2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/00259

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 017

191/ШШ2025/00259

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, *******,*******,, тоотод оршин суух, Зос овогт гийн /рд:/,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, *******,*******,, тоотод оршин суух, Тайжууд овогт ийн /рд:/,

 

Хариуцагч: ,, тоотод оршин суух, Өндөр Дулам овогт ийн /рд:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 64,124,016.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч Ш., Б., Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ш., Б. нар нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ******* ХК-ийн Бөхийн өргөө тооцооны төвд зээл авах хүсэлт гаргасан. Ш., Б. нартай 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 65,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн6,8 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээл олгосон. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд Б. өмчлөлийн ,,,,,,, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Киа К7 маркийн 2015 онд үйлдвэрлэсэн,9-92 УАК улсын дугаартай, мөнгөлөг өнгийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаалиар орж ирсэн суудлын машиныг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн гэрээний гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт9,909,161.82 төгрөг, үндсэн хүүний төлбөрт3,862,068.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 515,920.91 төгрөг, нийт 29,287,150.86 төгрөг төлсөн байна. 2022 оны 6 дугаар сард зээлийн төлөлт хийгдэж, түүнээс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй байна. Зээлдэгч нартай удаа дараа уулзалт хийж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, мессенжер, утсаар холбогдож барагдуулах талаар мэдэгдэж байсан. Ш., Б. нартай 2023 оны 4 дүгээр сарын 28, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд уулзахад 2023 оны0 дугаар сарын 28-ны өдөр тодорхой дүнгээр зээл, зээлийн хүүний төлөлт хийж зээлийн зөрчлийг арилгахаар тохирсон боловч тухайн өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй.

Иймд зээлдэгч Ш., Б. нараас зээлийн үндсэн үүрэг 50,090,838.18 төгрөг, хүү2,809,359.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү,223,818.90 төгрөг, нийт 64,124,016.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б. өмчлөлийн ,,,,,,, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Зээлийн барьцаанд барьцаалсан тээврийн хэрэгслийг Б. нь бусдад худалдан борлуулсан. Иймд тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй гэв.

 

2. Хариуцагч Ш., Б. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид *******наас 65,000,000 төгрөгийг өөрсдийн ажиллуулж байсан хүнсний дэлгүүрт бараа материал авах зорилгоор зээлж авсан. Зээл авах үед барьцаа хөрөнгө шаардлагатай байсан тул Б.эс зээлийн барьцаанд тавих эрхтэй итгэмжлэл авч, түүний өмчлөлийн ,,,,,,, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээл авсанаас хойш эхнэр Ш. хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авч гэртээ ажилгүй суусан. Мөн бид бусдад залилуулсны улмаас их хэмжээний мөнгөө алдсан тул *******наас авсан зээлийн төлбөрийг төлж чадаагүй. 2022 оны 06 дугаар сард зээлийн төлөлт хийснээс хойш төлбөр төлөөгүй нь үнэн. Одоо зээлийн үндсэн үүрэг 50,090,838.18 төгрөг, хүү2,809,359.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү,223,818.90 төгрөг, нийт 64,124,016.65 төгрөг үлдсэн байгаа. Уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бид одоо ажилтай, орлоготой болсон тул 6 сарын дотор зээлийн төлбөрийг төлж дуусгана. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надтай хамт ажилладаг Б. ах зээл авах шаардлагатай байна, орон сууцаа түр барьцаанд тавьж өгөхийг гуйсан. Би тухайн үед итгээд орон сууцаа зээлийн барьцаанд тавих эрхтэй итгэмжлэлийг хийж өгсөн. Уг итгэмжлэлийг би 3 сарын хугацаатай хийж өгөө гэж ойлгож байсан боловч 3 жилийн хугацаатай байсныг анзааралгүй гарын үсэг зурсан. Ямар баримт дээр гарын үсэг зурж байгаагаа сайн мэдэлгүй зурсан байна. Би өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдын зээлийн өр төлбөрт өгмөөргүй байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, барьцаалбар, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, мемориалын баримт, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн01/ШЗ2024/03734 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Ш.өөс банкинд гаргасан хүсэлтүүд

5.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэх, лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ш., Б., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,124,016.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зээлийн төлбөр төлөхийг зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

 

2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

3. ******* болон Ш., Б. нар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 65,000,000 төгрөгийг бараа материал худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай зээлдүүлэх, Ш., Б. нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг сарын.4 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-11-13/

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, Б. өмчлөлийн ,,,,,, талбай бүхий, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Киа К7 маркийн 2015 онд үйлдвэрлэсэн,9-92 УАК улсын дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын автомашин, бараа материалын үлдэгдэл, дэлгүүрийн тоног төхөөрөмжийг барьцаалсан байна. /хх-13-14/

 

3.1 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн53 дугаар зүйлийн53.1,56 дугаар зүйлийн56.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүсжээ.

3.2 Зээлийн гэрээний дагуу ******* ХК-иас зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ш.ийн эзэмшлийн 340601710102 тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлж олгосон болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга, мемориалын баримтаар тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй.

 

3.2а Хариуцагч Ш., Б. нар нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх ба тэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар тэрээр зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг, тохирсон хүүгийн хамт төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөрт4,909,161.82 төгрөг, хүүд3,862,068.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 515,920.91 төгрөг тус тус төлсөн, мөн гэрээний үүргийг 2022 оны 06 дугаар сараас зөрчиж, үүнээс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон.

2022 оны 06 дугаар сараас хойш зээлийн үндсэн төлбөр 50,090,838.18 төгрөг, зээлийн үндсэн хүү2,809,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү,223,818.90 төгрөг, нийт 64,124,016.65 төгрөгийн хуримтлал үүссэн байна.

 

4.1 Хариуцагч Ш., Б. нар нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 64,124,016.65 төгрөг үлдсэн үйл баримтад маргаагүй, уг мөнгөн хөрөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар Ш., Б. нар нь зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран зээлийн төлбөрийг төлж барагдуулах хүртэл хэтэрсэн хугацааны зээлийн хүүг зээлдэгч нар төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Ш., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 64,124,016.65 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн53 дугаар зүйлийн53.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн65 дугаар зүйлийн65.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заасан.

 

5.1 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.эс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн, Хоршооллын хотхон /13361/, 23 тоотод байрлах, 31. талбай бүхий өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, зээлийн болон барьцааны гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг Ш.өд 3 жилийн хугацаатай олгосон байна.

Уг итгэмжлэлийг үндэслэн зээлдэгч Ш., Б. нар нь ******* ХК-тай барьцааны гэрээ байгуулсан байна. Барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг хүлээгээгүй этгээд Б. өмчлөлийн эд хөрөнгө байх ба энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцжээ.

Талууд хооронд байгуулагдсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр байна.

 

5.2 Хариуцагч Б. нь үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавихыг надаас гуйсан. Гэхдээ би итгэмжлэл олгохдоо юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Тэрээр итгэмжлэл олгох үедээ иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байсан байх ба өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавихыг мэдэж байсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

5.3 Иргэний хуулийн53 дугаар зүйлийн53.1,75 дугаар зүйлийн75.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. 

Харин талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд Баянзүрх дүүргийн, Хоршооллын хотхон /13361/, 23 тоотод байрлах, 31. талбай бүхий өрөө орон сууцны барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнг 45,053,966 төгрөгөөр тохирсон байна. Иймд барьцаагаар хангагдах үүргийг талууд тохирсон хэмжээ буюу уг орон сууцыг албадан борлуулсан үнээс 45,053,966 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 548,770 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.1,15.2.1,16,18 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш., Б. нараас 64,124,016.65 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн75 дугаар зүйлийн75.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш., Б. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б. өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн, Хоршооллын хотхон /13361/, 23 тоотод байрлах, 31. талбай бүхий өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, худалдсан үнээс 45,053,966 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 548,770 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн20 дугаар зүйлийн20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн19 дүгээр зүйлийн19.4,19.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ