүлэхдээ: ...М- надад “би бөгжөө ломбарданд тавьчихсан юм. Энэ ломбард руу ороод бөгжөө аваад ирье” гээд орсон. Удалгүй М- бөгжөө аваад гарч ирэхэд араас нь туранхай шар үстэй эмэгтэй гарч ирээд “М-г эргээд ороод ирээч” гэж дуудахад М- буцаж орсон. 10 гаруй минутын дараа нэг охин гарч ирээд утсаараа цагдаа дуудаад байхаар нь ломбард руу ороход заалны зүүн талын үсчингийн суудал дээр М-г суулгасан байдалтай шар үстэй эмэгтэй хоолойг нь боож байсан. Тэр үед М-гийн царай хөхөрсөн харагдсан. Би шар үстэй эмэгтэйд “чи болиоч хүн аллаа” гэхэд “чамд хамаагүй пизда минь зайл” гэхээр нь “би наад хүний чинь төрсөн эгч нь байна, надад хамаатай болоод хэлж байна” гэхэд намайг гар гэж хөөсөн. Би “гарахгүй” гэхэд миний үснээс зулгаагаад чирч гаргасан. М-гийн араас гарч ирээд шар үстэй эмэгтэй зуураад тавихгүй ноцолдоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

5. Гэрч Э.Э- 2017.12.28-ны өдөр мэдүүлэхдээ: ...Намайг бараандаа явчихаад ирэхэд барьцаалан зээлдүүлэх газар ажилладаг эгч нэг эмэгтэйд зодуулсан гэж ярьж байсныг сонссон. Би хэрэг учрал болох үед байгаагүй. Отгончимэг эгчийн баруун нүд хөхөрч хавдсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12513 дугаартай  дүгнэлтэнд:

1. М.О-т тархи доргилт, баруун доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/, 

7. Шинжээч эмч Ц.Г- 2018.02.17-ны өдөр мэдүүлэхдээ: Тархины доргилт нь хөнгөн гэмтэлд хамаарна. Харин нүдний зовхинд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

 

8. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/,

9. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 9-р хуудас/,

10. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/,

11. “Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 23-р хуудас/,

12. Шүүгдэгч Н.М-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Д.Батсуурийн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-36-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.М-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.М- нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Хас-Оргил” ХХК-ийн байранд хохирогч М.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохисны улмаас биед нь “...тархи доргилт, баруун доод зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

   1. Хохирогч М.О-ийн ...Н.М- гэгч үйлчлүүлэгч ирээд “эгч нь өөрийнхөө бөгжийг хаана тавьснаа мэдэхгүй байсан чинь танай ломбарданд тавьсан байна. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр над руу танай ломбарднаас мессэж ирсэн” гэж хэлсэн. Би Э- гэж нэрийг сонсоод хураагдсан баримтуудаас нэрээр нь шүүхэд тийм нэр гарч ирээгүй. Дахиад лавлаж “Э- мөн үү” гэхэд “Н-гийн М-” гэхэд нь дахин шүүгээд баримтыг нь олоод алданги, хувиа тооцож бодоход “260.400 төгрөг болсон байна” гэж хэлээд гялгар ууттай бөгжийг өгч “цагаан хуудсан дээр гарын үсэг зураарай” гэхэд шууд бөгжөө гаргаж ирээд зүүсэн. Цагаан хуудсан дээр гарын үсэг зурчихаад 20.000 төгрөгийн дэвсгэртүүдийг тавцан дээр тавьчихаад шууд гараад явчихаар нь би хариултаа авалгүй явчлаа гэж бодоод араас нь гарч “эгчээ хариултаа аваач” гэсэн. Буцаад орж ирэхэд нь “та хэдэн төгрөг өгсөн бэ, мөнгийг чинь тоолоогүй, бичилт хийгээгүй байхад шууд гараад явчлаа ш дээ, хариулт мөнгө, төгрөг авахгүй юм уу” гэхэд М- эгч надтай хамт дотогшоо орсон. Би “та хэдэн төгрөг өгсөн бэ” гэхэд “240.000 төгрөг өгсөн 5.000 төгрөгийн хариулт чамаас авна” гэхээр нь “таны бөгжний хугацаа хэтрэлттэй байна. 270.000 төгрөг болж байсан байх бодоод үзье” гэхэд “яахаараа тэгдэг юм бэ, би сарынхаа мөнгийг л төлж авна. Та нар ингэж луйвар хийдэг байхгүй юу” гэхээр нь би жингээ бариад ломбарднаасаа гараад “та бөгжөө тайлаад өгчих, шалгаж үзэх хэрэгтэй байна” гэхэд “өгөхгүй, чи яагаад намайг гүжирдээд байгаа юм. Би өөрийнхөө эд зүйлийг авч байна. Энэ чинь миний бөгж, та нар муусайн юмнууд хүний тавьсан юман дээр мөнгө нэмж авдаг юм байна” гэж хэлээд гичий зэргээр хэл амаар доромжилж, шууд алгадаж аваад цэнхэр өнгийн барилгын хамгаалалтын малгайгаар толгой руу цохисон. Мөн гараараа баруун нүд рүү цохиж гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

 

2. Насанд хүрээгүй гэрч Л.У-гийн ...Гаднаас толгой дээгүүрээ алчуураар ороосон, хар өнгийн нарны нүдний шил зүүсэн эгч /М-/ орж ирээд “бөгжөө авах гэсэн юм. Танайд байгаа юм шиг байна. Би гурван ломбарданд эд зүйлээ барьцаалдаг юм. Нөгөө хоёр ломбарданд шүүлгэхэд байхгүй байна. Би хоёр хоногийн өмнө танайд ирсэн ш дээ” гэхэд “та нэрээ дахиад тод хэл дээ” гэхэд “М-” гэхэд ломбардны эгч /Отгончимэг/ “аан та чинь М- юм уу” гэж хэлээд баримтуудаас шүүгээд “таны бөгж байна” гэж хэлсэн. Бөгжийг нь гаргаж ирээд М-д өгөхөд бөгжөө аваад шууд хураандаа зүүж, баримт дээр нь гарын үсэг зураад мөнгийг нь тавьчаад гараад явсан. Тэгсэн ломбардны эгч /Отгончимэг/ илүү мөнгө өгсөн байна гээд араас нь гүйж гараад “хөөе эгчээ хариултаа аваарай” гээд орилсон. М- эгч гаднаас орж ирэхэд ломбардны эгч /Отгончимэг/ “та бөгжөө тайлаад өгч байгаач, би жинлээд үзээдэхье” гэхэд М- эгч гэнэт уурлаад, орилоод “чи юу яриад байгаа юм бэ, энэ чинь миний 450.000 төгрөгийн үнэтэй бөгж” гэж хэлсэн. Ломбардны эгч /Отгончимэг/ жингээ аваад өрөөнөөсөө гарч ирээд “та зүгээр өгчих эгчээ” гэхэд нөгөө эгч /М-/ уурлаад орилоод байсан. Тэгсэн ломбардны эгч /Отгончимэг/ “та битгий орилоод бай” гэхэд “битгий хуц” гээд хөлөөрөө сандал ширээг нь өшиглөөд шууд гараараа цохисон. Мөн цүнхээрээ, бас гартаа барьсан каскаараа хальт цохих шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

 

3. Гэрч Н.М-ын ...Ломбард руу ороход заалны зүүн талын үсчингийн суудал дээр М-г суулгасан байдалтай шар үстэй эмэгтэй /Отгончимэг/  хоолойг нь боож байсан. Тэр үед М-гийн царай хөхөрсөн харагдсан. Би шар үстэй эмэгтэйд /Отгончимэг/ “чи болиоч хүн аллаа” гэхэд “чамд хамаагүй пизда минь зайл” гэхээр нь “би наад хүний чинь төрсөн эгч нь байна, надад хамаатай болоод хэлж байна” гэхэд намайг гар гэж хөөсөн. Би “гарахгүй” гэхэд миний үснээс зулгаагаад чирч гаргасан. М-гийн араас гарч ирээд шар үстэй эмэгтэй /Отгончимэг/ зуураад тавихгүй ноцолдоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12513 дугаартай  дүгнэлтэнд:

1. М.О-т тархи доргилт, баруун доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/, 

 

6. Шинжээч эмч Ц.Г-ын ...Тархины доргилт нь хөнгөн гэмтэлд хамаарна. Харин нүдний зовхинд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Шүүгдэгч Н.М-гийн “...Маргалдах явцдаа тэр эмэгтэйг түлхсэн. Гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Шүүгдэгч Н.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч М.О- нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 61-р хуудас/ 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай прокурорын саналаар Н.М-д холбогдох эрүүгийн 1710006430073 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Н.М- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч М.О- нь шүүгдэгч Н.М-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн бөгөөд цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 61-р хуудас/  гэсэн хүсэлтийг прокурорын шатанд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.