| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06302/И |
| Дугаар | 191/ШШ2025/00743 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00743
| 2025 01 28 | 191/ШШ2025/00743 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, шатахуун түгээх станцын баруун талд байрлах, ******* ХХК /рд:/,
Нэхэмжлэгч: ,,, тоотод оршин суух, Төмөрбаатарын ******* /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, байрлах, *******т холбогдох,
******* ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөтөлмөнхийн зул ХХК нь6 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 684,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 1 жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн барьцаанд П., С. нарын өмчлөлийн *******,*******,*******,,ны тоот хаягт бүртгэлтэй орон сууц болон өөр хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар, хариуцагч Хөтөлмөнхийн Зул ХХК, Т.******* нар нь харилцан тохиролцож, зээлийн төлбөрт 506,590,552.46 төгрөг, хүүгийн төлбөрт 7,145,440 төгрөг, алдангийн төлбөрт 51,242,599 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр тооцож хангуулах бөгөөд зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газраас шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Гэхдээ биднийг нэг ч удаа төлбөр төлөгчөөр дуудаж уулзаагүй, барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэг ажиллагааг явуулаагүй. Манай компани 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, тус оны 6 дугаар сарын 22-ны өдөр 91,000,00 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 33,000,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөг буюу нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П., С. нарын өмчлөлийн *******,*******,*******,,ны тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2441010214/09 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж хураасан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт ...Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ, мөн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт ...Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, 41.3 дахь хэсэгт ...Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садны, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна, 41.4 дэх хэсэгт ...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө, 41.5 дахь хэсэгт ...Хөндлөнгийн гэрч ямар ажиллагаанд оролцох гэж байгаа, ямар баримт бичгийг үндэслэж уг ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар санал гаргах эрхтэй, 41.6 дахь хэсэгт ...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд хөндлөнгийн гэрчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаарыг тусгана гэж тус тус заасан журмуудыг зөрчсөн.
Мөн дээрх битүүмжлэх, хураах ажиллагааны дараа барьцаа хөрөнгийг ******* ХХК-иар үнэлүүлсэн. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 128,589,116 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайлангаа 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Тус үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч Хөтөлмөнхийн Зул ХХК, Т.******* нарт мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт ...Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. гэж заасан журмыг зөрчиж, 5 хоногийн дараа төлбөр төлөгч нарт танилцуулсан.
******* компани 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан бүрэн бус буюу 3-6 дугаар хуудас нь огт байхгүй. Мөн зах зээлийн жишиг үнийн харьцуулалт хийж, 3 ширхэг орон сууцыг сонгож авсан байх бөгөөд дээрх орон сууцууд нь 1989, 2000, 1980 онуудад ашиглалтад орсон буюу насжилтын хувьд хоорондоо эрс зөрүүтэй, 1 метр квадрат нь 1,911,765, 3,250,000, 3,000,000 төгрөг буюу хоорондын хол зөрүүтэй үнэлгээний орон сууцууд байх бөгөөд барьцаа хөрөнгийн 1 метр квадратын үнэлгээг ямар үндэслэлээр 2,447,359 төгрөг, нийт үнийг 128,589,116 төгрөг гэж тогтоосон талаараа тайлбарлаагүй. Монгол банкны статистик судалгаагаар орон сууцны үнийн дүнгээс зарим цөөн тооны үл хөдлөх хөрөнгийн зуучлалын аж ахуйн нэгжүүдээс гаргасан тул шинэ болон хуучин орон сууцуудын зах зээлийн үнэ ханш хийгдсэн судалгаа дүгнэлтээс өөр мэдээлэл олдсонгүй. Иймд интернэт веб үнэгүй.мн сайтаас орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлд худалдахаар зарласан талаарх мэдээллийг үндэслэн борлогдох магадлал, үндсэн хийц, бүтээл, зориулалт, талбай, чанар байдал, байршлын мэдээллүүд нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй хийц бүтээл зориулалт ашиглалтын чанар байдлын хувьд ижил хөрөнгүүдийг сонгон авах гэсэн байхад харьцуулагдаж буй орон сууцууд нь үнэлэгдэж буй орон сууцнаас ашиглалтын хувьд болон байршлын хувьд эрс зөрүүтэй, судалгаа дүгнэлт хангалтгүй буюу үнэлгээг гаргасан тохиолдолд үнэлэгдэж буй орон сууцыг хэт багаар үнэлсэн байна. Иймд дээрх үндэслэлээр ******* компанийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн хөрөнгийн тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагч Хөтөлмөнхийн Зул ХХК, Т.******* нараас 769,873,989 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарсныг Жижиг дунд үйлдвэрийн газар манай албанд хүргүүлснийг хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээсэн. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг барьцаа хөрөнгө болох П., С. нарын өмчлөлийн *******,*******,*******,,ны тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө ажиллагаа явуулахыг Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэгчид даалгавар явуулсны дагуу битүүмжилж хураах ажиллагааг зохион байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч оролцсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээхийг танилцуулаад тэмдэглэгээг баталгаажуулсан. битүүмжилсэн хураасан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу Талуудаас үнийн санал авахад төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийн газраас шинжээч томилох хүсэлт гаргасан тул 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6/210 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчээс 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг тус газарт ирүүлснийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хөтөлмөнхийн Зул ХХК-ийн төлөөлөгч Д.******* гэх хүнд хуулийн хугацаанд танилцуулсан. Төлбөр төлөгч төлбөрөө төлсөн байхад эд хөрөнгөд ажиллагаа явуулсан гэх тайлбар үндэслэлгүй, төлбөрөө төлж дуусгаагүй байгаа гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгчийн захирамжууд,
3.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлүүд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК, Т.******* нар нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* ХХК, Т.******* нараас 506,090,552.46 төгрөг гаргуулж, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд болон үүнд маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, П., С. нарын өмчлөлийн *******,*******,*******,,, тоотод байрлах орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна.
4. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тоот даалгавраар *******,*******,*******,,, тоотод байрлах орон сууцыг битүүмжилж, хураах, хадгалалт хамгаалалтыг шийдвэрлэх ажиллагаа гүйцэтгэхийг 232 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцжээ.
4.1 Уг даалгаврын дагуу ******* дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагааг явуулж, *******,*******,*******,,, тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан байна.
4.1а Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэхэд хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлага хуулиар тавигдаагүй. Иймд нэхэмжлэгч нараас гаргасан хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.
4.1б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгө хураах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрчээр В., Р. нарыг оролцуулсан болох нь эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
Эд хөрөнгө хураах тухай тогтоолд хөндлөнгийн гэрч нарын биеийн байцаалтыг ...В. рд:, Р. рд: гэж тусгажээ. Үүнээс дүгнэвэл эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд хөндлөнгийн гэрчээр оролцсон байх тул нэхэмжлэгчээс гаргасан эрх зүйн чадамжгүй этгээдүүдийг оролцуулсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн хөндлөнгийн гэрч нарт эрх, үүргийг тайлбарласан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
5. Төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад талууд үнийн саналд тохиролцоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6/210 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5.1 Шинжээч ******* ХХК-иас *******,*******,*******,,, тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 128,589,116 төгрөг болохыг тогтоосон байна.
Төлбөр төлөгч нарт шинжээчээс гаргасан дээрх үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр биечлэн танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөн оролцдог Д.*******ийн танилцав гэх бичилтээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасныг хариуцагч зөрчөөгүй, үнэлгээний тайлан гарсанаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад танилцуулжээ. Иймд нэхэмжлэгчээс гаргасан 3 хоногийн дотор танилцаагүй гэх тайлбар үндэслэлгүй.
5.2 Төлбөр төлөгч нар үнэлгээний тайлантай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр биечлэн танилцаж, шүүхэд нэхэмжлэлээ 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний ******* дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар татгалзсан байна. Ингээд нэхэмжлэгч нар дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
5.3 Нэхэмжлэгч нар нь шинжээч ******* ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй гарсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулах боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлах боловч үнэлгээчнээр өөрийн хөрөнгөд үнэлгээг хийлгүүлэх замаар өссөн гэх зах зээлийн үнэлгээг гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
5.3а Шинжээч хөрөнгийн үнэлгээчин нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.
6. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******т холбогдох ******* ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК, Т.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол хэлсгаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ